Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn
Булангууд
2021.08.17 10:08

Л.Лхагвазаяа: Иргэд машины эд анги, гэр ахуйн хэрэгслээ эвдэрсэн тохиолдолд шинийг авахгүйгээр 3D принтерээр хэвлүүлэх боломжтой

“Крафт Зоне” компанийг үүсгэн байгуулагч Л.Лхагвазаяатай ярилцлаа.


-Аливаа зүйлийг засна, сэлбэнэ, үйлдвэрлэнэ гэхээр нийтэд нүсэр зүйл төсөөлөгддөг. Харин танайх эвдэрсэн эд анги, хэрэгслийг технологийн хөгжлийн тусламжтайгаар буюу 3D принтерээр хэвлээд гаргаад ирж байна. Энэхүү үйлчилгээний онцлогийн талаар танилцуулахгүй юу?

-Манайх 2019 оноос эхлэн гурван хэмжээст буюу 3D принтерийн үйл ажиллагаа явуулж байна. 3D принтер нь ямар ч хэлбэр дүрсийг дижитал загвараас бодитоор хэвлэх төхөөрөмж юм. Ингэхдээ эх бэлдэцийг ухаж, хөрөөдөх, сийлэх зэргээр хасаж бэлддэг уламжлалт биет дүрс бүтээх аргаас ялгаатай нь 3D принтер нь үе үеэр давхарлан нэмэх зарчмаар ажилладгаараа онцлогтой. Багахан түүх хуваалцахад анх 1980 онд 3D хэвлэгчийн санаа гарсан бол анхны 3D хэвлэгч машин 1984 онд Чак Халл гэдэг хүн бүтээсэн байгаа юм. Хэдийгээр тийм боловч 2010 оны эхэн үе хүртэл төдийлөн судлагдаагүй байж. Харин XXI зуун гарснаар энэхүү төхөөрөмж хэрэглээнд нэвтэрч нэлээд эрэлт ихтэй болсон. Манай компани ч гэсэн технологийн дэвшлийг ашиглаж иргэдэд өдөр тутамд тулгардаг сэлбэг, эд анги засч хэвлүүлэх үйлчилгээг үзүүлэх болсон. Манай компани одоогийн байдлаар хуванцраар хийж болох бүхий л зүйлийг хийж байгаа.

-Хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой байна вэ?

-Эвдэрч гэмтсэн, олдоц ховордсон техникийн эд анги, сэлбэг хэрэгсэл болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга байгууламжийн макетыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Мөн байгууллага хамт олны тэмцээн уралдаан, тэмдэглэлт баярын цом, дурсгалт хөшөө дүрс зэрэг бэлэг дурсгал, сувинерын төрлийн үйлчилгээ зэрэг хуванцраар хийж болох бүх л зүйлийн 3D зургийг компьютер дээр гаргаж хэвлэдэг.

-Ихэвчлэн ямар материал ашигладаг бол?

-Манайх одоогийн байдлаар хуванцрын төрлүүдээр үйлчилгээ явуулж байна. Материалын ахуйн хэрэглээний хуванцар, нүүрстөрөгчийн агууламжтай карбон материал, резинэн материал гээд ойролцоогоор таван төрлийн хуванцрын төрлөөс сонгоод үйлчилгээ үзүүлж байгаа. Удахгүй металлаар үйлчилгээ үзүүлэхээр судалгаа хийгдэж байна.

-Үйлдвэрлэх процессоос танилцуулж болох уу?

-Манайхаас 3D зургийг зураад биетэй болгох 3D принтерээр хэвлэнэ. 3D принтер маань яаж ажилладаг вэ гэхээр принтерээ 200-250 хэмд халаагаад үелэх зарчмаар өрж хэвлэдэг гэсэн үг.

No description available.

-Хүмүүс ихэвчлэн ямар төрлийн захиалга өгдөг вэ?

