Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа Шивээт Улааны цогцолборт дурсгал Орон нутгийн замд хурд хэмжих шалгалтыг эрчимжүүлжээ "Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна" гэв Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа Шивээт Улааны цогцолборт дурсгал Орон нутгийн замд хурд хэмжих шалгалтыг эрчимжүүлжээ "Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна" гэв
Булангууд
2021.06.08 04:06

Жефф Безос ирэх сард сансарт ниснэ


"Амазон" компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос дүү Марк Безосын хамт ирэх долдугаар сард сансарт нисэх болсноо мэдэгджээ.

Тэрээр өөрийн пуужингийн компани болох "Blue Origin"-ий анхны сансрын нислэгийн зорчигчдын нэг болох юм.

Безос энэ талаар "Би таван настайгаасаа хойш сансарт аялахыг мөрөөддөг байсан. Тэгвэл би долдугаар сарын 20-нд дүүтэйгээ хамт сансрын аялалд гарахаар боллоо" хэмээн өөрийн "Инстаграм" хуудаснаа бичжээ. Тэрээр ирэх долдугаар сарын 5-ны өдөр "Амазон"-ы Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрох билээ.
Түүний тэрбумтан нөхөд болох Элон Маск, Ричард Брэнсон нар мөн сансрын пуужингийн бизнест олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа хэдий ч Безос тэдний дундаас анх удаа өөрийн компанийн пуужингаараа сансарт нисэх юм. Марк, Жефф Безос нар болон "Blue Origin"-ий анхны сансрын нислэгээр зорчих дуудлага худалдааны ялагчийг тээвэрлэх уг сансрын хөлөг нь 15 удаа туршилтын нислэг хийсэн аж.
"New Shepard" гэх нэртэй тус пуужин нь нийт зургаан зорчигчийг дэлхийгээс 100 км-ээс дээш өндөрт гаргах бөгөөд даралтат капсул нь шүхрээр дэлхийд буцаж ирэн, газардах юм. Энэхүү аяллын үеэр зорчигчид хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрч, дэлхийн зарим хэсгийг сансраас ажиглах боломжтой аж.

Онцлох нийтлэлүүд