Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Нийгэм
2014.10.05 12:10

Захуудын чингэлгийн худалдааг зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал болоод захуудын орчин нөхцөлд шалгалт явуулж цөөнгүй зөрчил илрүүлжээ. Тодруулбал, "Нарантуул", "Барс", "Хархорин", "Меркури", "Эрдэнэбулган", "Энхжин", "Бөмбөгөр" зэрэг долоон зах, худалдааны төв болон 980 түрээслэгчийг шалгалтад хамруулсан байна.

Шалгалтаар нийт 446 зөрчил илэрч, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангахгүй орчин нөхцөлд худалдаа эрхлэж байсан "Нарантуул", "Барс" захуудын павильон, чингэлгүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, зогсоосон байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Бүхий л худалдааны төв, захуудад хаяг шошгийн зөрчилтэй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа зөрчил нилээдгүй илэрсэн. Эдгээр зах, худалдааны төвүүдэд торгууль, шийтгэвэр оногдуулж ажиллалаа. Зориулалтын бус байранд худалдаа эрхэлж байгаа "Нарантуул", "Барс" захуудын чингэлгийн худалдааг зогсоосон. Мөн таван аж ахуй нэгжид 28 сая төгрөгийн, 44 иргэн 7.4 сая төгрөгийн, эрх бүхий албан тушаалтанд 30.6 сая төгрөгийн торгууль оногдуулж, зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн" гэж мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд