Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Онцлох нийтлэл
2014.10.30 11:10

Л.Гансүх: Надад ярих ч тэнхэл алга. Эмнэлэг л бараадъя

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өчигдөр батлан даалтад гаргалаа. Түүнийг Төв аймаг дахь цагдан хорих ангиас нийслэлд Цагдан хорих 461 дүгээр ангид авчирсан байв. Л.Гансүхийг өнгөрсөн долдугаар сарын 29-нд баривчилж Төв аймаг дахь цагдан хорих ангид хорьсон билээ. Улмаар өнгөрсөн сарын 26-нд цагдан хорих хугацааг сунгасан. Ингэхдээ түүнийг хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй гэж дахин нэг сараар цагдан хорихоор болсон. "Нүүрс" хөтөлбөрийн гэх хэргийг АТГ-ын 12 байцаагч шалгаж байгаа. Гэтэл гурван сар шахам хорьж шалгахдаа байцаагчид хоёр, гуравхан удаа ёс төдий мэдүүлэг авсан талаар өмгөөлөгч нь ярьсан. Ингэж олон сараар хорьж, "Нүүрс" хөтөлбөрийн гэх хэрэгт холбогдуулан олон залуусыг эрүүдэн шүүж байгааг Л.Гансүх эсэргүүцэн энэ сарын 20-ны 15.00 цагаас өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ.

Түүнийг өлсгөлөн зарлаж байхад буюу уржигдар цагдан хорих хугацааг нь сунгах, эсэх шүүх хурал Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Баярбилэг "Л.Гансүх онц хүнд гэмт хэрэгт холбогдсон. Хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах саналтай байна"гэжээ.

Мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгах санал гаргасан байна. Харин Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Л.Гансүхийн эрүүл мэндийн байдал муу байгааг харгалзан прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, Л.Гансүхийг батлан даалтад, гадуур шалгуулах шийдвэрийг шүүх уржигдар гаргасан юм. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүхийн энэ шийдвэрийг аваад уржигдар 18.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид очиход хорих ангийн удирдлагууд "Шүүхийн өмнөх шийдвэрээр цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан. Тэр хугацаа нь 29-ний өдрөөр дуусгавар болох учир нэг өдрийн өмнө гаргахгүй" гэдэг үндэслэлээр гаргаагүй. Харин өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь хуанлийн хоногоор тоолоход 30 хоног цагдан хорих хугацаа аравдугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болж байна гэцгээж байсан. Мөн шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гаргачихаад байхад хүнийг хууль бусаар илүү хоног хорьж байна гэсэн гомдлыг ШШГЕГ-ын удирдлагуудад тавьсан юм. Цагдан хорих 461 дүгээр ангийн тоо бүртгэгч болон дарга нар нь хуралдаж 29-ний өдөр гаргах шийдвэрээ хэвээр үлдээсэн. Тиймээс ар гэрийнхэн нь болон өмгөөлөгчид шөнийн 00.00 цаг өнгөрөхөөр хүнээ авна гэж Цагдан хорих 461 дүгээр ангийн үүдэнд шөнөжин хүлээсэн ч Л.Гансүхийг гаргаагүй. Түүний бие маш муу байна гэсэн эмч нарын дүгнэлт гарсан учраас ар гэрийнхэнд нь нэг цагийн өмнө ч гэсэн шоронгоос гаргах нь чухал байна гэж байсан. Гэвч ШШГЕГ шийдвэрээ өөрчлөөгүйгээр барахгүй аравдугаар сарын 29-ний 17.00 цагаас хойш л гаргана гэсэн юм.

