Өдрийн сонин үнэнийг хэлнэ
УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn
Гадаад
2022.11.23 01:11

Жозеп Боррелл: Төв Азид цоо шинэ үзэгдэл явагдаж байна DNN.mn


Европын Холбоо (ЕХ)-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррелл Төв Азид цоо шинэ үзэгдэл явагдаж буйг тэмдэглэв. Тэрээр энэ тухайЕвропын гадаад харилцааны албаны вэб сайтын блогтоо бичжээ. "Орос төдийгүй Хятад улс Төв Азид чухал үүрэгтэй байсан, одоо ч ийм байгаа нь тодорхой. Гэхдээ тус бүс нутаг тэгш эрхтэй харилцаатай болохыг эрмэлзэж, ЕХ-г хамгийн тохиромжтой түнш гэж үзэж байгаа нь тодорхой байна" гэжээ. Европын дипломатын тэргүүн тус бүс нутгийн удирдагчид шинэчлэл хийж байна. Түүнчлэн Төв Азийн улс орнуудтай харилцах бидний харилцаа сайжирч байна гэсэн байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд ЕХ Төв Азийн бүс нутагт 100 тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулсан нь ЕХ-г тус бүс нутагт гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр болгож, Орос, Хятадаас илүү гаргасан гэж Боррелл мэдэгдэв. "Түүгээр ч зогсохгүй бид удахгүй дипломат харилцааны 30 жилийн ойг тэмдэглэх болно. Хамгийн гол ажил бол геополитикийн хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөл байдалд тохирсон бөх бат суурь тавьж, хамтын ажиллагаандаа шинэ эрч хүч нэмэх явдал" гэж тэрээр нэмж тэмдэглэжээ. Мөн Боррелл энэ сарын 17-нд ЕХ-Төв Азийн улсуудын сайд нарын 9-р уулзалт болсон Самаркандад хийсэн айлчлалаа дурссан байна. Европын холбооны тэргүүн дипломатын хэлснээр тэдэнтэйөргөн хүрээнд, ялангуяа Оросын түрэмгийллийн улмаас үүссэн үймээн самууны талаар ярилцсан аж. Бүс нутаг тэнцвэртэй харилцааны бодлого баримталж байгаа боловч НҮБ-ын дүрмийн гол зарчмуудыг (нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүч хэрэглэхгүй байх) хамгаалж, Оросын дайны сөрөг үр дагаварыг багасгах шаардлагатай гэж оролцогчид санал нэгтэй байсныг тэрээр онцолсон байна. Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэхэд дүрэм, журмыг хатуу баримтлах, олон улсын хуулийг хүндэтгэн биелүүлж байх шаардлагатай гэж Жозеп Боррел хэлжээ. "Бидний тодорхой дүрэмд суурилсан олон улсын дэг журам гэж нэрлэж байгаа зүйл нь улс орнуудыг аюулгүй байдлаа хангаж, хүмүүсийг эрх чөлөөтэй болгож, компаниудыг хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болгодог" гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.

Кабулд "Талибан" радикал хөдөлгөөн засгийн эрхэнд гарч, Украины эсрэг дайн өрнөж буй өнөөгийн нөхцөл байдал нь бидний Төв Азийн түншлэлийн харилцаанд илүү их хөрөнгө оруулахыг шаардаж байна гэж ЕХ-ны Гадаад харилцааны дээд төлөөлөгч дүгнэсэн байна.

Өнгөрсөн сарын сүүлээр Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок Төв Азийн улсуудад айлчилж, тэдэнд Европтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавьсан. Тэрээр "Зөвхөн Оросын арын хашаанд “номхруулагч цамц”-тай сууж, Хятадаас хараат байх эсвэл ирээдүйг харсан эрх тэгш харилцаатай болох хоёрын хооронд сонголт хийх боломжийг тэдэнд олгох нь миний хувьд хамгийн чухал асуудал" гэж хэлж байсан юм. Энэ бүхэн Төв Азийн улсууд дарангуйллын тогтолцоотой улсуудын нөлөөллөөс гарч, ардчилсан тогтолцоотой улсуудтай харилцах болж тус бүс нутагт геополитикийн эрс өөрчлөлт явагдаж байна гэсэн үг билээ.

Онцлох нийтлэлүүд