Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn
Улс төр
2021.06.22 01:06

З.Нарантуяа: Энэ сонгууль эвлэж нэгдэхийн чухлыг сануулсан сүүлчийн анхааруулга байх

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяатай ярилцлаа.


-Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцлоо. Сонгуулийн үр дүнгийн тухайд Та улстөрч хүний хувьд юу хэлэх вэ?

-Ардчилсан нам нэгдэж сонгуульд оролцоогүй учраас л ард түмэн дүнгээ тавьсан гэж харж байна. Эвлэж нэгдэхийн чухлыг сануулсан сүүлчийн анхааруулга байх. Одоо бурууг хайж дотроо дахин хагаралдах бус, эргэж буцалтгүй ирээдүйн төлөө зоригтой алхмуудыг хийж, хуучнаа халж, цаг үеэ мэдэрч өөрчлөгдөх нь зүйтэй. энэ л прогресс.

-Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин та гурав Ардчилсан намын асуудалд байр сууриа илэрхийлж мэдээлэл хийсэн. АН нэгтгэх зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулахаар болж байгаагаа мэдэгдсэн. Гишүүдийн гарын үсгийг цуглуулснаар намын дотоод асуудал шийдэгдэх боломжтой гэж үзэж байгаа юу, ямар үр дүнг хүлээж байна вэ?

-Ардчилсан нам ардчилсан арга барилаар л асуудлаа шийднэ. Шүүхээр бус. Ингэж чадахгүй бол ардчилсан нам гэж өөрсдийгөө нэрлэж зарчмын хувьд болохгүй шүү дээ. ийм цагт нэгдэж, хамтаараа хэлэлцэж, асуудлаа шийдэхгүй бол 30 жилийн ардчиллын түүхийг ухрааж буй хэрэг болно.

Санаачилгын зорилго нь намын нэгдмэл байдал, эв нэгдлийг хангах, цаашлаад намын үйл ажиллагааг олонхын саналаар дэмжигдсэн нэг удирдлагатай болгох.

Тусдаа хурал хийж, тусдаа дарга сонгож, тусдаа аппарат ажиллуулж, бие биенээ үгүйсгэсэн гомдол маргааныг хууль, шүүхийн байгууллагаар барьж гүйснээр хэн нь ч ялсангүй шүү дээ. Үүнийг өнгөрсөн сонгууль баталлаа. Ирээдүйгээ, гишүүдээ бодох хэрэгтэй. Сэтгэл зүрхээрээ ардчиллыг дэмжиж ирсэн сонгогчид, гишүүдийн итгэл алдарч байна.Тиймээс үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гишүүдийнхээ олонхын байр суурь, сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Хувь хүмүүсийн хувьд зөрчилдөх олон учир шалтгаанууд байгаа байх. Эцэс төгсгөлгүй үргэлжлээд байгаа энэ маргаан, зөрчилдөөнөө намаас ангид, гал тогооноос гарч байгаад шийдэцгээмээр байна. Хатуухан хэлэхэд, үүнийг дор бүрнээ ухамсарлаж шийдвэртэй алхам хийж чадахгүй бол энэ нам цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нэг хэсэг хүмүүсийн улс төрийн карьертай хамт дуусч, үнэ цэнэгүй болох нь. Бид гурав энэ санаачилгаараа живж яваа хөлөг онгоцоо уснаас хамтаараа гаргацгаая гэж гишүүддээ уриалж байгаа. Дашрамд хэлэхэд, Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа гурав дарга болох нь, ард нь Ээбий байна уу, хэн байна гээд л нөгөө улиг болсон уламжлалаараа битгий хардаарай, бидэнтэй хамтраад урагшаа явцгаая гэж Үндэсний бодлогын хорооны гишүүдээсээ чин сэтгэлээсээ хүсмээр байна.

-Үр дүнд хүрэх үү?

-Хүрнэ гэж бодож байгаа. Ойлголцож, эвлэж нэгдэж байсан үедээ ялалт байгуулж ирсэн түүхтэй. Ялсан үедээ нийгмийн хөгжлийг урагшлуулах шинэчлэлтүүдийг алдаа оноотой ч зоримог эхлүүлдэг учраас Монголын ард түмэн Ардчилсан намыг дэмждэг. Намд өгсөн олон түмний итгэл бол энэ намыг үүсгэн байгуулж, үүний төлөө зүтгэж байсан үе үеийнхний 30 жилийн хамтын зүтгэлийн үр дүн шүү дээ. Бүтээсэн бүтээлээ өөрсдийн гараар устгахгүй байх аа гэж бодож байна. Ардчилсан нам тарж бутрах нь хэнд нь ч ашиггүй. Салж бутарсан МАН, МАХН 10 жилийн дараа нийлж байна, энэ бол бас л нэг сургамж.

-Ардчилсан нам шинэчлэгдэх шаардлагатай болсон гэдгийг сүүлийн хоёр сонгуулийн үр дүн хангалттай сайн харууллаа гэж бодож байна. Таны бодлоор яаж шинэчлэгдэх шаардлагатай юм бэ?

-Ард иргэдийн хүсэн хүлээсэн Ардчилсан намыг цоо шинээр дахин бүтээх.Ардчиллын амин сүнс хүний эрх, шударга ёсны баталгаа нь болох. Сэргэлт, шинэ арга барил, шинэ сэтгэлгээ, шинэ хүч хэрэгтэй байна. Өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаа нийгэмтэйгээ, залуу хойч үеийнхэнтэйгээ холбогдож, хүсэл мөрөөдлийг нь мэдэрч, хамтын зорилгоо ойлголцож, бүтээлцэх тогтвортой институци болгох ёстой.Болохгүй байгаа тогтолцоогоо дотор, гаднаас нь засч сайжруулахын тулд бие биенээ үгүйсгэх биш, оюун санаагаа нэгтгэх хэрэгтэй байна.

