Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn Өнөөдөр морь өдөр DNN.mn Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn Өнөөдөр морь өдөр DNN.mn
Нийгэм
2023.02.07 06:02

Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn


Ойрын үед АНУ, Унгар, Англи, Грек, Испани, Катар, Кувейт рүү шууд нислэгтэй болохыг зорьж байна хэмээн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдэгдэв.

Тэрбээр "Өнгөрөгч онд дотоодын агаарын таван тээвэрлэгчийг олон улсын 39 чиглэлд зорчигч болон ачаа тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилсон.

2023 онд 1.5 сая, 2024 онд хоёр сая зорчигч тээвэрлэх зорилт тавьж энэ хүрээнд 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээр байгуулаад байна.

Үр дүнд нь дотоодын агаарын тээвэрлэгч нар 13 улсын 47 цэг рүү нислэгийн томилгоо авч, 23 улсын 100 цэгт зорчигч болон ачаа тээвэрлэх боломж бүрдлээ.

Хамгийн сүүлд “Хүннү Эйр” ХХК-д Бишкек-Дели-Бишкек, Бишкек-Дубай-Бишкек, “Изинис эйрвэйз” ХХК-д Улаанбаатар-Сингапур-Улаанбаатар, “Аэромонголиа” ХХК-д Улаанбаатар-Анталья-Улаанбаатар, “МИАТ” ТӨХК-д Улаанбаатар-Доха-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх эрхийг олголоо.

Япон руу 7 хоногт 60, БНСУ руу 70, БНТУ руу 34 удаа нислэг үйлдэх боломж бүрдээд байна.

2023 онд том оврын дөрвөн онгоц оруулж ирэхээс энэ оны тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоц оруулж ирэхээр гэрээ хэлцэл нь хийгдээд байна.

Ойрын үед АНУ, Унгар, Англи, Грек, Испани, Катар, Кувейт рүү шууд нислэгтэй болохыг зорьж байна" хэмээн мэдээлжээ.

Онцлох нийтлэлүүд