-Олдоц ховор машин техникийн сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн эвдэрчихсэн хуванцар зүйлс зэрэг ихэнхдээ эвдэрчихсэн зүйлийг засуулах захиалга өгдөг.

-Машины сэлбэг хэрэгслээс тухайлбал юу юуг 3D принтерээр хэвлэж үйлдвэрлэх боломжтой вэ?

-Жишээлбэл, өмнө нэг эд анги нь гэмтчихсэнээс болоод ашиглах боломжгүй, дахиад шинийг авах шаардлага гардаг байсан. Одоо бол нэг анги эвдэрч, гэмтлээ гэхэд манай компани дээр ирээд зургийг нь гаргуулаад 3D принтерээр хэвлүүлээд авчихдаг болсон. Заавал шинэ эд анги авах шаардлагагүй болсон. Ингэснээрээ иргэдэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Машины нэмэлт гэрлийн хүрээ, эвдэрч хугарсан сетик, хаалганы бариул зэрэг хуванцраар хийж болох бүх л эд ангийг хийдэг.

-Үнэ ханшийн талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юү?

-Тухайн биетээсээ хамаараад үнэ ханш өөр. Биет болгон өөр өөр эзэлхүүнтэй. Эхлээд тухайн эд ангийн 3D зургийг гаргах үнэ тусдаа бодогдоно. Дараа нь принтерээр хэвлэж гаргахдаа эд ангийн үнийг граммаар боддог. Нэг грамм нь тухайн материалаасаа хамаараад 750-1000 төгрөгийн үнэтэй.

-Хэмжээний хувьд хязгаарлагддаг уу. Овор ихтэй эд анги эвдэрлээ гэхэд танайд хандаж болох уу?

-Болно. Том эд ангийг ч 3D принтерээр хэвлэх боломжтой. Манай принтерийн хамгийн том ажиллах талбай нь 33 см куб доторх биетийг хэвлэж болно. Үүнээс том биетийг хуваагаад хэсэгчлэн хэвлээд эвлүүлдэг.

-Сүүлийн үед эрэлттэй үйлчилгээ юу байна. Үүнтэй холбоотойгоор нэвтрүүлэхээр зорьж буй шинэ үйлчилгээ бий юү?

-Манайх ойрын хугацаанд металлаар хэвлэх үйлчилгээг үзүүлэх гээд судалгаа хийж байна. Мөн өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.

-Нэрийн бүтээгдэхүүн юу байх вэ?

-Ихэвчлэн сувинер болон рам дээр ажиллаж байна.

-Машины эд анги эвдрэх тохиолдол их ч тэр болгонд шинийг худалда авахгүйгээр дотоодоосоо сэлбэх боломжтой болно гэдэг хэрэглэгчдийн хувьд маш том давуу тал. Тэгэхээр энэхүү үйлчилгээ илүү хүртээмжтэй байх үүднээс олон хэрэгсэл хэвлэхэд тулгарч буй асуудал бий юү?

-Одоогийн байдлаар учиргүй хүнд хэцүү зүйл байхгүй л байна. Гэхдээ төр засгаас хөнгөлөлттэй зээл зэрэгт жаахан дэмжээд өгвөл манай компани үйлдвэрлэлээ томсгож, илүү өргөн цар хүрээтэй ажиллах бүрэн боломжтой.

Ер нь манай хамт олон хүний гар хараад суухгүйгээр шинийг санаачилж иргэдэд хэрэгтэй зүйл хийхийг чин сэтгэлээсээ хүсдэг залуусаар бүрдсэн учраас урамтай, асуудал тулгарах нь бага байдаг шүү.

-Захиалга хэр удаж гардаг вэ?

-Захиалга бол тасардаггүй. Тухайн биетийн хэмжээнээс хамаарна. Хэлбэр хийцийн хувьд амархан эд анги байвал өдөртөө л хэвлээд гаргачихна. Ажиллагаатай эд анги 3-4 хоногийн дотор бэлэн болдог.

Онцлох нийтлэлүүд