Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn Ховд аймгийн Алтай, Булган суманд цагаан будааны тариалалт эхлүүлжээ DNN.mn Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ DNN.mn Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn Ховд аймгийн Алтай, Булган суманд цагаан будааны тариалалт эхлүүлжээ DNN.mn Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ DNN.mn Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn
Булангууд
2022.02.21 11:02

Ковидын үеийн төгсөгч ажилд авахгүй гэв үү

Өнгөрсөн гурван жил үргэлжилсэн цар тахлын үеэр хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндээ хамгаалуулах, боловсрох гээд монгол хүнд Үндсэн хуулиар олгосон суурь эрхүүд ноцтой зөрчигдөж ирсэн. Хүний эрхийн зөрчил цаашид ч үргэлжлэх бололтой. Энэ удаа төр засаг бус ажил олгогчид хүний эрхийн зөрчил гаргаж эхэллээ.

Хувийн хэвшлийн нэгэн компани шинэ ажилтан авах шалгууртаа “Ковидын бус төгсөгч авна” гэжээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үеэр их, дээд сургууль төгссөн төгсөгчийг ажилд авахгүй гэсэн байна. Тодорхой ингэж бичиж байгаа нэг хэсэг байхад ил цагаан бичихгүй ч бодлогоор ялгаварлаж байгаа ажил олгогчид ч нэмэгдсээр байгаа аж.

Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил юм. Уг нь ажил олгогчид хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой юм. Угаас онолын мэдлэг, практик хоёр зөрдөг нь амьдрал. Цаг үеийн хүнд нөхцөлд боловсрол эзэмшсэн залуусаа хөгжүүлээд, боловсруулаад авах нь зүй ёсны л хэрэг баймаар.

Тэр бүү хэл ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах үүргийг Хөдөлмөрийн хуулиар хүлээдэг. Хүний эрхийн наад захын зөрчил гаргаж байгаа ийм нөхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах тухай бүр ч саналтгүй байх даа.


Онцлох нийтлэлүүд