Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Булангууд
2014.08.19 07:08

Замын цагдаа нар үйлчлүүлэгчдээ загнахаа болиоч!

Замын цагдаагийн эргүүлийн машинаас чанга яригчаар загнаж байна аа. “Хөөе, чи хөдлөөд өгөөч...тэд дугаар аа” гээд л захирангуй дуугаар хашгирав. Заримдаа үүнээс ч бүдүүлгээр захиран тушааж байгаатай нийслэлчүүд нэг бус удаа таардаг.  Ихэнх замд бөглөрөл ихтэй, зам чөлөөлөх шаардлага тулгарсан, бачим асуудал ихтэй зэрэг зовлон байж болно л доо. Гэхдээ чанга яригчаар нэг бус нэг хэсэг хүнд хүрдэг учраас  олон хүнд хүрч байгаа мэдээлэл гээд тодорхойлчиход буруудахгүй. Тийм учраас замын цагдаагийн  уур цухал тэртэй тэргүй асуудалтай нийслэлийн замын стрессийг нэмж орхино. Зүй нь  ..... дугаарын жолооч та (чи биш шүү)  тийшээ ийшээ эргэнэ үү гээд  хүсэх, зөвлөх  маягтай ярьж болно оо доо. Замын цагдаа гэхээр хэн нэгнийг загнаж зандрах эрх авсан этгээд биш шүү дээ. Замын хөдөлгөөнийг зохицуулж буй үйлчилгээний ажилтнууд. Тийм учраас үйлчлүүлэгчидтэйгээ зөв, зохистой харьцах учиртай. Социализмын үеэс явж ирсэн загнаж зандарсан байдалтай харьцдаг хандлага амь бөхтэй юм аа. Социализмын үед үйлчлүүлэгч гэж байсангүй. Хөдөлмөрчид л гэж байсан. Хөдөлмөрчдийг  цагдаа нар төрийн нэрийн өмнөөс загнаж, зандарч “хүмүүжүүлж” болдог байсан байх л даа. Харин одоо бол огт өөр нийгэм. Цагдаа төрийн мөнгөөр биш, загнаж зандраад байгаа татвар төлөгчдийнхөө мөнгөөр цалинждаг хүмүүс. Харилцаа, хандлагаа өөрчлөөч.

Б.ЯНЖМАА  

Онцлох нийтлэлүүд