ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.12.06 03:12

​Л.Оюун-Эрдэнэ: Та миний нүд рүү харж байгаад 60 тэрбумын бичлэг хуурамч гэж хэлж чадах уу?

УИХ-ын дарга М.Энхболд суулт хийсэн дөрвөн гишүүнтэй уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд: Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр дөрвөн гишүүн УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьж, чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орж ирж чуулганы нэгдсэн хуралдааныг орхиж, товлогдсон асуудлуудыг хэлэлцэхээр хойш тавьж, дараагийн асуудлаар яръя гэсэн шийдвэр гаргасан. Энэ шаардлага тавьж буй гишүүдийг УИХ-ын даргын хувьд чуулганаар хуралдааны завсарлагаанаар хүлээн авч уулзаж байна. бид үүнийг яг ашиг сонирхлын зөрчил гэж үзэхгүй байгаа. Дэвшүүлсэн асуудлаа хэлж болно.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Надад асуулт байна. Өнөөдөр нийт сэтгүүлч, ардтүмэн харж байгаа дээр нь танаас хэдэн зүйл асууя. Монгол улсын төрийн сүлд, үндсэн хууль, төрийн далбааны өмнө та үнэнээ хэлчих. Та 60 тэрбумын асуудал үнэхээр холбоогүй юмуу. Үүнтэй холбогдох бичлэгийг эвлүүлэг гэж хэлсэн. Та үнэхээр энэ бичлэгийг эвлүүлсэн нь үнэн үү. Та миний, бидний нүд рүү харж байгаад үнэнээ хэлчих. Би 60 тэрбумын хэргт холбоогүй, эвлүүлэг мөн гээд хэлчих.

УИХ-ын дарга М.Энхболд: Эхлээд огцруулах шаардлагаа тавьчих. Шаардлагыг чинь эхлээд сонсъёо. Асуултыг чинь ойлголоо.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Прокурор АТГ 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэж дүгнэлт гаргасан нь ямар учиртай юм. Та 60 тэрбумын хэргийгхууль хяналтын байгууллагад нөлөөлж хуурамч дүгнэлт гаргуулж хааж чадсан шиг. 84:84 гэж бидний бичиг. 84, 95 болж Цолмон дарга дээр очоод яахаараа дөрвөн гишүүний гарын үсэг алга болчихдог юм бэ. Тэр дөрвөн гишүүн гарын үсэг зурчихаад байхад зураагүй гэдэг үндэслэлээр хааж байгаа юм. Өнөөдөр бид 32 гишүүнээр огцрох гарын үсэг зуруулбал та огцрох юмуу. Одоо хангалттай шүү дээ. Яагаад таныг огцруулах асуудал тавьж байхад огцруулах асуудал тавиагүй гэж үзэж байгаа юм бэ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Нийт сонгогчдын 70-80 хувь нь УИХ-ын даргыг хуульд заасан үндэслэл байдаг бол тэр үндэслэлийн дагуу огцрооч ээ гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ хүмүүс төрийн төлөөлөл болгон сонгосон өөрсдийн төлөөлөөрөө дамжуулан биднээр энэ шаардлагыг дамжуулж байна. Бид парламентийн засаглалын дагуу ардчилсан засаглалын дагуу тайван замаар иргэдийнхээ хүсэлтийг танд уламжилж байна. УИХ-д өөрийнхөө төлөөлөгч хэн нэгнийг оруулж, өвчтэй зовлонтой гэж хэлүүлэх биш иргэд сонгогчдын хүссэн шаардсны дагуу УИХ-ын даргын албан тушаалаас хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө хүсэлтээ гаргаж болно гэсэн УИХ-ын тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ санал шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаан мөн байна гэж үзээд өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөөч ээ гэж хүсч байна. 30 гаруй гишүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцуулах иргэдийн төлөөллөгчдийн үүргээ хэрэгжүүлэх боломжийг хангах Үндсэн хуулинд тодорхой зөрчил үүссэн. Энэ зөрчлийг арилгах боломжийг УИХ-ыг даргалж байгаа Монголын төрд шат шатны алба хашиж байсан туршлагатай хүний хувьд тодорхой байр сууриа гаргаад нийт сонгогчдын хүсэлтийг хүлээн авна уу.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Нийтийн тухай хуулийг өнгөрсөн парлиаментийн үед баталсан. Хамгийн анхны нийтийн сонсголыг миний бие Тагнуулын ерөнхий газрын дарга байсан Хурц гэдэг хүний асуудлаар УИХ дээр УИХ-ын гишүүдэд арав гаруй өргөдөл ирж, тэр хүний дээрэм тонуулын хэрэг тэр хүний тухай нийтэд сонсгосон. Түүн шиг 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол хий. Үгүй бол хуульд заасан үндэслэлийн дагуу та хүсэлтээрээ явж өгөөч ээ гэж хүсч байна. хэрэв ингээд үгүй гээд гүрийгээд байх юм бол таныг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гаруй гишүүн ард нийттэй хамтарсан тэмцлээ үргэжлүүлнэ. Өөр арга бахйгүй. Та хүсэлтийг хүлээн авч Монгол төрийг гацаанаас гаргаж өгөөч.

УИХ-ын дарга М.Энхболд: Үндсэн хуулийн дагуу уулзах хүртэл хойшлуулъя гээд алх цохиод гарсан. УИХ-аас зугатааж гарсан зүйл байхгүй. Ганцаараа орж чуулганыг хаасан гэдэг ташаа мэдээлэл олон нимйтэд тараасан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Дээр нь хөх тэнгэр байх ёстой Үндсэн хуулийн цэц хүртэл М.Энхболд гэдэг хүний өмнө хүчин мөхөсдөж байна. Би үүнийг удаа дараалан хэлж байгаа.УИХ-ын дарга ёсзүй, хууль эрхзүйн хувьд ч, Үндсэн хууль, төрт ёсоо хүндэтгэх талаасаа ч их хурлыг цаашид удирдах эрхгүй болсон. Энэ хүн МАНАН бүлэглэлийн бөглөөс болж байна. Олон хэргүүдийг хааж боож байна. Тиймээс бид огцортол нь тэмцлээ үргэлжлүүлнэ.

Онцлох нийтлэлүүд