Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Дотоодод ургамлын тос үйлдвэрлэгчийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина “Зэвсэгт хүчний аварга тогооч-2021” тэмцээн эхэллээ Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон байна Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдан хорьжээ Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав МХЕГ: Орон нутагт задалснаас хойш хэрэглээгүй шалтгаанаар 64 хүн тун вакцин устгажээ Экспорт импортоос давамгайлж 1.278.2 сая ам.доллараар өсчээ Өнөөдрийн байдлаар цахим гарын үсэг ашигладаг 38 мянган иргэн байна “Twitter”-ийн III улирлын борлуулалт 37 хувиар өсөв Дотоодод ургамлын тос үйлдвэрлэгчийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина “Зэвсэгт хүчний аварга тогооч-2021” тэмцээн эхэллээ Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон байна Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдан хорьжээ Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав МХЕГ: Орон нутагт задалснаас хойш хэрэглээгүй шалтгаанаар 64 хүн тун вакцин устгажээ Экспорт импортоос давамгайлж 1.278.2 сая ам.доллараар өсчээ Өнөөдрийн байдлаар цахим гарын үсэг ашигладаг 38 мянган иргэн байна “Twitter”-ийн III улирлын борлуулалт 37 хувиар өсөв
Цаг үе
2021.10.14 12:10

Замын-Үүд-Эрээн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаалаа


Замын-Үүд-Эрээн боомтыг өчигдөр оройноос эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ. Одоогоор ямар шалтгаанаар, хэдий хугацаанд хаасан талаарх албан бичиг ирээгүй талаар Замын-Үүд сумын ЗДТГ-аас мэдээллээ. Аман мэдээллээр Эрээн талд нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн тул бүх жолоочийг шинжилгээнд хамруулсны дараа боомтыг нээнэ гэсэн мэдээлэл байгаа аж.

Энэ талаар Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга У.Баянбилэг “Боомтыг хааж байгаа талаарх албан ёсны мэдээлэл ирээгүй. Гэхдээ өчигдөр оройноос хойш машин авахгүй байна. БНХАУ-ын жолоочоос "Ковид-19" батлагдсан учир хаасан гэх албан бус мэдээлэл байна. Нэг жолоочоос халдвар илэрсэн учир тэнд буй бүх хүнийг шинжилгээнд хамруулна. Үүнд 14-21 хоног шаардана гэсэн. Ямартай ч Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй. Хятадын тал хэрхэн шийдвэрлэхийг л хүлээж байна. Энэ асуудлыг боомтын зөвлөлүүд хоорондоо хэлэлцэж байгаа байх” гэжээ.


Онцлох нийтлэлүүд