Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn
Цаг үе
2014.11.07 10:11

Л.Мөнхтөр: "Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин" маань афоризм болтлоо хэлэгдэж байна

МЗЭ-ийн болон шилдэг бүтээлийн "Алтан өд" шагналт яруу найрагч, МҮОНР-гийн тоймч Лханаагийн Мөнхтөртэй уулзаж хөөрөлдлөө.

-"Ургацын далай" нэвтрүүлгээ бэлтгэж хөдөө гадаа явж байгаад ирэв үү?

-Монголын радио хэмээх хэвлэл мэдээллийн ууган байгууллага 80 жилийн түүхтэй. Энэ байгууллагын нэрийн хуудасболсон буурал түүхтэй олон нэвтрүүлгүүдийн нэг бол "Ургацын далай" нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлэг 1964 оны долдугаар сарын 25 -нд Сайднарын Зөвлөлийн шийдвэрээр Мэдээлэл радиогийн улсын хорооны даргын тушаалаар анх бэлтгэгдэж байсан. Тэр цагаас хойш өдгөө 50жил болж. Энэ түүхэн хугацааны тэн хагаст сэтгүүлч миний бие ажилласан байна. "Ургацын далай" нэвтрүүлгийг би гурван том үүрэгтэй байсан гэж дүгнэж байгаа. Монголын газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын үйл явцыг мэдээлж сурвалжлах, зохион байгуулах үүрэгтэй байж. Өөрөөр хэлбэл хоёр аймгийн дунд тариалангийн халз уралдаан зохиох, газар тариалан эрхлэгчдийн дунд тэмцээн зохиох ч гэдэг юм уу. Гуравдугаарт, нэвтрүүлэг өөрийгөө тойрсон олон нийтийн үйл ажиллагааг бий болгосон. Ажилтнууд, дуу, нэрэмжит шагнал олгодог. Ургацын далай нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан түрүү" гэдэг шагналыг шилдэгтариаланчдад өдгөө ч олгож байна. "Шинэ эрин" студийн нэрийн хуудас болсон "Ургацын далай" нэвтрүүлэг эхлээд хөгжим нь эгшиглэхээр намар болж байгааг, "Таван эрдэнэ"-ийн дуу эгшиглээд эхлэхээр хавар болж байгааг олон түмэн сонор, сэтгэл зүрхээрээ мэдэрдэг. "Ургацын далай" нэвтрүүлгийн анхны редактор бол "Ургацын далай" дууны шүлгийг бичсэн Б.Дэндэв гэдэг хүн байсан юм билээ. Энэ дууны хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж бичсэн байдаг.

-"Ургацын далай" нэвтрүүлгийн тавин жилийн ой тэгээд хэзээ болох гэж байна?

-Энэ сарын хорьдоор л нэвтрүүлгийнхээ ойг тэмдэглэхээр төлөвлөөд байна. Нэрт зохиолч П.Баярсайхан агсан арваад жил, миний багш Б.Цэдэндамбаа есөн жил, би хорин жил энэ нэвтрүүлгийн ерөнхий редактороор ажилласан байна. Миний хувьд яруу найраг, сэтгүүл зүйн хорь гаруй номтой. Үүнээс сүүлийн долоон жилд "Ургадаг алт" хэмээх газар тариалангийн гавьяатнуудынхаа тухай нийтлэлүүдийг ботиллоо. Энэ жил найм дахь нь гарна.

-Энэ намар сүүлийн хориод жилд аваагүй ургац хураалаа гэв үү?

-Энэ жил газар тариалангийн салбарт сүүлийн 25 жилд хураагаагүй их ургац авлаа. 490 орчим мянган тонн улаан буудай хураалаа шүү дээ. Байгаль цаг уурын таатай байдал болон тариалан эрхлэгчид үрийн буудай, техник технологийн шинэчлэлд ихээхэн анхаарсны илрэл юм даа. Би найман аймгийн 40 орчим сумын жар шахам тариаланчидтай уулзаж хөөрөлдөн нэвтрүүлэг бэлтгэсэн. Тэдний ярианаас ажиглагдсан нэг сайн зүйл бол энэ жилийн улаан буудай чанар сайтай, цэвэрхэн, хэрэглээний чанар даахаар байна гэдгийг олон хүнээс сонслоо. Гурилын үйлдвэрүүд хурааж байхад нь комбайнаас шууд авахад ахиж цэвэрлэхээргүй тийм цэвэрхэн буудай байгаа юм. Энэ бол маш сайнүзүүлэлт. Би олон жил энэ нэвтрүүлгийг хөтлөхдөө ийм тохиолдолтой таарч байсангүй.

-Олон түмнээ "радиогийн бүдүүн дуут" хэмээн алдаршсан соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Б.Цэдэндамбаа гуайн гарын шавийн хувьд багшийгаа дурсах зүйл их байгаа болов уу?