-Ардчилсан намын нөхцөл байдал, нэр хүнд бодит байдал дээр ямар хэмжээнд байна вэ. Улс төрийн хоёр дахь хүчин байхаа больсон байна гэх дүгнэлтийг хүмүүс хэлж байна. Энэ тухайд таны бодол юу вэ?

-Ийм л хүнд нөхцөл байдал үүссэн учраас л сэргэлт, эв нэгдэл хэрэгтэй гээд байгаа юм. Үүний дараа л нэр хүнд, хүчтэй байдлын тухай ярилцана. Эвээ олсон тохиолдолд АН-ын хувьд амархан сэргэнэ. Хүний нөөц, үзэл санаа, шийдэл гарцын нөөц энэ намд бүрэн байгаа. Өмнөх үе нь намаа өмчлөөд байлгүй дараа үедээ илүү боломж өгч, нээлттэй байж, их улс төрд суралцахад нь тусалж, дэмждэг уламжлал, соёлыг бий болгомоор байна. Мэдлэг боловсролтой, туршлагатай, манлайлагч залуучуудын үзэл санааны нэгдэл болж чадвал байр сууриа хадгална.Ялагдана гэдэг шинэчлэгдэх шаардлагатай байгааг л харуулж байгаа хэрэг.

-Монголын улс төрийн талаар таны бодол?

-Монголын улс төр үнэлэмжгүй болж байна. Төрийн өндөр албаны хүмүүсийн үг, үйлдэл үнэн байх ёстой. Сонгогдсон, томилогдсон зарим хүмүүсийн нийгэмд биеэ авч яваа үлгэрлэлгүй байдал, гэмт хэрэг зөрчилтэй холбогдсон, төр, хувийн эрх ашгийнхаа эрэмбийг умартсан байдалд ард иргэд үнэхээр дургүйцэж байна. Нам дотроо нэг нэгэндээ зарчмын шаардлага тавьж, алдаа оноогоо шүүж, хариуцлага хүлээлгэх ёс зүйн шүүлтүүрийн механизмтай болохгүй бол улстөрчдийн, намуудын нэр хүнд улам л унана. Эв нэгдэл гэдэг бас муу муухай бүхнээ хааж халхавчилж, хуйвалдахын нэр биш. Өрсөлдөгчөө, өрсөлдөгч намаа хууль бусаар замаасаа зайлуулж, өөртөө таатай байдал бий болгохын тулд нам дамнаж бүлэглэж, зураглаж байгаад ажилладаг болсон байна шүү дээ.Энэ бол улсаа, ирээдүйгээ баллаж байгаа үйлдэл. Эдийн засаг, нийгмийн хөгжилд саад болж буй гол зүйл энэ бохир улс төр.Монголын төрд өөр стандарт, үнэлэмж тогтоохын тулд шинэ үеийн улстөрчдөд энэ системийг бүхэлд нь өөрчлөх үүрэг ирж байна.

-УИХ-ын сонгуулиас хойш та нэг хэсэг чимээгүй байлаа, хаана юу хийж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд хийсэн өөрчлөлт шинэчлэлийн үйл явцад судалгаа хийх ажилд нэлээд цагаа зарцууллаа. Болж өнгөрсөн үйл явц бүрийг цаг хугацааны дарааллаар, бодит үр дагаврыг илэрхийлэх хэмжих үзүүлэлттэйгээр нь гаргаж үзэж, алдаа, анхаарах зүйлээ ойлгож авах нь улс төрийн намууд, улстөрчдөд их чухал санагддаг. Хөгжлийн бодлого боловсруулдаг мэргэшсэн институт “think tank” бодлогын судалгааны чадварлаг байгууллагуудаа бүр бодлогоор дэмжиж, датаа мэдээлэл бүрдүүлэх боломжийг нь нээлттэй болгож, бодитой судалгаанд нь үндэслэн шийдвэрээ гаргаж байхгүй бол эрх барьж байгаа нам, улстөрчид энэ улсаар зүгээр л тоглож байна шүү дээ. Дуртай дуртай өнцгөөсөө ярьж, өөрчилж, бужигнуулсаар шилжилтийн үед тавигдсан ардчилал, зах зээлийн нийгмийн үндэс-чөлөөт эдийн засгийн тогтолцоо, хүний эрх, шударга ёсны зарчим бүр алга болох тал руугаа орчихлоо. Тогтвортой бус, байнга савласан, нэгээс нэг рүү үсэрсэн, өмнөхөө үгүйсгэсэн хөрөөний ир шиг үр дагаврыг харуулж байгаа дөрөв дөрвөн жилийн хувирамтгай бодлого арга хэмжээнүүд засаглалыг ч, эдийн засгийг ч сулруулах үндсэн шалтгаан болж байна. Үүнийг бодлогын хувьд өөрчилж чадах чадамж, төлөвшилттэй улс төрийн намыг нийгэм хүсээд байгааг ойлгож, дотоод өөрчлөлт шинэчлэлээ хийх хэрэгтэй байна.

-Таны ажилд амжилт хүсье.

Онцлох нийтлэлүүд