Улс төр
2015.04.16 11:04

Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс хамгийн түрүүнд Казиногийн тухай хуулийн төсөл түүнтэй холбоотой хуулийн төслөөр санал хураахад гишүүдийн 81,2 хувь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Яг одоо Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцнэ.

-Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийднэ. /Засгийн газар, 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

-Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/:

-Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/:

-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/:

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/:

-“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын 23 гишүүн 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

Онцлох нийтлэлүүд