Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа Шивээт Улааны цогцолборт дурсгал Орон нутгийн замд хурд хэмжих шалгалтыг эрчимжүүлжээ "Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна" гэв Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа Шивээт Улааны цогцолборт дурсгал Орон нутгийн замд хурд хэмжих шалгалтыг эрчимжүүлжээ "Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна" гэв
Спорт
2021.06.24 10:06

​Кристиано Рональдо нийт 109 гоол хийж дэлхийн хамгийн олон гоол хийсэн хоёр хөлбөмбөгчний нэг боллоо


Евро 2020 хөлбөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөж, хасагдах шатны тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо.

F хэсэг буюу “үхлийн хэсэг”-ээс хасагдах шатанд шалгарахын төлөө Португалийн шигшээ баг Францын шигшээ багтай тоглож 2:2 харьцаагаар тэнцсэн юм.

Хэдийгээр энэ хэсгийн дөрвөн багаас гуравдугаарт эрэмбэлэгдсэн ч Португалийн баг дараагийн шатанд шалгарч үлджээ. Евро 2020 тэмцээний хэсэг тус бүрийн эхний хоёр багаас гадна хамгийн өндөр үзүүлэлттэй гуравдугаар байрын дөрвөн баг, нийт 16 баг хасагдах шатанд тоглох юм.

Францын хаалганд хийсэн тэнцээний хоёр гоолыг хоёуланг нь Португалийн супер од Кристиано Рональдо хийжээ.

Ингэснээр Рональдогийн олон улсын тэмцээнүүдэд хийсэн гоолын тооны нийлбэр 109 болж, дэлхийн дээд амжилтыг Ираны хөлбөмбөгчин Али Даеитай хуваан эзэмшиж байна.

“Шариар” (перс хэлээр хаан гэсэн үг) хочтой Даеи 1993-аас 2006 оны хооронд Ираны шигшээ багийн бүрэлдэхүүнд 149 тэмцээнд оролцохдоо 109 гоол хийж дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм. Харин 36 настай Рональдогийн хувьд энэ тоог ахиулах боломжтой.

Тэрбээр бас Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 14 гоол хийсэн үзүүлэлтээр дээд амжилт тогтоож байна. Энэ нь өмнөх дээд амжилтыг эзэмшигч Францын домогт хөлбөмбөгчин Мишель Платинигийн гоолын тооноос даруй таваар илүү юм.

Рональдо одоогоор гурван тоглолтод таван гоол хийсэн амжилтаар Евро 2020 тэмцээний мэргэн бууч болоод байна.

Өчигдөр F хэсгийн бусад хоёр баг болох Герман, Унгарын шигшээ багуудын тоглолт бас 2:2 харьцаагаар өндөрлөжээ.

Тэдгээрээс Германы баг дараагийн шатанд шалгарч, Унгарын баг хасагдаж байна.

Онцлох нийтлэлүүд