Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Шинжаанд айлчилна DNN.mn Орос улс Финландад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо DNN.mn ОХУ цэргийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төсөл хэлэлцэв DNN.mn  Иргэд цэвэршүүлсэн амны усыг тамхины ишээр дүүргэжээ DNN.mn Цахилгаан мотоцикл унахад үнэмлэх шаарддаг болно DNN.mn ​ Говь-Алтай аймгийн 51 үйлчилгээ “e-mongolia”-д нэвтэрлээ DNN.mn Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсжээ DNN.mn Энхийг сахиулагчид дүрвэгсдийн хуарангийн сургуульд эд зүйл хандивлав DNN.mn Монгол адууны генийн дарааллыг тогтооно DNN.mn Дотоодын ААН-үүд үндэсний шилдэг бүтээгдэхүүнээ дэлгэжээ DNN.mn НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Шинжаанд айлчилна DNN.mn Орос улс Финландад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо DNN.mn ОХУ цэргийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төсөл хэлэлцэв DNN.mn  Иргэд цэвэршүүлсэн амны усыг тамхины ишээр дүүргэжээ DNN.mn Цахилгаан мотоцикл унахад үнэмлэх шаарддаг болно DNN.mn ​ Говь-Алтай аймгийн 51 үйлчилгээ “e-mongolia”-д нэвтэрлээ DNN.mn Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсжээ DNN.mn Энхийг сахиулагчид дүрвэгсдийн хуарангийн сургуульд эд зүйл хандивлав DNN.mn Монгол адууны генийн дарааллыг тогтооно DNN.mn Дотоодын ААН-үүд үндэсний шилдэг бүтээгдэхүүнээ дэлгэжээ DNN.mn
Булангууд
2019.04.02 10:04

Кофенд мөнгө үрнэ гэдэг нь суултуур луу доллараар шээж байна гэсэн үг

Манай Улаанбаатарт кофе шоп борооны дараахь мөөг шиг олширсон. Энэ нь соёлт хүн төрөлхтний нэгэн хэрэглээ, дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлэн алхаж байгаагийн нэг хэлбэр гэх зэргээр бид өөрсдийгөө хөөргөдөг. Тийм ч байж болно, бас үгүй ч байж болох юм.

Америкийн зохиолч, эдийн засгийн аналитикч Сюзн Орман гэдэг эмэгтэй гарчиг дээрх үгийг хэлсэн байхыг хүн надад уншиж өгөв. Энэ хүн 50 сая ам.долларын хөрөнгөтэй нөлөө бүхий хүн. Тэрбээр тооцоолохдоо нэг аяга кофе 2.5 ам доллар, өдөрт нэг аяга уудаг гэхэд жилд гурван зуун жараад аяга, жилд бараг мянган доллар болдог. Үүнийг дөчин жилээр үржүүлэхэд 40-өөд мянган доллар болно гэсэн байх юм.

Энэ хүний хажууд тавин мянган төгрөгийн хадгаламж ч үгүй бидэнд үнэхээр гангадсан санагдаж байлаа, кофе ууж гайхуулах нь. Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж баймаар юм даа. "Уужгүй эмийн дотор уужуухан” гэгчээр өчүүхэн орлоготой бид орлогоо нэмж чадахгүй бол гарлагаа хэмнэж сурах хэрэгтэй байдаг аж. Кофе ууж тансаглах нь төгрөгийг бол зүгээр түймэрдэж хаяж байгаатай адил болох юм байна л даа. Эдийн засгийн бодлого ийм жижиг зүйлээс эхтэй байдаг гэнэ. Харин бидний нэрэлхүү зан хувь хүн дээр ч, улс оронд ч маш их гай болдог. Юм үзсэн хүн шиг байх, том орон шиг амбицлах зэрэг нь цаагуураа маш өндөр төлбөртэй байдаг аж.


Онцлох нийтлэлүүд