Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn
Цаг үе
2014.09.28 12:09

Ж.Наранцацралтаараа бахархдаг Дундговийн 10-ын “Б” ангийнхан

2010.08.12

Дундговь аймгийн төвийн арван жилийг 1975 онд төгсөгчид Ж.Наран­цацралтаараа бахархдаг. Эв нэгдлээ онцолдог юм билээ. Эдний ангийн 36 сурагч, 36 ертөнцтэй. 10-ын "Б" ангиас Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд Ж.Наранцацралт төр­сөн юм. Нийслэлийн Баян­гол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Барилга хот бай­гуу­лалтын яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Ц.Ганхүү, ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын захирал Л.Дугаржав нарын олны танил төгсөгчидтэй.

Эдний ангийнхан таван жил тутамд уулздаг. 35 жилийн ойгоор нь уулзалтад ирэх ёстой 31-ээс 29 нь ирсэн гэхээр бас л өндөр ирцтэй байгаа биз. НМХГ-т ажилладаг Д.Ганбат Наранцацралтаа эхэлж дурсав. Л.Дугаржав "Наяа Ганбаттай их ойр. Үргэлж хамт явдаг. Ганбаа гээд хир халдаадаггүй байсан юм" хэмээн тайлбарласан л даа. Үргэлж хамт явдаг найз нь өөд болоход нь хүртэл хамт байж. Хамт явсан хоёр нь газар дээрээ өөд болсон ч Д.Ганбат харин сайн биетэй байсных уу, ус уух хувьтай байсан ч юм уу амьд үлдсэн юм билээ. Түүний хүндхэн дурсамж ийм. "2007 оны аравдугаар сард Засгийн газар бужигнаад яаж огцруулах, хэрхэн бүрдүүлэх асуудал яригдаж байсан. Манай хүн оройдоо хот орох ёстой гээд байсан. Очингуутаа уулзах улсууд байгаа" гэсэн. Олон хүн биднийг үдэж өгсөн дөө. Нааяа машиндаа суугаад, бүсээ зүүгээд удалгүй хурхираад эхэлсэн. Жолооч бид хоёр юм яриад явсан юм.

Сургуулийн "Алтан намар" спартакиадад 9б-гийн оролцогчид. 1973 оны намар

Даваан дээр зогсох гэж байхад нэг өндийж ирснээ "Та хоёр төөрөөд байгаа юм уу" гэсэн. "Юу гэж төөрөх вэ дээ" гэж жолооч нь хариуллаа. Төв аймаг өнгөрөөд явж байтал замаас гарчих шиг болсон. Зам руугаа орлоо гэж бодтол би өөрөө ухаан алдчихсан байж. Нам гүм давхиад байсан, машинтай мөргөлдсөн шүргэлдсэн юм байгаагүй гэж Д.Ганбат ярина лээ. Харин тэр ухаан ороод "Хөөрхий Наранцацралт гишүүн өөд болчихож" хэмээн сувилагч нар ярихыг сонсчээ. Д.Ганбат эмнэлэгт хоёр сар, гэртээ зургаан сар хэвтээд хөл дээрээ боссон байна. Жаахан гунигтай дурсамжаар эхэлсэнд уучлаарай. Эдний ангийнхны бахархал нь байсан болохоор өөр арга байсангүй. Л.Дугаржав найзынхаа нэрийг өөрийнхөөрөө мөнхжүүлэхээр шийдэж, тухайн үед төрсөн дүүгийнхээ зээ охинд Наранцацралт гэдэг нэр хайрлажээ. Ахынхаа хүүгийн хүүд бас ийм нэр өгчихсөн гэж байгаа. Ж.Наранцацралт найз нартаа олон сайхан дурсамж үлдээжээ. Ерөнхий сайд болсных нь дараа 10-ын "Б"-гийнхэн "Их тэнгэр"-т зочилж, дээдсийн амьдралтай танилцсан удаатай.

"Манай ангийнхан 36 хүүхэд төгссөнөөс 23 нь дээд сургуульд, арав нь Зөвлөлтөд, түүнээс зургаа нь Москвад суралцсан" гэсэн статистикийг Л.Дугаржав хэлэв. Тэрбээр ангийн хоёр докторын нэг. Л.Дугаржав түүхийн шинжлэх ухааны доктор харин Ж.Наранцацралт газар зүйн ухааны доктор байлаа. Л.Дугаржав аравдугаар ангиа алтан медальтай төгссөн ганц нь. Ангийн дарга бөгөөд Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга Л.Дугаржавын 1974 оны XI сард бичсэн "МХЗЭ-ийн гишүүдээс Ленинч тайлан авсан дүнгийн тухай сонсгол" гэсэн баримт өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Түүнд тэмдэглэснээр бол:

Л.Амгалан: Улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээний гар бөмбөгийн мөнгөн медальтан, сагсан бөмбөгийн хоёрдугаар зэргийн тамирчин сургуулийн хөгжмийн ба зээрэнцэг шидэлтийн аварга хэмээн бүртгэжээ. Ангийн найз Д.Ганбат нь ангийн шар охиноо "Спортоор хичээллэдэг учраас эрэмгий чанартай" гэж тодорхойлсон. Д.Сарантуяа, Л.Амгалан хоёрыг ангийнхаа мисс байсан гэж эрчүүд нь ярьдаг юм билээ. Ангийн хөөрхөн охин Д.Сарантуяа МУИС-ийн Газарзүйн ангид элсэн суралцсан. Дээд ангийнхаа залуутай ханилж, нэгдүгээр курстээ хүү төрүүлсэн болохоор эдний ангийн хамгийн анхны ээжээр тодорчээ. Харин нэг ангийнхны хамгийн олон хүүхэдтэй ээж Л.Цэцэгмаа. Тэрбээр таван хүү, хоёр охин төрүүлсэн алдарт эх. Хамгийн гэснээс хамгийн олон жил төрд алба хашсан номинацид Р.Болд тэргүүлсэн. Төв аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар 25 жил ажилласан түүнийг ангийнхан нь "Зууны манлай тамгын дарга" гэдэг юм билээ. Зургаан Засаг даргын нүүр үзсэн Тамгын газрын дарга гэж байгаа. Нэг газарт он удаан ажилласнаараа бол Л.Дугаржав мань эрийн дараа орох вий. Ж.Наранцацралтыгаа Ерөнхий сайд болоход нь зөвлөхөөр нь ажилласныг эс тооцвол мань эр Г.В.Плехановын академи үүсгэн байгуулагдсан цагаас энэ сургуультай холбоотой яваа. "Сэрэлт" кинон дээр Бумаагийн хэлдэгчлэн "Монгол талаасаа нэгдүгээр хүн" дээ. "Путин Монголд ирэхдээ манай сургуулийг үнэлсэн" гэж Л.Дугаржав бахархлаа. Монголд айлчлах үеэрээ хойд хөршийн Ерөнхийлөгч "Улаанбаатарт ОХУ-ын тэргүүлэх их сургуулийн нэг болох Плехановын нэрэмжит эдийн засгийн салбар амжилттай ажиллаж байна" хэмээн хэлсэн үгэндээ дурдсанд тэр сэтгэл хангалуун хоцорчээ. 2012 онд В.Путины зарлигаар Л.Дугаржавыг ОХУ-ын төрийн том шагнал Пушкины медалиар шагнасныг бас сайрхаж амжлаа. Ангийнхан дунд нь лав ийм медаль авсан өөр хүн байхгүй дээ.

МХЗЭ-ийн үүрийн дарга Л.Дугаржавын "хар данс" үргэлжилж байна.

Сайн хэмээн магтагдсан Д.Зоригт гэхэд л "Сургуулийн хөдөлмөрийн хоёр удаагийн аварга, хонь хяргалтын сургуулийн аварга" гэх мэтээр тэмдэглэгджээ. Ш.Галбаатар "Таван онцын эзэн, зуны амралтаар 186 хонь хяргаж, хөдөө аж ахуйд тусалсан" л гэнэ. Л.Бямба мөн л таван онцын эзэн агаад зуныхаа амралтаар 2000 литр сүү сааж, 3000 кг хадлан хадаж, 2000 зоодой хийжээ. Тэр үеийн хөдөлмөрийн үнэлэмж өвөрмөц байж дээ.

Ангийн багшаа шавь нар нь их дурсах юм. Л.Данзмаа багш нь орос хэлний багш өөрийн найман хүүхдээс илүү ангийнхаа хүүхдүүдийн төлөө зүтгэсэн хүн гэнэ. Түүний хань Цэдэнжав нь ангийнхны уулзалт болохоор багшаас нь илүү баярладаг. Ангийнхан зочлоход тэр тогооноос уяатай суудаг, ангийн махаар дайлдаг заншилтай. Хүргэн болоогүй байхдаа цагдаа байсан, ангийн хэдэн банди нарыг торгож явсан түүхтэй. Д.Ганбат мөнөөх түүхийг сөхөв. "Нааяа, Болд бид гурав есдүгээр ангид байхад гудамжинд явж байгаад морь харах хэрэг гарав. Шонгийн мод руу сарьтал хоёр цагдаа явж байснаа хүрч ирээд "Та нар яахаараа гудамжинд морь хардаг улсууд вэ, дагаад яв" гэсэн. "Та нарыг гурав гурван төгрөгөөр торгоно" гэнэ. Бидэнд мөнгө байсангүй. Болдын халааснаас үрчийсэн арван төгрөг гарав. Цагдаа нарт хариулж өгөх нэг төгрөг байсангүй. Хэн хамгийн түрүүлж шээсэн гэхээр нь Болд "Би л шээсэн болъё" гэлээ. Түүнийг нэг төгрөгөөр нэмж торгосон гэв. Хожим мөнөөх цагдаа багшийн нөхөр болжээ. Нөгөөдүүл уулзахаараа түүнээс монжуулсан нэг төгрөгөө нэхэж, бөөн инээд болдог байж.