Ингээд өчигдөр 17.00 цагт хорих ангийн үүдэнд Л.Гансүхийн эхнэр, охин хоёр нь очсон байлаа. Мөн хоёр өмгөөлөгч нь, Дарханаас түүнийг дэмжихээр ирсэн иргэдийн төлөөлөл хорих ангийн үүдэнд цугласан юм. Гэрийнхэн нь цаг гаруй хүлээсний дараа 18.23 цагт Л.Гансүх өмгөөлөгчөөрөө түшүүлэн Цагдан хорих 461 дүгээр ангийн хаалгаар гарч ирэв. Өмгөөлөгч нь ариун цэврийн хэрэглэл, ойр зуурын хувцсыг хийсэн торыг нэг гартаа барьж, нөгөө гараараа Л.Гансүхийг түшиж байв. Тэрбээр ганцаараа ч явж чадахааргүй тэнхээ алдарсан харагдав. Хүрэм, өмд нь томдсоноос харахад багагүй туржээ. Сахал нь ургаж, царай нь харласан байв. Түүнийг харсан эхнэр, охин нь тэсгэлгүй уйлж угтлаа. Дарханаас ирсэн сонгогчид нь "Гишүүн ямар айхавтар тураа вэ. Шорон гэдэг чинь хүнийг ийм болгодог газар юм уу" гэж уулга алдав. Л.Гансүх гэрийнхнийгээ хараад инээмсэглэх аядав. Эхнэр, охин хоёр нь түүнийг машинд суулгахаар яаравчилж, өмгөөлөгч нь алхаагаа хурдасгасан ч Л.Гансүх хурдан алхаж чадахгүй байгаа нь анзаарагдсан юм.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхээс цөөн асуултад хариулт авлаа.

-Таны бие гайгүй юу?

-Миний бие муу байна.

-Шууд эмнэлэгт хэвтэх үү?

-Эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэхээс өөр аргагүй гэсэн. Эмнэлэг л бараадъя. Чухам ямар эмнэлэгт очихоо мэдэхгүй байна. Гэр бүлийнхэн өмгөөлөгчтэйгээ ярилцана.

-Та арав хоног өлсгөлөн зарлалаа. АТГ-ын мөрдөн шалгаж байгаа ажиллагааг эсэргүүцэв үү?

-Ахад нь үнэхээр ярих тэнхэл алга. Эмнэлэг л бараадъя. Хоригдож байх хугацаанд сэтгэлээрээ дэмжиж, тусалж байсан хүмүүстээ баярлалаа. Бас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна гэв. Тэрбээр ингэж хэлээд эхнэрийнхээ машинд суугаад явсан юм.

УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд, АН-ын Зөвлөлийн дарга асан энэ эрхэм авлигын хэрэгт шалгагдан гурван сар хоригдоод, батлан даалтад гарсан нь энэ. Түүнийг батлан даалтад гарахад намынх нь нөхөд харагдсангүй. Өмгөөлөгчөөс нь намынхныг сураглавал "Өнөөдөр суллагдана гэдгийг танай сониноос уншсан л баймаар юм. Бидний хувьд гэрийнхнээс нь бусад хүмүүст хэлээгүй. Дарханаас ирсэн дэмжигчид нь мэдээд ирсэн байна. Намынх нь хүмүүс ирсэнгүй. Л.Гансүх өөрөө энэ талаар ярих тэнхээ ч алга. Ямар ч байсан хүнээ суллаад авлаа. Одоо эмчилгээ хийлгэж биеийг нь тэнхрүүлэхээс өөр бодох юм алга" гэлээ.

Л.Гансүх энэ сарын 20-ноос өлсгөлөн зарласнаас бөөрний тэнцвэрийн үрэвсэл сэдэрч, артерийн даралт нь тогтворгүй болсон гэдэг дүгнэлтийг Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар гаргажээ. Мөн уургийн дутагдалд орсон, цаашид бөөрний архаг дутагдалд орж болзошгүй гэдэг дүгнэлтийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмч нар гаргасан байна.

Л.Гансүх нь "Эм Жи Эл Эс Би" компанийн гүйцэтгэх захирал Н.Даваахүү, ерөнхий нягтлан бодогч Л.Мөнхтуяа нартай үгсэн тохиролцож төсвийн хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаа билээ.

Ц.ӨРНӨХ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд