Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болов DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг батлав DNN.mn Ирэх 7 хоногт Байнгын хороод дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn ШӨХТГ: “Мэргэ Ван“ ХХК-д 183.6 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулав DNN.mn Жагсаалд оролцсон зарим иргэд Их тэнгэрийн ам руу явж, үлдсэн нь талбайг тойрч байна DNN.mn Архангай аймгийн баг шигшээ наймд шалгарлаа DNN.mn НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзлаа DNN.mn Нийт нутгийн 60 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна DNN.mn Нэгнийгээ зодсон хүүхдүүдийн бичлэгийн мөрөөр цагдаагийн газраас шалгалт явуулж эхэлжээ DNN.mn Баян-Өлгий аймгийн байгаль хамгаалагчид нэн ховор, ховор амьтдын амьдрах нутагт автомат камер суурилуулжээ DNN.mn Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болов DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг батлав DNN.mn Ирэх 7 хоногт Байнгын хороод дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn ШӨХТГ: “Мэргэ Ван“ ХХК-д 183.6 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулав DNN.mn Жагсаалд оролцсон зарим иргэд Их тэнгэрийн ам руу явж, үлдсэн нь талбайг тойрч байна DNN.mn Архангай аймгийн баг шигшээ наймд шалгарлаа DNN.mn НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзлаа DNN.mn Нийт нутгийн 60 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна DNN.mn Нэгнийгээ зодсон хүүхдүүдийн бичлэгийн мөрөөр цагдаагийн газраас шалгалт явуулж эхэлжээ DNN.mn Баян-Өлгий аймгийн байгаль хамгаалагчид нэн ховор, ховор амьтдын амьдрах нутагт автомат камер суурилуулжээ DNN.mn
Нийгэм
2021.01.13 04:01

​Жижиглэн худалдаа эрхлэгчид Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ


Цар тахлын улмаас Засгийн газраас тодорхой байгууллага, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээгээгүй байгаа билээ. Өнөөдөр 11 цагийн орчимд 200-300 жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл Төрийн ордны гадна цуглан Ерөнхий сайд болон Шадар сайдад шаардлага хүргүүллээ.

БГД-ийн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл “Бид албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоогоод хоёр сар боллоо. Орлогогүйн улмаас үнэхээр хөргөгч маань хоосорч байна, бүр чирээд энд авч ирлээ. Бид дараах зүйлсийг төр засгаасаа хүсэж шаардлага хүргүүлж байна.

Нэгд, банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл, зээлийн хүүгээ нэхэн дарамт учруулж байна. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан шийдвэрийнхээ дагуу тодорхой хугацаанд эдгээр зээлийг царцаах буюу зогсоох дорвитой арга хэмжээ авч өгнө үү.

Хоёрт, 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ээс өнөөг хүртэл үйл ажиллагаа нь албан ёсоор зогссон аж ахуй нэгж, бичил бизнес эрхлэгчдэдээ төрөөс нэг удаагийн дэмжлэг туслалцаа үзүүлээч ээ. Төр ард иргэддээ санхүү бүх юмаар нь туслах ёстой шүү дээ. Төр засгаас бид нарыг ойлгож дэмжиж буй дорвитой бодлого ерөөсөө алга. Бид өнөөдөр үзэл бодлоо хэлж, илэрхийлснийхээ төлөө цагдаа нарт зөрчлийн хуулиар торгуулна гээд дарамтлуулаад үнэхээр Монголд амьдрахад хэцүү байгаа биз дээ”гэлээ.

БГД-ийн Энхбаатар төвийн түрээслэгч “Өнөөдөр Монголын амьдрал үнэхээр хэцүү байна. Бид тэснэ, тэвчинэ гэхэд хэчнээн удаан хугацаагаар тэвчих вэ. Гэр бүлээ бид тэжээх хэрэгтэй, гэтэл орлого тасалдаж, хүнд байдалд байна. Айлуудын хөргөгчийг очоод үз. Би 20 гаруй жил бараа зарж үр хүүхдээ тэжээн амьдралаа залгуулж ирсэн. Цар тахал дэгдээгүй байхад ямар байдалтай байлаа, гэтэл одоо дэгдсэн үед арга хэмжээ авлаа гээд бид бүхний ажил амьдралыг бүгдийг зогсоож байна. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн дунд ядуу зүдүү, тэтгэврийн амьдралтай олон хүн байна. Бүтэн хоёр сар хорьчхоод төр засгаас олигтой арга хэмжээ авсангүй. Иймээс бид аргагүйн эрхэнд шаардлага хүргүүлж байна” гэлээ

Онцлох нийтлэлүүд