Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Цаг үе
2021.10.26 04:10

Ирэх онд Монголыг сурталчлах хоёр хөтөлбөрт 7.8 тэрбум төгрөг зарцуулна

Ирэх оны улсын төсвийг батлахтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг салбарын хөрөнгө оруулалт, 2022 оны төсөв, салбарын шинэчлэлтэй холбоотой мэдээллийг танилцууллаа.

Гадаад харилцааны яам "Дэлхийн монголчууд-2", "Монгол үнэлэмж" гэсэн хоёр хөтөлбөрийг тус бүр 2-4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх оноос эхлэл нь тавигдах юм.

Тус хоёр хөтөлбөрийн хүрээнд томоохон хэмжээний 43 ажлыг хэрэгжүүлэхэд нийт 7.8 тэрбумыг зарцуулахаар төсөвт тусгажээ. Энэ нь Монгол Улсыг гадаад сурталчилгааг хийх, Монголын нэр хүндийг олон улсын тавцанд өргөх, шинэ Засгийн газрын бодлого, хөгжлийн урт хугацааны баримт бичгүүдэд тусгасан сурталчилгааны ажлуудыг олон улсын хэмжээнд хийх зорилготой хөтөлбөр аж. Мөн хилийн чанадад сурч ажиллаж амьдарч буй монголчуудтай хамтарч ажиллах зэрэг ажлуудыг төлөвлөсөн гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ.

Онцлох нийтлэлүүд