Гадаад
2015.06.23 04:06

Малайз, Филиппинд “МЕРС” бүртгэгджээ

Өмнөд Солонгос, Тайланд улсад бүртгэгдээд буй Ойрхи Дорнодын амьсгалын хам шинж буюу “МЕРС” титэмт вирус Малайз, Филиппин улсад бүртгэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Одоогоор гурван хүн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тэд бүгд Саудын Араб улсад зорчоод ирсэн байжээ. Тэдний биеийн байдал нь хэвийн байгаа гэдгийг ДЭМБ-ын удирдлагууд мэдээлсэн байна.

Халдвар авсан хүмүүсийг тусгаарласан бөгөөд тусгай эмчилгээ хийж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 172 хүн “МЕРС”-ийн халдвар авч, 27 хүн амиа алджээ.

Азийн орнуудад “МЕРС” тархах эрсдэлтэй байгааг АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бөгөөд халдвар авч, улмаар амиа алдсан хүмүүсийн 90 хувь нь архаг, хууч өвчтэй хүмүүс болохыг тогтоогоод байна. “МЕРС” Өмнөд Солонгос, Тайланд, Малайз, Филиппин, Саудын Араб болон Ойрхи Дорнодын ихэнх улсад бүртгэгджээ.

Онцлох нийтлэлүүд