Нийгэм
2015.06.23 12:06

Жолооны үнэмлэхийг ирэх сараас олгоно

Жолооны үнэмлэхийн бэлдэц хэвлэдэг “Смарт солюшн” ХХК-ийн Замын цагдаагийн газартай хийсэн гэрээ дуусгавар болсноор ирэх долдугаар сар хүртэл жолооны үнэмлэхийг хэвлэх боломжгүйд хүрсэн. Ингээд жолоочийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, солиулахаар хандсан, шинээр төгссөн жолооч, ангилал ахиулсан зэрэг 6-7 мянган хүнд жолооны түр үнэмлэх олгохоор болсон юм.
Түр үнэмлэхийг жолооч нарт үнэ төлбөргүй өгсөн бөгөөд жолооч хүсэлтээ илэрхийлж, ЦЕГ-ын Лицензийн төвд өөрийн биеэр очиж авсан. Уг түр үнэмлэхийг өнгөрсөн тавдугаар сард жолооч нарт тараасан бөгөөд гурван сарын хүчинтэй юм.
Замын цагдаагийн газрын мэдээлснээр, дахин тендер зарласан байна. Тиймээс ирэх сараас жолооны үнэмлэх хэвлэгдэж эхлэх юм байна. Учир нь тендер зарлах хугацаа 45 хоног, үнэмлэхийн бэлдэц хэвлэхэд багадаа 60 хоног шаардлагатай аж.

Онцлох нийтлэлүүд