Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдан хорьжээ Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав МХЕГ: Орон нутагт задалснаас хойш хэрэглээгүй шалтгаанаар 64 хүн тун вакцин устгажээ Экспорт импортоос давамгайлж 1.278.2 сая ам.доллараар өсчээ Өнөөдрийн байдлаар цахим гарын үсэг ашигладаг 38 мянган иргэн байна “Twitter”-ийн III улирлын борлуулалт 37 хувиар өсөв ЭЗБХ: 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсчээ Төрийн байгууллагуудыг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглолоо Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдан хорьжээ Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав МХЕГ: Орон нутагт задалснаас хойш хэрэглээгүй шалтгаанаар 64 хүн тун вакцин устгажээ Экспорт импортоос давамгайлж 1.278.2 сая ам.доллараар өсчээ Өнөөдрийн байдлаар цахим гарын үсэг ашигладаг 38 мянган иргэн байна “Twitter”-ийн III улирлын борлуулалт 37 хувиар өсөв ЭЗБХ: 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсчээ Төрийн байгууллагуудыг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглолоо
Эдийн засаг
2021.10.13 07:10

Ирэх онд түүх, соёлын өвийг хамгаалахад 7.4 тэрбум төгрөг зарцуулна

Ирэх онд Соёлын яам түүх, соёлын дурсгалыг хамгаалах, соёл урлагийг дэмжихэд 7.4 тэрбум төгрөг зарцуулна. Тодруулбал

  • Богд хааны ордон музейг сэргээн засахад 2.6 тэрбум
  • Чойжин ламын сүм музейг сэргээн засахад 1.7 тэрбум
  • Улсын драмын эрдмийн театрыг сэргээн засахад 1.2 тэрбум
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг сэргээн засахад 1.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна.

Соёлын сайд Ч.Номингийн ирэх оны нийт багц 263 тэрбум төгрөг байхаар улсын төсвийн төсөлд заасан. Үүний 114 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 148 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардал зарцуулна.

Ирэх онд Соёлын яам дээрх сэргээн засах болон бусад төслүүдийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэхээр тооцжээ.

  • Соёл урлагийн байгууллагаар үйлчлүүлэгчийн тоо /хүн амд эзлэх хувь/ 75 болгох,
  • Нийтийн номын сангийн байнгын уншигч /хүн амд эзлэх хувь/ 15 болгох,
  • Музейн үзэгчийн тоо /хүн амд эзлэх хувь/ 21 болгох,
  • Жилийн эцэст хүрсэн байх музейн үзмэрийн тоо /мянгаар/ 245 болгох,
  • 10 мянган хүнд ногдох номын тоо /мянган ширхэг/ 28
  • 10 мянган хүнд ногдох соёлын төвийн суудлын тоо 300
  • Улсын хэмжээнд хэрэгжүүлсэн үндэсний хөтөлбөрийн тоо 3-аас доош доошгүй байх,
  • Мэргэжлийн урлагийн байгууллагын үзэгчдийн тоо /давхардсан тоогоор, сая хүн/ 3.6 болгох үүрэг хүлээжээ.

Онцлох нийтлэлүүд