Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ
Булангууд
2014.10.07 08:10

Зээлтэй хүн хариуцлагатай ажилтан байдаг

"Өртэй хүн өөдөлдөггүй" хэмээх үг ул болжээ. Телевизээр урсч буй "Гадаадад бол зээлтэй хүнийг ажилд авах дуртай байдаг" гэсэн үг чих дэлдийлгэв. Зээлтэй хүн хариуцлагатай ажилтан байдаг. Саяхан манайдаа нэртэй нэгэн бизнес эрхлэгч "Хүмүүс намайг их баян хүн гэж боддог. Харин би өрийнхөө хэмжээгээр нэлээд дээгүүрт орно шүү" гэж ярьсан юм. Үнэхээр далайцтай ажиллаж байгаа хүн өр тавихаас айдаггүй аж. Олон орны хувьд орон сууцны урт хугацаатай, бага хүүтэй зээл гэдэг хүмүүсийг шударгаар ажиллаж амьдрахыг нөхцөлдүүлж байдаг юм билээ. Зээлгүй хүн, хөрөнгөгүй хүнд алдах юм байхгүй. Дургүй нь хүрвэл ажлаа хаяад талийж орхино. Харин моргейжийн зээлтэй хүн байгууллагынхаа үнэ цэнэтэй ажилтан байж гэмээнэ баталгаатай ажилтай, зээлээ төлөх боломжтой. Сингапурт хүмүүс бүгд байр орон сууцтай бол бослого тэмцэл гарахгүй гэж ярилцдаг гэнэ лээ. Юутай ч "Өртэй хүн өөдөлдөг" гэсэн сургалт хүртэл бий болчихож. Танил залуу "Байрны зээл өгдөг бол утга учиртай ажилламаар байна" гэж ярив. Хариуд нь "Өнөөг хүртэл утга учиртай ажиллаж чадаагүй бол хэн чамд байрны зээл өгөх юм бэ" хэмээн шооллоо. Үнэндээ "Олон жил үр бүтээлтэй ажиллалаа" гээд хэр олон хүн зээл авч чадсан юм бол доо. Төрөөс хүн амынхаа төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны бодлого хэрэгжүүлж чадвал олон олон асуудлыг шийднэ дээ.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд