Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулна Ф0Т0: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулна Ф0Т0: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр
Эдийн засаг
2021.09.14 04:09

Инфляци сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрлээ

Энэ сар инфляци улсын хэмжээнд 8.9 хувь болж, өмнө оны мөн үеэс 6.8 нэгжээр өсжээ. Ийнхүү инфляци 2019 оны наймдугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тус өсөлтөд хүнсний бараа, тээврийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин тээврийн үнийн өсөлтөд Замын-Үүдийн боомтод чингэлгүүд гацсан нь нөлөөлсөн. Үүнээс улбаалаад тээвэрлэлтийн зардал нэмэгдэж, дотоодод үйлдвэрлэлийн үнэ өсөж байгаа. Мөн шатахууны үнэ нэмэгдсэн нь бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болж байна.

Тодруулбал нийт өсөлтийн 41.6 хувь нь хүнсний барааны үнийн өсөлт байгаа бол 23.6 хувь нь тээврийн үнийн өсөлтөөс хамаарч байна. Мөн орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 7 хувиар өсжээ. Цар тахлын улмаас эрэлт нь нэмэгдсэн эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.4 хувиар өсжээ.

Нийслэлийн хэмжээнд инфляци 9.1 хувьтай байгаа бол орон нутагт Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 12.9 хувьтай байна.

Тухайлбал, зарим гол нэрийн барааны үнэ долоо хоногийн хугацаанд дараах байдлаар нэмэгдсэн байна.


Онцлох нийтлэлүүд