Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна
Нийгэм
2014.10.08 08:10

Залуус давжаараад байна уу даа

Нэлээд хэдэн жилийн өмнө Герман улсын нэгэн хотноо "Чингэс хаан ба түүний өв сан" гэдэг нэртэй үзэсгэлэн үзэж билээ. Овоо хэдэн улс хамтарч өөр өөрийн үзмэрүүдээ нэгтгэсэн гэх тэр үзэсгэлэн их л том байсан санагдах юм. Тэр үзмэрүүдийн нэг нь онцгой анхаарал татсан. Монгол дээл. Жирийн нэг монгол цэргийн даавуун дээл. Уг нь би тийм ч жижиг биетэй хүн биш. Гэхдээ тэр дээлийг аваад нөмөрвөөс томдоно уу гэхээс багадахааргүй хэлхийсэн тэрлэг байсан бөгөөд эзэн нь дэлхийн талыг чичрүүлж явсан өвөг дээдсийн маань нэг байсан гээд бодхул омогшиж байж билээ. Монголчуудыг том биетэй дайчид байсныг батлах эх сурвалж энэ дээлнээс гадна цөөнгүй тэмдэглээстэй байдаг шүү дээ. Арвангуравдугаар зууны үед ааруул, ээзгий, борцноос өөр хоол тэжээлгүй байсан тэр хүмүүсийн үр удам уг нь өнөө цагийн элбэг дэлгэр идэштэй үед бас дутахааргүй том байхаар. Гэтэл гудмаар хөлхөх залуус улам л давжаа болоод байна уу даа. Том, жижиг, гүзээтэй намхан эрчүүд ерөнхийдөө их олширсон байгаа биз. Бие бялдраа хөгжүүлэх тал дээр анхаарахгүй бол өмнөд Азийн иргэдтэй ижилсэхээр шахуу л болоод байна шүү.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Онцлох нийтлэлүүд