Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn
Нийгэм
2022.09.29 02:09

Иргэний нийгмийн байгууллагууд "ОХУ-аас дүрвэж ирсэн иргэдэд туслах, орон байраар хангах" саналыг ЗГ-т хүргүүлэв DNN.mn

Иргэн Д.Батбаяр: Өдөр, шөнөгүй машинтай орос иргэд цувж байна • IPen.mn

Монгол туургатанд туслах үндэсний хөдөлгөөн өрнүүлэх талаар "NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөний төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөнд (Буриад, Халимаг, Тува, Алтай) иргэд, "Монгол туургатан төв холбоо", "Урбан иргэдийн форум" болон иргэний нийгмийн, сайн дурын байгууллагууд оролцох юм байна. Дээрх хөдөлгөөн нь ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас үүдэж дүрвэж буй иргэдийн хүлээн авах, туслах үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилготой аж.

"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөний төлөөлөгчид "Монгол Улсын Засгийн Газар бие даасан улсын хувьд энэ асуудалд анхаарал хандуулж хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж найдаж яаралтай авч хэрэгжүүлэх таван санал зөвлөмжийг Засгийн Газарт хүргүүлж байна.

  1. Монгол Улсыг зорьж буй Монгол үндэс, угсаатай иргэдэд тулгамдаад байгаа цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж визтэй холбоотой журам, хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж Монгол туургатан иргэд суралцах, ажиллах, амьдрах мөн манай улсаар дамжин өнгөрөх боломжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах,
  2. Монголд байгаа НҮБ-ын төлөөлөл Олон улсын байгууллагатай хамтран эдгээр иргэдийг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажлуудад чармайлт гаргаж, Төрөөс шаардлагатай шийдвэрүүдийг гаргах,
  3. Монгол Улсын хойд хилд үүсэж болзошгүй ачааллыг таамаглаж арга хэмжээ авч хилээр орж ирж байгаа хүмүүст анхан шатны тусламжууд үзүүлэх төлөвлөгөөг гаргах, өөрөөр хэлбэл хилээр орж ирж буй иргэдэд тус цэгээс эхэлж шат дараалалтай тусламж үзүүлэх,
  4. Монгол Улсын нутаг дэвсгэрээс дайны дайчилгаанаас дүрвэж ирсэн иргэдийг албадан гаргахгүй байх,
  5. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох Яамдаас ажлын хэсэг томилохгэсэн саналыг хүргэж байна” гэв.

Онцлох нийтлэлүүд