-Миний багш бол "бүдүүн дуут" хэмээн Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн Базарын Цэдэндамбаа гэж хүнгэнэсэн дуутай, нэрт сэтгүүлч, сайн зохиолч байлаа. 1992 онд албан ёсоор гавьяаныхаа амралтад гарахдаа буудайн алтан тоостой дуу хураагуураа олон түмний өмнө надад өгч байсан. Багш маань үнэхээр гайхалтай уран бүтээлч байсан. Одоо ч намайг хараад багшийг маань үгүйлээд байх шиг санагддаг. Багш маань "За, Мөнхтөр өө, энэ микрофоныг олон жил нар, салхинд гаргаж яваарай" гэж захиж билээ.

-Та багштайгаа их дотно байсан биз?

-Багш хүмүүст ярихдаа "Би газар дээр ганц шавьтай хүн. Ер нь ч тэгээд би шавь тогтоогоод байхаар өөдтэй явсан биш дээ" гэдэг байлаа. Залуудаа жаахан бужигнуулж явсан танхай нэгэн явж л дээ, хөөрхий. Бид хоёр их дотно байсан. Бүүр төрсөн хүүхэд шиг нь л хандаж, асарч байгаад бурханы оронд залсан даа.Төрсөн газарт нь мөргүүлсэн, сүүлийн хоёр романыг нь хэвлүүлсэн. Хүслийг нь биелүүлэхийг хичээсээн. Багшийнхаа тухай олон өдөр хоног хөөрөлдөөд үл дуусам сайхан дурсамжууд хөвөрнө шүү.

-Алдарт бүдүүн дуутын ганц шавь намуун дуут Мөнхтөр радиогийн тоймчоос гадна зохиолч, эрдэмтэн хүн. Монгол хүн бүрийн аялах дуртай "Зөөлөн зөөлөн замбуулин" хэмээх дуугаар тань олон хүн мэднэ. Уран бүтээлийн моринд хэрхэн дөрөөлсөн хуучаа хуваалцаач?

-Сэтгүүлч хүний ганзганд уран бүтээлчийн богц явж байдаг. Уран бүтээлчийн хийж буй зүйлийг бүтээгдэхүүн гэж үзвэл хэрэглэгч ньсонсогчид, ард түмэн. Тэр үзэгчид, сонсогчдод үнэлэгдэх нэг ч гэсэн бүтээлтөрүүлэх нь уран бүтээлчийн туйлийн зорилго байх ёстой. Тийм учраас би "Зөөлөн зөөлөн замбуулин" дууг бичсэн. Дуугаа олны дуртай уран бүтээл болсных нь дараа эргээд харахад үгийг нь хэн ч биччихээр санагддаг. Яах аргагүй эхэлж би энэ сэдвээр бичсэн нь олз байж. Нийгмийн амьдралд бухимдсан, худлаа үнэн зүйл рүү туйлширсан тийм цагт нэгэн хэвийн байдлыг, зөв алхмыг уриалсан нэг зүйл хэрэгтэй байсан. Тэгээд 2000 онд Бээжинд байхдаа шүлгийг нь бичиж, 2003 оноос дуулагдаж нийтийн хүртээл болсон. "Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин" гэсэн үг маань бүр сүүлдээ улс төрийн хүрээнд, бизнесийн хүрээнд, нийгмийн амьдралын хүрээнд хүмүүс бие биедээ хэлдэг афоризм болтлоо хэрэглэгдэж байна. Энэ үгнээс хүмүүс сайхан сэтгэлийн эрч хүч авдаг нь надад их тааламжтай санагддаг. Төрийн шагналт нийтлэлч Баабар гуай хүртэл нэгэн нийтлэлдээ энэ үгийг иш татсан удаатай. Үнэхээр л зөв явбал зөөлөн, зөөлөн байдаг гэдгийг хошин урлагийнхан ч гэсэн хошин хэлбэрээр, сурталчилгааны журмаар ашиглаж байсан шүү.

-Таны анхны дуу чинь "Нутгийн зам" байх аа?

-Би 2012 онд "Жаргалын найман морь" нэртэй шилдэг бүтээлийн найман ботио гаргасан. Түүний нэг ботьд миний бичсэн дуунууд, тэдгээрийн тухай хүмүүсийн бичсэн үгс багтсан байгаа. Анхны дуу маань "Нутгийн зам". 1992 онд шүлгийг ньбичсэний хойтон дуу болсон. Хөгжмийн зохиолч Хатанбаатар Ереванаас сургуулиа төгсөөд ирсэн шинэхэн залуу ая хийж, Эрдэнэбат гавьяат дуулсан. Энэ дуумаань түмэнд их хүрсэн, түүнээс би урам авч дараагийнхаа уран бүтээлийг хийсэн шүү."Хустайн гурван даваа", "Дөргөн нуур", "Хайранд хоргодсон намар" гэх мэт нутаг усны тухай дуунууд төрсөн.

-Та дууны шүлэг бичдэг хүний хувьд уран бүтээлээ үнэлдэг үү. Хөгжмийн зохиолчид бол аялгуу, найруулжуулгаа нэг бүрчлэн үнэлдэг юм билээ...

