Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө Автомашинд дайруулсан Хилийн цэргийн алба хаагчийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж байна Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл маш бага байдаг Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө Автомашинд дайруулсан Хилийн цэргийн алба хаагчийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж байна Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл маш бага байдаг
Нийгэм
2021.09.15 02:09

ЗГ: Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хог, дулаан, цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэхгүй

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр арав гаруй асуудлыг хэлэлцсэн ба эхний асуудлуудын талаар мэдээлэл өгч байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Есдүгээр сарын 15-ны өдөр Сангийн яамнаас Засгийн газарт ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын төслүүдийг өргөн мэдүүлдэг. Үүний дагуу өнөөдөр 2022 оны оны төсөв болон дагалдах хуулийн төслүүдийг танилцууллаа.

Мөн Засгийн газрын хуралдаан бүрээр танилцуулж буй авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд Сангийн яамнаас төрийн худалдан авах үйл ажиллагааны үйл явц хууль журмын дагуу, цаг хугацааны хувьд хэрхэн хоцрогдолтой явж байгаа зэрэг статистик судалгааг танилцууллаа.

Энэ онд эдийн засгийн уналт ёроолдоо хүрч, ирэх онд сэргэнэ гэж төсөөлөн улсын төсвийг боловсруулсан. Төсвийн шинэчлэлүүд үргэлжилнэ. Цар тахлын дараах үеийн эдийн засгийг эрчимжүүлэхэд энэ төсөв чиглэнэ. Төсвийн урсгал зардал бүр нийгэмд үр өгөөжтэй байхад анхаарна. Дэд бүтцийн салбараар дамжуулж эдийн засгаа дэмжих хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Мөн нийслэлийн түгжрэлийг шийдэх, төвлөрлийг сааруулахад анхаарна. Боловсрол, соёл урлагийн салбарт томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. 198 мянган төрийн албан хаагч байна. энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлээр төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэн, хувийн хэвшлээ дэмжих, төрийн албыг цомхон болгохоор төлөвлөж байна. Ирэх онд зэс, нүүрс, алтны үнэ өндөр айх тул экспортыг тултал хийх хүсэлтэй байгаа ч биднээс шалтгаалахгүйгээр экспорт саатах эрсдэл бий. Энэ онд 16 тонн нүүрс худалдах төлөвтэй байна. Төмрийн хүдэр, зэсийг төмөр замаар тээвэрлэх буй тул хэвийн үргэлжилж байна. Ирэх онд төсвийн алдагдал 5 орчим хувь байна. 2023 онд 3 хувь болж буурна. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг өсгөхөд онцгой анхаарна" гэв.

Мөн тэрээр, "Өнгөрсөн дөрвөн жил утаатайгаа тэмцсэн бол энэ дөрвөн жил нийслэлд хэрэгжүүлэх бодлогын төв нь түгжрэл байх болно. Ирэх жилээс хөрөнгө оруулатлын ямар орон зай гарна тэрийг түгжрэлийг бууруулахад чиглүүлнэ. Хог, дулаан, цахилгааны үнийн хөнгөлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үзүүлэхгүй" гэлээ.

Онцлох нийтлэлүүд