Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Сэндбоксын зөвлөлийн анхны хуралдаан боллоо Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой Сэндбоксын зөвлөлийн анхны хуралдаан боллоо Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой
Нийгэм
2014.11.03 05:11

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалтын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Эрүүл мэндийн яамнаа "Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалт" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр тус яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсээс зохион байгууллаа.

Зайлшгүй шаардлагатай эм гэдгийг ДЭМБ-аас "Зонхилох хүн амын эрүүл мэндийг хамгаалах хэрэгцээнд нийцсэн, үнийн хувьд боломжтой, хэрэгцээний хэрээр олдоцтой эмийг хэлнэ" гэж тодорхойлсон байдаг байна. Зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь хөгжиж буй орнуудын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэгтэй байдаг. Зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл бол эмийг хямд үнээр хүн амд хүргэх явдал юм.

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалтын асуудлаар хэлэлцсэн уг нээлттэй хэлэлцүүлэгт эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөл, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс 50 орчим хүн оролцлоо.

Онцлох нийтлэлүүд