Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Бээжинд ирсэн Олимпын оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  Тасартлаа уусан учир "хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Монгол Улсын ЗГ, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр батална Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10,  Б.Ганболд 13 дугаар байрт оржээ Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 6 хүн амь үрэгдлээ Улаан бүсэд 2112 цаг ажилласан сувилагчийг шагналаа Бээжинд ирсэн Олимпын оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  Тасартлаа уусан учир "хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Монгол Улсын ЗГ, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр батална Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10,  Б.Ганболд 13 дугаар байрт оржээ Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 6 хүн амь үрэгдлээ Улаан бүсэд 2112 цаг ажилласан сувилагчийг шагналаа
Нийгэм
2021.12.09 12:12

Иргэний нийг­­мийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэв

Авлигын эсрэг олон улсын өдөртэй холбогдуулан Иргэний нийг­­мийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвс­­лээс мэдээлж байна.

Төрийн бус байгууллагуудын төлөөлөл "Эрүүл мэнд, боловсролын байгууллагууд нэгдсэн шилэн дансны хөдөлгөөнийг эхлүүллээ. Тус хөдөлгөөнөөс улсын төсөв батлахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ба төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулах хуулийн шаардлагыг хангуулна.

Төсвийн ил тод байдлын индексийг жил бүр гаргаж, баг, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд иргэдийн хяналтын бүлгийн төлөөлөл байршуулна" гэв.

Хөвсгөл далайн эзэд ТББ-ын тэргүүн Б.Баярмаа "Монгол орон энэ төсөвтөө 1.3 их наядыг гаднаас зээлнэ гэсэн. Бид ирээдүйн өв сангийн мөнгөө хоослоод ирээдүйдээ өр үлдээсээр байна. Иймээс иргэний нийгмийн байгууллагууд төсөвтөө эзэн болж, хяналт тавьж байж амьдралаа дээш татна. Төсөв бол УИХ-ын гишүүдийн амлалтыг хэрэгжүүлдэг хөрөнгө биш" хэмээв.

Иргэд орон нутгийн, хороо, багийнхаа төсвийг өөрсдөө хянадаг болох хэрэгтэй гэж төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хэлсэн юм.

Онцлох нийтлэлүүд