Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​Өнөөдөр 4478 иргэнийг дархлаажуулна Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслөөр ардчиллаас ухрах гэж байна Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ ​Өнөөдөр 4478 иргэнийг дархлаажуулна Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслөөр ардчиллаас ухрах гэж байна Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ
Нийгэм
2014.08.10 03:08

Л.Гансүхийг өмгөөлөгчтэйгээ уулзахыг хоригложээ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймгийн Урьдчилсан хорих байранд хоригдсноос хойш багагүй хугацаа өнгөрөөд байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар тус газарт очиж ахлах зөвлөхтэй уулзсан талаар АТГ-аас мэдэгдэл гаргасан.

Гэтэл энэ бүхнээс үүнээс улбаалсан уу Л.Гансүхийг өмгөөлөгчтэйгээ уулзахыг АТГ-аас хориглоод байгаа бололтой.  Учир нь түүний өмгөөлөгч Ц.Баасандорж өмгөөллийнх нь үйл ажиллагаанд саад учруулж байгаа талаар Нийслэлийн прокурорын газар олон газарт гомдол гаргажээ.

Нийслэлийн Прокурорын газарт гаргасан гомдолд дурдснаас харахад “2014 оны 8 сарын 5-нд 09.30 цагт ШШГЕГ-ын Төв аймгийн цагдан хорих төвд өөрийн үйлчлүүлэгч Л.Гансүхтэй уулзахаар очиход тус газрын мөрдөн шалгах газрын хэлтсийн дарга Ө.Энхтөр гэгч дахин бичиг явуулж үйлчүүлэгтэйгээ уулзахыг эрхийг минь хязгаарлалаа. Өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өөрийнхөө үйлчлүүлэгчтэй уулзахыг хоёр ч удаа зөрчсөн тул тус газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, Золжаргал нарт хариуцлага тооцож ШШГЕГ-ын Төв аймгийн цагдан хорих төвд хүргүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” хэмээн бичжээ.

Үүнээс гадна ШШГЕГ-ын дарга С.Буяндалайд хандаж гомдол гаргасан байна. Уг албан бичигт "Өөрийн үйлчлүүлэгч Л.Гансүхтэй уулзаад түүний бичсэн өргөдлөөс тэмдэглэл бичиж авах гэтэл ээлжийн ахлагч Баярмагнай өмгөөлөгч та тэмдэглэл хөтлөж болохгүй. Бид нар хөтлүүлэхгүй хэмээн өмгөөллийн үйл ажиллагааг хязгаарлалаа" хэмээн дурджээ. 

Мөн Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газарт тус тус Л.Гансүхийн өмгөөлөгч нь гомдол гаргасан байх юм.


Онцлох нийтлэлүүд