Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хүүхэд сууж байсан автомашиныг ачсан компанийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ Омикроны халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж Гадаадад буй монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртэнэ Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ Австралид ажиллах хүчний хомсдол үүсчээ Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ Цэцгийн сав руу бие зассан эрэгтэйд хариуцлага тооцжээ “СҮҮ“ ХК баглаа боодлын хомсдолд оржээ Хүүхэд сууж байсан автомашиныг ачсан компанийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ Омикроны халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж Гадаадад буй монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртэнэ Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ Австралид ажиллах хүчний хомсдол үүсчээ Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ Цэцгийн сав руу бие зассан эрэгтэйд хариуцлага тооцжээ “СҮҮ“ ХК баглаа боодлын хомсдолд оржээ
Гадаад
2022.01.14 09:01

Казахстан дахь Энхийг сахиулах ажиллагаа дууслаа


Нэгдүгээр сарын 13-ны үдэш Казахстаны нутаг дэвсгэр дээрх Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах ажиллагаа дууссантай холбоотой ёслол болжээ. ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась энхийг сахиулах ажиллагаа дууссаныг албан ёсоор зарласан байна.

"Казахстаны нутаг дэвсгэр дээр тус улсын удирдагчдын хүсэлтээр явуулсан ХАБГБ-ын энхийг сахиулах ажиллагаа шат дараатайгаар дуусаж байна" хэмээн Станислав Зась мэдэгдсэнийг ХАБГБ-ын хэвлэлийн алба ламжуулсан байна.

Засийн онцолсноор, хамтын энхийг сахиулах хүчин өмнөө тавьсан зорилтоо нэр төртэйгээр биелүүлж, ах дүү оронд аюулгүй байдал, тогтвортой байдал, тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн байдлаа хамгаалахад нь дэмжлэг үзүүлсэн гэнэ. Түүнчлэн энэхүү ажиллагаа нь ХАБГБ-ын Хамтын хүчнийг бодитоор ашигласан анхны тохиолдол болсон гэдгийг тэрбээр онцолжээ.

"Манай орнууд нэгэн жагсаалд мөр зэрэгцэн, ямар ч нөхцөлд аюулгүй байдлын нийтлэг орон зайгаа хамгаалахад бэлэн гэдгийг энхийг сахиулагчид өөрсдийн мэргэжлийн ур чадвар, үйлдлээрээ харууллаа. ХАБГБ-ын батлан хамгаалахын нөөц боломж нь өндөр үр ашигртай, бодитоор ажилладаг гэдгийг харууллаа" хэмээн Зась энхийг сахиулагчдад хандан мэдэгджээ.

ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдсэнээр, ажиллагааны явцад өмнө нь гагцхүү сургуулилалт дээр туршлага хуримтлуулж байсан орон орны энхийг сахиулагчид хамтран ажиллан үнэлж баршгүй туршлага олж авсан гэнэ. Түүнчлэн ОХУ-ын Агаар сансрын хүчний үйл ажиллагааг онцгойлон үнэлсэн байна.

"Оросын Агаар сансрын хүчний онгоцуудаар ажиллагаа гүйцэтгэх бүс нутаг руу 2000 гаруй энхийг сахиулагч, 250 нэгж техникийг тасралтгүй зөөсөн. Нийтдээ 180 гаруй нислэг үйлдсэн" хэмээн ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцолжээ.

Ийнхүү Казахстанд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид нэгдүгээр сарын 13-ны өдрөөс энэ улсыг орхиж эхэллээ. Цэргүүдийг гаргах ажиллагаа 10 хоног үргэлжлэх юм.

Энхийг сахиулагчдын бүрэлдэхүүн

Казахстанд тайван жагсаал олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдсэн. Нөхцөл байдал нэн хурцадсан, хууль сахиулагчдаа "терроризмын эсрэг ажиллагаанд дайчлах" шаардлагатай тул бусад салбарт дэмжлэг хэрэгтэй гэж үзсэн Казахстан улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад гишүүн орныхоо хувиар нэгдүгээр сарын тавны өдөр дэмжлэг хүсэн хандсан. Ингээд ХАБГБ Казахстан руу энхийг сахиулагчдыг илгээхээр болсноор нэгдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн Оросын цэргүүд Казахстаныг зорьсон юм. Энхийг сахиулагчид нэн чухал цэргийн, төрийн, нийгмийн объектуудыг хамгаалах бөгөөд тус улсад нөхцөл байдал тогтворжих хүртэл үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдэж байлаа.

Улмаар нэгдүгээр сарын 11-ний өдөр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нөхцөл байдал тогтворжсон хэмээгээд тус улсад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид хоёр хоногийн дараа Казахстанаас гарч эхэлнэ гэж мэдэгдэж байв.


Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчний хувьд Казахстанд гүйцэтгэсэн ажиллагаа нь анхны, бүрэн хэмжээний энхийг сахиулах ажиллагаа байсан юм. Энхийг сахиулах ажиллагаа нэгдүгээр сарын зургааны өдөр эхэлж, ийнхүү нэгдүгээр сарын 13-ны өдөр дуусгавар боллоо. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд нийт 2,5 мянган энхийг сахиулагч оролцсон юм.

ОХУ-ын зэвсэгт хүчнээс 1950

Беларусийн Зэвсэгт хүчнээс 100

Киргизийн Зэвсэгт хүчнээс 150

Арменийн Зэвсэгт хүчнээс 100

Тажикистаны Зэвсэгт хүчнээс 200 цэргийн алба хаагч оролцсон бөгөөд эдгээр орнуудын цэргийн алба хаагчид нь голчлон агаарын десант болон гвардын десантын дивизийнхэн байгаа юм.

Онцлох нийтлэлүүд