Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Л.Алтанцэцэг өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана DNN.mn ​Эзэнгүй нохой, муурын тооллого хийнэ DNN.mn Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулал олгоно DNN.mn Г.Тулга нарын таван хүний зорчих эрхийг хязгаарлав DNN.mn Ё.Басхүү Тбилисийн татамид мөнгөн медаль хүртлээ DNN.mn Д.Төгс-Эрдэнэ: ​Тухайн өдөр барилдаандаа хэр сайн төвлөрч чадсанаараа хүнийг давна DNN.mn ЕБС-ийн сурагчид ес хоног амарна DNN.mn Энэ сарын 30-наас уулархаг нутгаар бороо, цас орж, цасан шуурга шуурна DNN.mn Туул гол орчимд 32 га талбайг хамарсан хур хогийн цэг үүсчээ DNN.mn Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Дашинчилэн сум руу нүүлгэв DNN.mn Л.Алтанцэцэг өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана DNN.mn ​Эзэнгүй нохой, муурын тооллого хийнэ DNN.mn Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулал олгоно DNN.mn Г.Тулга нарын таван хүний зорчих эрхийг хязгаарлав DNN.mn Ё.Басхүү Тбилисийн татамид мөнгөн медаль хүртлээ DNN.mn Д.Төгс-Эрдэнэ: ​Тухайн өдөр барилдаандаа хэр сайн төвлөрч чадсанаараа хүнийг давна DNN.mn ЕБС-ийн сурагчид ес хоног амарна DNN.mn Энэ сарын 30-наас уулархаг нутгаар бороо, цас орж, цасан шуурга шуурна DNN.mn Туул гол орчимд 32 га талбайг хамарсан хур хогийн цэг үүсчээ DNN.mn Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Дашинчилэн сум руу нүүлгэв DNN.mn
2021.08.21 06:08

Залуучуудын байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний сурын харваа Хүй долоо худагт болж байна

Нийтлэлч: Өдрийн сонин


Ардын Хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийг тохиолдуулан "Үндэсний сурын аварга шалгаруулах харваа" өнөөдөр Хүй долоо худагт болж байна.

Монголын Залуучуудын Холбоо Монголын Үндэсний харваачдын холбоотой хамтран зохион байгуулж буй наад хоёр өдөр үргэлжилнэ.

Уг наадмыг УОК, НОК-ын тусгай “Хариуцлагын гэрээ”-ны дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин үзэгчгүйгээр хийж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1,2,3-р хэлтсийн цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй аюулгүй байдлыг ханган буй юм.

Сур харвааны наадамд Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 780 эрхий мэргэн харваачид цэц, мэргэнээ сорьж байна. Харвааны нээлтийн үйл ажиллагаанд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд, Монголын Үндэсний харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямбаяр нар оролцов.

Мөн нээлтийн үеэр харваачдыг МЗХ-ны шагналаар шагнасан бөгөөд сурын спортын мастерууд шинээр тодорсон үйл явдал боллоо. Наадам маргааш буюу наймдугаар сарын 22-нд Хүй долоо хоногт үргэлжилж, аваргуудаа тодруулна.