ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.11.26 03:11

Жиү жицүч Д.Төмөрпүрэв ирэх бямба гаригт ОХУ-д холимог тулаанаар тулалдана


ОХУ-ын Юладивосток хотод энэ сарын 30-нд Приморийн хязгаарын амбан захирагчийн нэрэмжит холимог тулааны тэмцээн, тулааны үдэш болох гэж байна. Уг тулааны үдшийн гол тулаануудын нэгт /мэйн кард/ монгол тамирчин тулалдахаар болжээ. Дэлхийн тулааны наадмын мөнгөн медальт, энэ оны Ази тивийн аварга, жиү жицү бөхийн файтинг төрлийн тамирчин Дагвын Төмөрпүрэв нутгийн тамирчин Николай Осокинтой тулалдах юм. Гол тулаан Бразилийн Родриго Капорал, ОХУ-ын Мариф Пираев нарын хооронд болно.

MFP 231 Приморийн хязгаарын амбан захирагчийн цом.

77 кг: Николай Чирков (Өмнөд Сахалин, "Спортивный клуб России") vs. Максим Шимченко (Владивосток, "Берсерк" & Black Belt Team баг);
61 кг: Жамалдин Уулу Чынгыз (Киргизстан, "Молот" баг) vs. Андрей Марченко (Хабаровск, MFP академи);
95 кг: Дагвын төмөрпүрэв (Монгол) vs. Николай Осокин (Владивосток, Black Belt Team);
66 кг: Александр Белых (Благовещенск, Reznik team) vs. Илья Цегельников (Владивосток, Striker);
72 кг: Мазиар Яры (Иран, Khabib team) vs. Ислам Магомедов (Хабаровск, "Академия MFP");
84 кг: Теймур Тураджов (Украин) vs. Константин Караульных (Владивосток, Black Belt Team);
90 кг: Урыген Байяр (БНХАУ, China Top Team) vs. Евгений Шаломаев (Владивосток, Black Belt Team);
(Бүсний төлөө), 84 кг: Сергей Погодаев (Иркутск, "Чердак") vs. Григорий Сиренко (Владивосток, VFC);
76 кг: Родриго Капорал (Бразил, Atos Jiu-Jitsu) vs. Мариф Пираев (Москва, "Крепость").

Жиү жицүч Д.Төмөрпүрэв ирэх бямба гаригт ОХУ-д холимог тулаанаар тулалдана


Онцлох нийтлэлүүд