-Яруу найрагчдын нэг дутагдалтай тал нь уран бүтээлээ үнэлж чаддаггүй зан. Ер нь бол уран бүтээлийг бизнесийн нүдээр харж, мөнгөөр төсөөлөх нь яруу найргийн үнэ цэнийг алдагдуулж, чанаргүй болгоод байгаа юм.

-Тийм байж. Орчин үеийн дууны шүлгийг хэрхэн дүгнэж явна, та?

-Сүүлийн үед дууны яруу найргийн үндсэн шинж чанар алдагдаад байна. Зүгээр нэг компанийн захирал,мөнгөтэй нөхөр, нэртэй уяач, тэр байтугай УИХ-ын гишүүд дууны үг бичдэг болж. Энэ нь дууны яруу найргийн нэр хүндийг унагаад байна. Ямар ч уялдаа холбоо, утга агуулга, гоо сайхан, мөн чанаргүй, сонсголгүй болгож байна. Нөгөө уяачид, бизнесмэнүүд,улс төрчид чинь дууны шүлэг биччихээр жинхэнэ шүлэгчид, яруу найрагчид маань хөөрхий хийх ажилгүй шахуу болчих юм. Дууны шүлгийн чанарыг муутгах, учир зүйн уялдаа холбоогүй, сул үгтэй дуунууд ихээр төрөн гарахад нэр алдарт дуртай мөнгөтнүүд гаж үзэгдэл болж байна шүү. Дууны яруу найраг бол яруу найргийн хамгийн сонгомол утга байх ёстой.

-Логик зөрчилтэй ямар дуунууд байна?

-Тухайлбал, манайхны сонсох дуртай "Тогоруутай нуур" гэхчлэн дуунууд бий л дээ. Дуулж байгаа дуучинд буруу байхгүй. Сайхан аялгуунд хууртаад л дуулдаг биз. Тогоруу шувуу бол усанд ойртдоггүй тал хээр, дэрс барааддаг жигүүртэн гэдгийг монголчууд сайн мэднэ шүү дээ.

-Та чинь уг гарал Говь-Алтайн хүн, яаж яваад Баянхонгор нутагтай холбогдчихдог билээ?

-Би Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын хүн. Манай Хөхморьт Д.Цахилгаан, "Бөх" сонины эрхлэгч Ш.Мягмар, яруу найрагч Д.Цогбадрах нарын бичиг соёлын улс төрөн гарсан нутаг. Манай Алтайнхан намайг нэг хэсэг таньдаггүй байлаа. Хөхморьтдоо найман жилээ төгсөөд Архангайн Багшийн сургуульд явчихсан юм болохоор арга ч үгүй биз. Сүүлд уран бүтээлээр минь л таньдаг болсон. Минийзалуу нас Баянхонгор аймгийн залуучуудын байгууллагад өнгөрсөн. Тэр сайхан нутаг миний бичижтуурвих хийгээд амьдрал ахуйн гайхамшигт эхлэл байлаа. Эвлэлийн төлөөлөгч гээд бүх сумаар очно. Тийм учраас Баянхонгор аймгийнхан намайг Хонгор нутгийн хүн л гэж боддог байх. Би чинь Баянхонгор аймгийн Баянбулагсумын хүргэн юм шүү.

-Хэл шинжлэлийн ухааны докторын зэргийг ямар сэдвээр хамгаалав?

-"Монгол адууны зүс, шинж заасан тэмдэг нэрийн тухай" сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдвээр оюутан байхдаа курсын ажил, дипломын ажил, хожим эрдмийн ажлаа хамгаалсан. Би уран бүтээлчийнхээ хувьд аливаа зүйлд бэлгэшээлтэй ханддаг. Бэлгэшээлийн үүднээс тайлбарлавалМонголдоо хоёрхон байдаг мориор нэрлэгдсэн сумын нэгэнд төрсөндөө ч тэр үү монгол адууны зүсийг судалсан даа. Мөн адуу зурах дуртай. Манай яруу найрагч Ай.Төмөр-Очир адууг уран зурдаг бол би утгын хувьд зурдаг. Ингээд үзвэл яалт ч үгүй адуутай холбогдоод байгаа юм.

-Монгол адууны зүс, шинж түүний нэрийн гарал үүслийн тухай судалгаанаасаа сонирхуулаач?

-Монгол адууны үндсэн зүс нь бол хээр буюу хүрэн бор өнгө юм. Манай монголчууд ертөнцийг танин мэдэх хоёр үндсэн аргатай. Арга билгэ. Түүнийгээ илэрхийлэхдээ цээрлэх, билгэшээх хоёр утгаар илэрхийлдэг. Адууны хээр зүс бол билгэшээлийн талаасаа үүссэн. Анх хээрийн зэрлэг тахийг барьж ирээд хээр гэж нэрлэсэн нь "Араараа дүүрэн ай түмэн хээр адуутай" гэж ардын аман зохиолд хүртэл үлдсэн байдаг.

Л.БАТЦЭНГЭЛ

З.БАТХУЯГ

Онцлох нийтлэлүүд