Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn
Нийгэм
2015.05.26 01:05

Залуу зохион бүтээгчид автомат роботоор өрсөлдлөө

Монгол Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Залуу Зохион Бүтээгч” уралдааны “Автомат Робот-2015” тэмцээн 2015.05.22-ны өдөр ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр техник, технологид сонирхолтой оюутан, сурагчдын дунд болж өндөрлөлөө. ШУТИС-ийн МХТС-ийн “High Tech” клубээс сургуулийнхаа оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг байсан уг шугам дагагч роботын тэмцээн жил ирэх тусам оролцогчдын хүрээгээ тэлсээр энэ жилээс эхлэн улсын хэмжээний уралдаан болж, Говьсүмбэр, Дархан-Уул, Төв, Өмнөговь аймгууд болон УБ хотоос ЕБС-ийн сурагчдын ангилалд 15 дунд сургуулийн 26 баг, оюутны ангилалд 9 их, дээд сургуулийн 28 баг, нийт 54 баг оролцлоо.

Шулуун болон тойрог зам, мөн хөл бөмбөг гэсэн гурван төрөлд өөрсдийн авъяас чадвар, роботуудынхаа хурд хүчийг сорихоор танхимыг дүүргэсэн хүүхэд залуус лего робот, өөрсдийн гараар бүтээсэн роботууд, мөн Лион робот зэрэг ялгаатай роботуудаар өрсөлдсөн ч хамгийн олон баг Лион робот авч иржээ. Уг Лион роботыг ШУТИС-ийн МХТС-ийн электроникийн багш нар зохион бүтээсэн ба уг уралдааны хүрээнд сургуулиудад тараан өгч, хэрхэн програмчлах сургалтуудыг зохион байгуулж, оролцогчдод ижил гарааны нөхцөл бүрдүүлэх оролдлого хийсэн нь энэ удаагийн тэмцээний онцлог гэж зохион байгуулагчид тайлбарлав.

Шулуун болон тойрог замын уралдаанд сурагч, оюутнууд өөрсдийн програмчилан бүтээсэн цагаан шугамыг гэрлэн мэдрэгчээр дагагч роботуудаар өрсөлдсөн бол робот хөлбөмбөгийн төрөлд тусгайлан зассан талбайд Лион роботуудыг гар утсан дээрээсээ удирдан өрсөлдөж байв. Энэ жил шинээр нэмэгдсэн хөлбөмбөгийн хэсгийг хамгийн олон хүн бүчин зогсох нь оролцогчдод хамгийн их таалагдсан хөгжилтэй, өрсөлдөөнтэй төрөл болохыг илтгэж байлаа.

Оюутны ангилалд

Шулуун замын төрөлд:

> Нэгдүгээр байр - ШУТИС- Үйлдвэрлэл, технологийн сургуулийн “ҮТС-2” баг

> Хоёрдугаар байр - Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийн "ОНЬС-1" баг

Тойрог замын төрөлд:

> Нэгдүгээр байр - ШУТИС- Эрчим хүчний сургуулийн “SKY LINE” баг

> Хоёрдугаар байр - ШУТИС- Үйлдвэрлэл, технологийн сургуулийн “ҮТС-1” баг


Сурагчдын ангилалд

Шулуун замын төрөлд:

> Нэгдүгээр байр - 75-р сургуулийн "ГАЛЗУУ ХУРД" баг

> Хоёрдугаар байр - Монгол Коосэн ахлах сургуулийн “МӨРӨӨДЛИЙН БАГ” баг

Тойрог замын төрөлд:

> Нэгдүгээр байр - Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийн "ЭЛЕКТРОН ЖААЛ" баг

> Хоёрдугаар байр - Улаанбаатар дунд сургуулийн “LION ROBO” баг

Хөлбөмбөгийн төрөлд:

> Нэгдүгээр байр - Шинэ үе дунд сургуулийн “ШИНЭ ҮЕ” баг

> Хоёрдугаар байр - Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн “MUSHI” баг

> Гуравдугаар байр - Сант дунд сургуулийн “Эм Би” баг

Роботын “Найдвартай ажиллагаа”-тай багаар оюутны ангилалд ШУТИС-ийн ХШУС-ийн “Electronic” баг, сурагчдын ангилалд УБ хотын 3-р дунд сургуулийн “Technology” багууд, “Шилдэг дизайн”-тай багаар оюутны ангилалд Говьсүмбэр аймгийн “Оньс-2” баг, сурагчдын ангилалд УБ хотын 1-р дунд сургуулийн “Liners” багууд тус тус шалгарлаа.

Шагнал гардуулах үеэр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хариуцсан проректор Ч.Баасандаш оролцогч хүүхэд залууст баяр хүргэн “Аливаа тэмцээн уралдааны гол утга учир нь оролцогчид туршлага солилцож улам илүү сайжрах явдал байдаг учир хоорондоо сайн танилцаж, туршлага солилцоорой” гэж уриалсан юм.

ШУТИС-ийн МХТС болон Нээлттэй Инновацийн Лабораториос хамтран зохион байгуулж буй, УИХ-ын даргын нэрэмжит “Залуу Зохион Бүтээгч” уралдаан Raspberry Pi болон бусад нээлттэй эхийн програм болон техник хангамжын төхөөрөмж дээр суурилсан “Техник Хангамж ба DIY” нэртэй бүтээлийн уралдаанаар үргэлжлэж байгаа юм байна.

Онцлох нийтлэлүүд