Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон байна Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдан хорьжээ Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав МХЕГ: Орон нутагт задалснаас хойш хэрэглээгүй шалтгаанаар 64 хүн тун вакцин устгажээ Экспорт импортоос давамгайлж 1.278.2 сая ам.доллараар өсчээ Өнөөдрийн байдлаар цахим гарын үсэг ашигладаг 38 мянган иргэн байна “Twitter”-ийн III улирлын борлуулалт 37 хувиар өсөв ЭЗБХ: 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсчээ Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон байна Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдан хорьжээ Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав МХЕГ: Орон нутагт задалснаас хойш хэрэглээгүй шалтгаанаар 64 хүн тун вакцин устгажээ Экспорт импортоос давамгайлж 1.278.2 сая ам.доллараар өсчээ Өнөөдрийн байдлаар цахим гарын үсэг ашигладаг 38 мянган иргэн байна “Twitter”-ийн III улирлын борлуулалт 37 хувиар өсөв ЭЗБХ: 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсчээ
Улс төр
2021.10.14 04:10

Ирэх онд нийслэлийг тойрсон, хурдны зам барих ажлыг эхлүүлнэ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны улсын төсвийн төслийг танилцууллаа УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газрын бүх гишүүн оролцож байна. Чуулганы хуралдаанд 57 гишүүн оролцож байна.

-Би найман сарын өмнө энэ ажлыг авсан. Манай улсад 2000 орчим хүн цар тахлын улмаас амиа алдсан Засгийн газрын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Дархлаажуулалтыг эрт эхлүүлээгүй бол манай улсад 46 мянган хүн нас барах эрсдэл байв.

Төр зарим чиг үүргээ хувийн хэвшил рүү шилжүүлснээр 208 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээг хувийн хэвшил гүйцэтгэнэ. Ерөнхийлөгчийн санаачилсан, "Нэг тэрбум мод" үндэсний хөдөлгөөний бүх талаар дэмжинэ. Мод тарих, хогийн асуудлаа шийдвэрлэх нь төрийн байгууллага бүрийн үүрэг юм. Ойн агентлаг байгуулна.

Нийслэлийн авто замын түгжрэлийг шийдэхийн тулд 420 тэрбум төгрөг зарцуулна. Нийслэлээс улсын төсөвт оруулах энэ мөнгийг татахгүй. Ирэх онд нийслэлийг тойруулан хурдны зам тавих ажлыг эхлүүлнэ, тулгуурт баганан тээврийг нэвтрүүлнэ гэв.

УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгээс асуулт асууж асуув:

-Ирэх онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх үү?
Сангийн сайд Б.Жавхлан: Ирэх онд эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан 300 орчим тэрбум төгрөг нэмж тусгасан. Эрүүл мэндийн ажилтнуудын цалингийн доод хэмжээг нэмнэ. Ер нь эрүүл мэндийн салбарынхны цалин 20 хувиар өсөх боломжтой.

-Төрийн өмчийн компаниудыг яах вэ?
-108 ААН бий. Ирэх онд эдгээрээс 430 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Нийт эргэлт нь 35 их наяд төгрөг давсан. Орон нутгийн ААН-үүдийг оруулбал 500 орчим ААН бий ч энэ онд ердөө 100 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан. Зарим ААН-ийг олон нийтийн хяналт дор, нээлттэй ААН болгоно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Иргэдийн орлого 20 хувиар буурч, тэгш бус байдал гаарлаа. Инфляц өссөн. Цалин өсөхгүй байна. Халамжийн бодлого явуулснаар л өрхийн орлого хэвийн байна.

Сангийн сайд: ҮСХ болон и-баримтаас авсан мэдээгээр өрхийн орлого энэ оны хоёрдугаар улиралд 1 543 000 байна. Өрхийн орлого буураагүй. Учир нь нийт 3.8 их наяд төгрөгийг өрхүүдийн орлогыг хамгаалахад зарцуулсан. Төв банктай хамтран хэрэгжүүлсэн бодлогын үр дүн энэ. Цалингийн доод хэмжээг зааснаар эрүүл мэндийн ажилтнуудын гүйцэтгэлд суурилсан шинэчлэл илүү үр дүнтэй болно. Үүнийг төсөв дагасан хуулийн төсөлд тусгасан тул гишүүд эдгээр хуулийг анхааралтай уншаарай.

Төр эцсийн ажил олгогч биш. Төр хувийн хэвшлээ хөрөнгө оруулалтаар дамжин дэмжинэ, ажилгүйдлийг бууруулна.

Төрийн өмчийн ААН-үүдийн бүтээмжийг дээшлүүлнэ. Төрийн албаны зөвлөл удахгүй шинэ хуулийн төсөл өргөн барина.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 420 тэрбум хайран мөнгө болох вий. Автобус аваад түгжрэл буурах уу? Замаа тэлэх гээд яван хүний болон дугуйн замаа үгүй хийж байна. Дугаараар хязгаарлаад харин ч машины тоо өссөн. Машиныхаа тоог бууруулж л түгжрэлийг шийднэ. Тансаг зэрэглэлийн машины татварыг нэмэх үү? Мөн төрийн өмчийн компаниуд сургуулийн 00 барьж, цахилгааны мөнгө төлөөд байх юм уу? Ирэх онд үүнийг цэгцлэх үү?

Сангийн сайд: Нийслэлээс улсад төвлөрүүлэх 420 тэрбум төгрөгийг манай яам татахгүй. Энэ мөнгийг зөвхөн түгжрэлд зарцуулна. Нийслэл 12-р сард багтаан төсвөө батлах ёстой. Тэр үед 420 тэрбум төгрөгийг чухам юунд зарцуулах нь тодорхой болно. Тансаг машины татварыг ирэх онд нэмэхгүй.

Ирэх онд орон нутагт 508 тэрбум төгрөгийн татварын орлого (АМНАТ) очно. Үүний дийлэнх нь нийслэл болон Өмнөговьд ногдож байна. Төвлөрлийг сааруулах бодлогоор уул уурхайн компаниудын төлсөн АМНАТ-ыг орон нутгийн төсөвт оруулна.

Энэ онд барилгын материалын үнэ өссөний улмаас улсын төсөвт дарамт ирсэн. Гэвч бид Төсвийн хуулиа барина. Барилгын хөгжлийн төвийн магадлалаар 100 орчим төслийн өртөг өссөнийг ирэх оны төсөвт суулгасан.


Онцлох нийтлэлүүд