Өдрийн сонин үнэнийг хэлнэ
УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn Үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцоо танилцуулав DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn Үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцоо танилцуулав DNN.mn
Цаг үе
2022.04.08 01:04

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар ид шидтэн биш, гэхдээ бүх чадлаараа хичээнэ DNN.mn


Сүхбаатарын талбайд "Монголдоо сайхан амьдармаар байна" тайван жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Өчигдөр жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж, орой нь уулзах хүсэлтээ тавьсан юм. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр жагсагчидтай уулзаж байна.

Жагсагчдын төлөөлөл эхний ээлжинд Ерөнхий сайдыг уучлалт хүсэхийг шаардаад байсан. Тэрбээр ярианыхаа эхэнд залуус аа, би та бүхнээс чин сэтгэлээс уучлалт гуйж байна, уучлаарай гэж хэллээ.

Тэрбээр "Шууд ардчиллын хэлбэрээр иргэдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улс залуучууд нь дуу хоолойгоо илэрхийлж ирсний хүчинд хөгжин дэвшсээр ирсэн. Болохгүй байгаа асуудлуудыг шийдэж байсан. Болохгүй байгаа олон асуудал байгаа учраас энд цугласан гэж бодож байна. Би та бүхэнтэй адил залуу хүн. Миний энд гарч ирсэн нь ч гэсэн амаргүй, холбогдох дүрэм журмыг зөрчиж зогсож байна.

Жагсаалын урд Ерөнхий сайд нь шууд гарч ирээд байх улс орон олон биш. Тиймээс өнөөдөр хамтдаа хэдүүлээ шийдэл ярих ёстой. Ингэвэл олон зүйлийг өөрчилж чадна. Бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хичээж байгаа.

Өчигдөр хууль хяналтын байгууллага болон ХЗДХ-ийн сайдад огт хүч хэрэглэж болохгүй шүү гэж хэлж байсан. Зарим нэг залуусаас, үймээн самуун өдөөх гэж байсан иргээдэс мэдүүлэг авах шаардлага байсан гэж ХЗДХ-ийн сайд надад хэлсэн. Одоо ямар ч баривчилсан хүн байхгүй.

Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Намайг та бүхэн уучлаарай. Монгол Улсын Засгийн газар чадаж байгаа, чадахгүй байгаа зүйл зөндөө байна. Ковидыг хамтдаа даван туулахын тулд вакциндаа хамрагдсанд баярлалаа. Хамтдаа энэ бүхнийг давж гарахын тулд хичээх болно.

Үнэ өсөж байна. ОХУ, Украинд мөргөлдөөн гарч байна. Бензиний үнэд зохицуулалт хийх гээд хууль өргөн барьчхаад байж байна. Та бүхнийг ийм бухимдалтай байлгаж байгаадаа уучлал гуйж байгааг минь хүлээж авна уу" гэлээ.

Цаашлаад "Хамтарч ажлын хэсэг гаргаад ажиллаж болно. Авлигал, хээл хахуульд холбогдсон улс төрчдийн ялын бодлогыг чангалах гэх мэт асуудлаар шаардлагууд өгсөн байна. Хөгжлийн банк, Оюутолгойн асуудалд ч тэр Засгийн газар та бүхэндтэй адил байр суурьтай байна. Та бүхэн өнөөдөр ингэж гарч ирсэн нь Ерөнхий сайддаа, Засгийн газартаа их дэм болж байна. Энэ бүхнийг шүүхийн удирдлагууд харж байгаа байх гэж бодож байна. Та бүхэн нийгмийг барьж чадахгүй шүү гэдгийг хэлмээр байна. Улс төрчид шалгуулж, буруутай бол ялаа авах ёстой. Өмнө нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байна уу, хуулийн өмнө тэгш байх ёстой. Ингэж байж өнгөрсөн 30 жилийн авлигын гинжийг тасална. Ордон дотор хүч мөхөсдвөл энд гарч ирээд ярих болно. Хамт тэмцэх болно. Би та бүхэнд худлаа ярихгүй" гэлээ.

Мөн "Үнэ өссөн байгаа нь үнэн. Засгийн газар УИХ-д хууль оруулчихсан. Энэ долоо хоногт багтаад батална гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр 1000 төгрөгөөр өсөх бензиний үнийг тогтвортой барина. Бид бензин үйлдвэрлэдэггүй учраас амар биш гэдгийг ойлгох ёстой. Өнөөдөр бүх үнийг төр зохицуулдаг бодлоо 1990 оноос өмнө л байсан. Тэр үе рүүгээ буцаж болохгүй. Гэхдээ үнэ буулгахын төлөө чадах бүх зүйлийг хийх болно гэдгийг амлаж байна. Энэ бүхэн тийм амар биш шүү. Засгийн газар ид шидтэн биш шүү гэдгийг ойлгох ёстой" гэлээ.


Онцлох нийтлэлүүд