Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Өнөөдөр бар өдөр DNN.mn Улаанбаатарт -8 хэм байна хүйтэн DNN.mn ТОЙМ: “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё" хэмээн өгүүллээ DNN.mn Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан DNN.mn Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ DNN.mn УЕПГ: Нүүрс тээвэрлэлт, төлбөрт холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ DNN.mn Сайжруулсан шахмал түлшний 17.8 мянган тонн нөөцтэй байна DNN.mn ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна DNN.mn Өчигдөр манай улсад 1665 жуулчин иржээ DNN.mn Өнөөдөр бар өдөр DNN.mn Улаанбаатарт -8 хэм байна хүйтэн DNN.mn ТОЙМ: “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё" хэмээн өгүүллээ DNN.mn Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан DNN.mn Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ DNN.mn УЕПГ: Нүүрс тээвэрлэлт, төлбөрт холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ DNN.mn Сайжруулсан шахмал түлшний 17.8 мянган тонн нөөцтэй байна DNN.mn ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна DNN.mn Өчигдөр манай улсад 1665 жуулчин иржээ DNN.mn
Улс төр
2018.10.04 10:10

Зам тээврийн яамны сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө


Зам тээврийн яаманд гарсан олон зөрчлийн дараа тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 2018 оны найдугаар сарын 12-ны өдөр гаргасан. Хүсэлтийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэн 63 гишүүн санал өгч 72.6 хувиар дэмжин, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.

УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ "Төрийн албанд бусармаг хэрэг гарч, Зам тээврийн яамны байранд нэгнийгээ алсан хэрэг гарсан. Сайд нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд энэ асуудал шийдэгдэхгүй.

Энэ засгийн үед ард түмний амьдрал улам доройтож, туйлдаа хүрлээ. У.Хүрэлсүхийн удирдсан засгийг тараах нь зүйтэй гэж үзэж байна" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Арван жилдээ тохой нийлүүлж явсан, залуучуудын байгуулагад цуг ажиллаж байсан журмын нөхрийг минь ёс бусаар амийг нь хөнөөсөн. Албан тушаалын төлөө бүтэн 7-8 сар дарамталж, тэр өдөр долоон удаа залгаж дуудан, өрөөндөө оруулж ирээд буланд шахаж дарамтлан амь насыг нь бүрэлгэсэн. Хойно нь дөрвөн бүлтгэр үр нь үлдлээ. Би ийм асуудалд дуугүй өнгөрч чадахгүй" гэлээ.

Онцлох нийтлэлүүд