Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй
Нийгэм
2014.08.09 06:08

Казах түмний “Алтан бүргэд” наадам болж байна

Казах түмний соёл урлагийн “Алтан бүргэд” гурав дахь удаагийн их наадам Налайх дүүргийн зүүн хойд дэнжид өнөөдөр эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү наадмын  ерөнхий зохион байгуулагчаар Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, "Алтан бүргэд" их наадмын санаачлагчид, хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, Налайх дүүргийн ЗДТГ ажиллаж байгаа юм.

Энэ жилийн “Алтан бүргэд” их наадам дуу, хөгжим, бүжиг, “Айтыс” буюу харилцаа дуу, “Казах күрес” буюу казах бөхийн барилдаан, “Кыз куар” буюу морьт залуусын наргиант уралдаан, “Көкпар” буюу тулам булаацалдах тэмцээн, казахын урчуудын гэр, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэрэг төрлөөр явагдана. Соёл, урлагийн үйл ажиллагааны бүх төрлийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд шалгарсан багийг наадмын нэрэмжит “Шилжин явах цом”, мөнгөн шагналаар урамшуулах гэнэ.

“Алтан бүргэд” соёл урлагийн анхдугаар их наадмыг 2006 онд Төвийн бүсэд амьдарч байгаа казах иргэдийн дунд Дархан-Уул аймгийн БСГ-ын даргын шийдвэрээр Шарын гол суманд зохион байгуулж байсан билээ. Энэхүү наадам нь Монгол Улсын үндэстэн, угсаатны соёлын олон талт өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаарх төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд казах үндэстний өв уламжлал, соёл урлаг, ёс заншил, спортын төрөл зүйлийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Онцлох нийтлэлүүд