Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна "My Name" цуврал "Netflix"-ийн хит киноны жагсаалтад багтлаа ​Болгар улс ковидтой өвчтөнүүдээ эмчлүүлэхээр гадаад руу илгээж болзошгүй байна Үндэсний бөхийн лигийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ “Pfizer” вакцин 5-11 насны хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүнг үзүүллээ Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна "My Name" цуврал "Netflix"-ийн хит киноны жагсаалтад багтлаа ​Болгар улс ковидтой өвчтөнүүдээ эмчлүүлэхээр гадаад руу илгээж болзошгүй байна Үндэсний бөхийн лигийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ “Pfizer” вакцин 5-11 насны хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүнг үзүүллээ
Цаг үе
2021.10.14 04:10

Малчид Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг бариулахгүй гэж төв талбайд жагслаа

Увс аймгийн Өмнөговь сумын малчид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихыг эсэргүүцэн төв талбайд цугларчээ. Тэд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байгаа юм.

Малчид “Бид Увс аймгийн Өмнөговь сумаас өчигдөр гараад өнөөдөр ирлээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Баяннуур гэсэн гурван аймгийн нутгийг дамнуулан барих гэж байна. Энэ цахилгаан станцыг баривал бид нутагтаа амьдрах, мал маллах боломжгүй болно. Тиймээс үүнийг эсэргүүцэн, малчдын төлөөлөл болж Улаанбаатарт ирлээ. Төр засагтаа дуу хоолойгоо хүргэмээр байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих талаар ноднингоос дуулсан. Биднээс санал, хүсэлт ер аваагүй. Хэрвээ энэ станцыг баривал төрж, өссөн нутгаасаа нүүхээс өөр арга бидэнд үлдэхгүй.

Бид нутаг, усандаа олон үеэрээ амьдарсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Өмгөговь сумын хадлангийн 70 хувь нь хамаардаг "Хулдын гол" гэж манай нутагт бий. "Хулдын гол"-ыг дамнуулан усан цахилгаан станц баривал мал маллах нь битгий хэл хүн амьдрах аргагүйд хүрнэ. Манай нутагт 90 гаруй айл бий, бүгд хэдэн үеэрээ нутагласан. Энэ сайхан нутгаа үр хүүхдүүддээ өвлүүлмээр байна. Хэрвээ тэнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг баривал бид хаачих вэ, төрсөн нутаг минь сүйдэх нь.

Төрсөн нутаг минь аюулын ирмэгт ирсэнд үнэхээр эмгэнэж байна. Нэг малчинд 2-3 сая төгрөг өгнө гэх сураг дуулдсан. Нутгаа мөнгөөр худалдахгүй” гэлээ.

Онцлох нийтлэлүүд