Д.Ганбат ангийнхны онигоог өнгө оруулж ярихдаа гарамгай. Ангидаа төдийгүй сургуульдаа биеийн тамирын од байсан тэрбээр допинг хэрэглэсэн түүхээ ярив. Сургуулийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дөхжээ. "Бусад ангийнхан глюкоз гэдэг юм уугаад байна" гэсэн мэдээлэл ирж. Ангийн багш нь мөнөөхийг хаанаас авдгийг мэддэг болж таарав. Том том ампултай глюкозноос нэг нэгийг уугаад тэмцээндээ оров. Одоогийнхоор бол допинг хэрэглэсэн ухаантай. Тэмцээнд түрүүлснийгээ мөнөөх ууж идсэн хүч тамир сэргээгчтэйгээ холбож тайлбарлаад, маадгар хоцорчээ.

Аравдугаар ангид байхдаа "Ангиа тохижуул" гэсэн үүрэг авч. Тухайн үед албан тасалгааг фанер юм уу модоор өнгөлдөг моод дэлгэрч байжээ. Ангийн хөвгүүд аптекийн хашаанд байсан олон фанеран хайрцгийг тоочиглов. Орос жинхэнэ гоё фанер байж. Тууя гэтэл багш нь явж өгдөггүй. Арайхийж багшийгаа явангуут, үдшийн бүрийгээр аптекийн хашаа руу харайжээ. Алтыг нь аваад авдрыг нь хаяв гэдэг бол энэ удаа эсрэгээрээ өрнөв. Хайрцган дотор байсан эм, тариа элдэв зүйлсийг гаргаж хаяад авдрыг нь аваад арилжээ. "Еэ горьгүй" гэж одоо томоожсон хойноо Д.Ганбат халаглав. Майн баярын өдөр таарч, мөнөөх түүхий эдээ өнгөлж зүлгээд, ангиа доторлож орхижээ. Мебель шиг жигтэйхэн сайхан харагдаж байж. Харин хөвгүүд хаанаас фанер олж авсныг хэн ч сонирхоогүй гэнэ лээ.

Нэг ангийнхан ангидаа хонож өнжин хичээлээ давтдаг байж. Нэг ангийнхны эв нэгдэл хичээлээ хамт давтахаар хязгаарлагдахгүй. Р.Болдынхоо сайн байсан охиныг эргүүлээд байсан тарваган малгайтай этгээдийг хөвгүүд нь нийлж байгаад хашраахаар болж. Харин харуй бүрийд нөгөөх этгээдийг барьж аваад, чулуу шидэцгээх үедээ өөрсдийгөө онож, хөгөө чиржээ. Зодооны тал дээр гавихгүй нөхөд байж дээ.

"Манай ангийнхан бүгд сайн яваа" гэж Л.Дугаржав илтгэв. Ц.Ганхүүгээ тэр "Дундговийн Засаг дарга болох хүн" хэмээн магтлаа. Ангиараа нийлж, PR-ийг нь хийх нь л дээ, янз нь. Суусан газраасаа шороо атгадаг сүйхээтэй эр гэнэ дээ, цаадах нь. Ц.Ганхүү нь морьтой монгол эр. Улсын их баяр наадмын Хурдан морины комисст олон жил ажилласан даа.

Нэг ангийнхан аравдугаар анги төгсөнөөс хойш 40 жилийн ой нь 2015 онд тохионо. Л.Дугаржавыг Москвад нэгдүгээр курсийн оюутан байхад ангийн багшаас нь ийм нэгэн захиа иржээ.

-Багш нь захианы чинь төгсгөлд 10-ын "Б" гэж хараад сэтгэл маш сайхан болж байна. Та нарыгаа төгсгөөд 23 сурагчаа дээд сургуульд оруулчихаад эхний бахархал төрсөн. Бас одоо яаж ажиллаж амьдарч байгаагаар чинь мөн л бахархах болно. Манай анги ямар сайхан хамт олон байлаа. Хүн арван хуруу тэгш байх тохиолдол ховор боловч та нөхөд ер нь долоон хуруу тэгширч байсан байх аа. Та нар шиг хамт олныг дахиад багш нь төгсгөө ч үү үгүй ч үү гэж бодож явдаг юм... хэмээн бичсэн байна лээ.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд