ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.27 06:05

Залуусаа ээжийгээ баярлуулаарай

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Аялал жуулчлалын копораци, Залуу эмэгтэйчүүдийн клуб хамтран эх үрсийн баярыг угтаж “Ээжээ би танд хайртай” аяллыг зохион байгуулах гэж байна. Энэхүү аялал нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд цаашид жил бүр зохион байгуулагдах юм. Ээжтэйгээ хамт нэгэн өдрийг байгалийн сайханд аялаж амарч зугаалж дотно өнгөрүүлэхээс гадна 30-аас 1 минутын ээждээ зориулсан сэтгэлийн үгээ илэрхийлсэн бичлэг хийж автобусанд явахдаа үзүүлэх, мөн олон сайхан ээжүүдтэй танилцах, хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнгэх мэт олон сонирхолтой зүйлүүд хүлээж байгаа юм байна. Аялал 5-р сарын 31-нд МЗХ-ны төв байр –Аглаг бүтээлийн хийд – МЗХ-ны төв байр гэсэн маршрутын дагуу явах юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] ,99295141,88024234,11326336 дугааруудаар холбогдож авах боломжтой юм байна.

Онцлох нийтлэлүүд