Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Сумын мэдээ
2021.11.24 08:11

Завхан, Булган, Дорнод аймаг мотоциклын хөдөлгөөнийг хоригложээ

Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар мотоциклтой зам тээврийн 261 осол бүртгэгдэж, ослын улмаас 146 хүн гэмтэж, 46 хүний амь хохирчээ.

Хүний амь хохирсон ослын 44 орон нутагт, хоёр нь нийслэл хотод гарсан байна.

Мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай, хамгаалах хэрэгслийг дүрэмд заасны дагуу өмсөж хэрэглэх нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үндэс хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Хүйтний улирал эхэлж буй энэ үеэр мотоциклтой хөдөлгөөнд оролцохыг аймаг, сум дүүрэг, нутгийн удирдах байгууллагаас хориглож, захирамж гаргадаг. Одоогийн байдлаар Завхан, Булган, Дорнод аймаг уг шийдвэрийг гаргаад байна.

Завхан, Булган аймгийн захирамжид "Улсын болон орон нутгийн чанартай авто замын нөхцөл байдал хүндэрч, зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа гулгаа үүсэх, цаг агаар хүйтэрсэн нөхцөлд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, амь насанд учирч болох хор хохирол, эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосугай" гэжээ.

Харин Дорнод аймаг мотоциклын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 23-наас ирэх оны гуравдугаар сарын 20-ныг дуустал хориглох шийдвэр гаргажээ.

Захирамж:


Онцлох нийтлэлүүд