Өдрийн сонин үнэнийг хэлнэ
А.Өлзийдэлгэр: Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь богино хугацаандаа инфляцийг өдөөхгүй DNN.mn Д.Ганбат: Холимог тогтолцооны үр дүнд попуудын үе дуусгавар болно DNN.mn Өнөөдөр тахиа өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн "ҮХНӨ-өөс болж “үхэх” нь хэн бэ?​" хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn “Астана олон улсын форум” маргааш эхэлнэ DNN.mn “Талын салхи” олон улсын наадамд гадаадын 170 гаруй мото спорт сонирхогч оролцоно DNN.mn “Денк-Эйр жуниор”эмийг зах зээлээс эргүүлэн татна DNN.mn Гамшгийн зарлан мэдээлэх дохио маргааш 16.00 цагт дуугарна DNN.mn Стоматит ба түүнд хамаарах гэмтцийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn А.Өлзийдэлгэр: Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь богино хугацаандаа инфляцийг өдөөхгүй DNN.mn Д.Ганбат: Холимог тогтолцооны үр дүнд попуудын үе дуусгавар болно DNN.mn Өнөөдөр тахиа өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн "ҮХНӨ-өөс болж “үхэх” нь хэн бэ?​" хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn “Астана олон улсын форум” маргааш эхэлнэ DNN.mn “Талын салхи” олон улсын наадамд гадаадын 170 гаруй мото спорт сонирхогч оролцоно DNN.mn “Денк-Эйр жуниор”эмийг зах зээлээс эргүүлэн татна DNN.mn Гамшгийн зарлан мэдээлэх дохио маргааш 16.00 цагт дуугарна DNN.mn Стоматит ба түүнд хамаарах гэмтцийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn
Соёл урлаг
2023.05.26 12:05

Кино урлагийг дэмжих сангаас энэ онд 11 төсөл санхүүжилт авчээ DNN.mn

Шилэн ажиллагааны хүрээнд зургаан сангийн мэдээлэл нээлттэй болсныг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээллээ.

Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан болон Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сангийн мэдээлэл нээлттэй болжээ.

Тэрбээр "Тусгай сангууд мэдээллийн бүрэн бүтэн байдлыг ханган машинд уншигдах байдлаар бидэн рүү илгээх ёстой. Мэдээлэл хариуцагч нар мэдээллээ ирүүлсний дагуу shilen.gov.mn системд машинд уншигдах байдлаар есөн сангийн мэдээллийг нээлттэй байршуулсан. Өнөөдөр таван сангийн мэдээллийг ирүүлсэн байдлаар нээлттэйгээр хүргэж байна.

Манай улсад 25 тусгай сан байдаг. 14 сангийн мэдээллийг нийтэд мэдээлсэн. Одоогоор огт мэдээлэл ирүүлээгүй нэг сан байгаа нь Спортыг дэмжих сан юм.

Үйл ажиллагаа явуулаагүй сан хоёр бий. Үүнд,

  1. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
  2. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан байна.

Түүнчлэн Зэвсэгт хүчний хөгжлийн сан нууцын зэрэглэлтэй" гэв

Кино урлагийг дэмжих сангийн тухайд одоогийн байдлаар 11 төслийн мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр 11 төслийн санхүүжилтийн нийт дүн 1,071,200,000 төгрөг байна. Эдгээр санхүүжилтийг бүгдийг 2023 онд олгожээ.

зураг

Нээлттэй болсон мэдээлэл дундаас хамгийн их санхүүжилтийг “Ю Тийм” байгууллагын “Амира” хүүхэлдэйн олон ангит киноны төсөл, Иргэдийн цахим оролцоо байгууллагын “Кино нүүдэл сургалт” кино зохиол, кино төслийн сургалтын төсөл тус бүр 240,000,000 төгрөг авчээ

Онцлох нийтлэлүүд