ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.14 02:05

Засгийн газар Х.Баттулгыг чөлөөлөхөөр болов

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр орой Засгийн газраас УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна. Тодруулбал, өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг сайдаас нь чөлөөлөх эсэх талаар Засгийн газар саналаа хүргүүлжээ.

Засгийн газраас ирүүлсэн тогтоолын төсөлд, "Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэжээ. Ингэхдээ Х.Баттулга сайдыг Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлсүгэй гэсэн тогтоолыг хавсаргажээ. Засгийн газраас энэхүү хүсэлтээ Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр, УИХ-д хэлэлцүүлэхээр хүргүүлснийг тодотгож байна. Засгийн газрын тогтоолыг доор хавсаргав.

Онцлох нийтлэлүүд