Өдрийн сонин үнэнийг хэлнэ
БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна "My Name" цуврал "Netflix"-ийн хит киноны жагсаалтад багтлаа БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна "My Name" цуврал "Netflix"-ийн хит киноны жагсаалтад багтлаа
Нийгэм
2021.09.18 11:09

"Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа


Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс жил бүр хурж ирсэн "Хүрээ цам 2021" шашин, соёлын үйл ажиллагаа "Батцагаан" дуганы өмнөх талбайд Тахиа сарын шинийн 12-ны өдөр 09:00 цагаас эхэллээ.

No description available.

Цам харайх ёслолын үйл ажиллагааг 2015 оноос хойш тасралтгүй зохион байгуулж иржээ. Цам хайрахаас өмнө балин тахил, цамын баг, хувцас хэрэглэлийг адислах болон "Жахар цам"-ын хурал ном эхэлж хурдаг.

Дашрамд дурдахад, Цам цамнах үйл нь VIII зууны үед Төвд орноо дэлгэрсэн байдаг. Монгол орноо анхны цамыг IV Богд Жавзандамба хутагтын тааллаар 1811 онд Их хүрээнд цамнасан аж. Олноо “Жахар цам” хэмээн алдаршсан "Хүрээ цам" нь Монгол түмнийг ивээгч Очирваань бурхны дүр, Цагаан өвгөн, Улаанбаатар хотын дөрвөн уулын эздийн дүр гардгаараа онцлогтой юм.

Онцлох нийтлэлүүд