Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй
Нийгэм
2014.11.04 01:11

Малын хулгайчийн талаар мэдээлэл өгвөл урамшуулал олгож болно

УИХ-ын Өргөдлийн байн­гын хороо Увс аймгийн малчин С.Доржоос ирүүлсэн мал хул­гай­лах гэмт хэрэгтэй тэмцэх талаар шуурхай арга хэмжээ авч өгөхийг хүс­сэн өргөдлийг лхагва гари­гийн хуралдаанаараа авч хэлэлц­лээ. Байнгын хороо асуудлыг хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргасан бөгөөд дараахь асуудлуудыг хөндсөн юм.

ТУСАД НЬ ЗҮЙЛ ЗААЛТ БОЛГОН ХУУЛЬЧИЛЪЯ

Иргэд, малчдаас сүүлийн дөрвөн жилд малаа хулгайд алдсан талаар 9687 удаагийн дуудлага, мэдээлэл ирснээс 5050 буюу нийт хэргийн 52.1 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 47.9 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Мал хулгайлах үйлдэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192000 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалздаг байна. Иймд "Бусдын эд хөрөнгийг хулгайлах" гэмт хэргээс мал хулгайлах гэмт хэргийг тусад нь гэмт хэргийн зүйл болгон оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ё.Отгон­баяр, О.Содбилэг нарын 8 гишүүн санаачлан УИХ-д өргөн мэдүүлээд байна.

ХУЛГАЙД АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ОРОН НУТГИЙН ОРЛОГО БОЛГОХ ЁСТОЙ

Бэлтгэсэн мах зөрчил гаргахад ашигласан уналга, тээврийн хэрэгслийг хураан зөрч­лийг илрүүлсэн орон нут­гийн төсвийн орлого болго­но гэсэн хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байгааг тодруулахад. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль батлагдахаар энэ асуудал нэг мөр шийдэгдэнэ гэсэн хариулт өглөө.

ЗАСАГ ДАРГА НАРААС ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШААРДАНА

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн мэдээллийг ирүүлэх асуулгыг 21 аймгийн Засаг дарга нарт явуулахад Баян­хонгор, Говь-Алтай, Дархан, Увс аймгаас бусад аймаг мэдээлэл ирүүлээгүй байна.

Засгийн газрын 2005 оны 2 дугаар тогтоолоор "Мал хул­гай­лах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн үлгэрчилсэн дүрэм"-ийг баталсан хэдий ч орон нутгуудад энэ зориулалтын санг бий болгоогүй, дүрмийг батлаагүй байна.

Энэ санг байгуулж, малын индексжүүлсэн даатгал, зөрч­лийн улмаас хураагдсан мах, тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны орлогоос хөрөнгө төвлөрүүлж малын хулгайтай тэмцэх ажилд зарцуулж болохгүй юм уу гэсэн асуудал мөн хурлаар хөндөгдлөө.

МАЛЧИН Ч ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГТЭЙ

Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмч­лөл, эзэмшилд байгаа малаа им тамга, бусад таних тэмдэгтэй болгох, бод малд зүсийн бүртгэл хөтлөх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй тохиол­долд 30 000 төгрөгөөр торгохоор заажээ. Хуульд мал бүхий иргэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг нэгжээс өөр нэгжид түр хугацаагаар оторлох болон тууварлах, шилжин суурьших тохиолдолд тухайн малчин малдаа бүртгэл хөтөлж, уг бүртгэлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга батламжилна гэсэн заалт ч хэрэгжээгүй байлаа. Түүнчлэн малчны бүртгэлийг батламжлах журам, хугацаа, хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгөхөөр боллоо.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАА ДЭМЖИНЭ

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг анхан шатны нэгжид 21 аймгийн 330 суманд хэсгийн төлөөлөгч нар гүйцэтгэж байгаа бөгөөд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн тасаг Дорнод, Хэнтий, Төв аймгуудад, цагдаагийн хэсэг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан, Дундговь аймгууд, Багануур, Налайх дүүргүүдэд ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн орон тоо, унаа машин техникийг сайжруулахыг даалгалаа.

Орон нутагт цагдаагийн албаны үйл ажиллагааг дэм­жих зорилгоор сайн дурын үүсгэл санаачилгыг дэмжих, тухайлбал цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг эргүүл хийх, шуурхай мэдээлэл дамжуулах үйл ажиллагаанд татан орол­цуулах боломжийг ашиглах, Мал хулгайлах гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулахыг байнгын хороо­ны хурлаар мөн санал болголоо.

Мөн аж ахуй Монголчуудын үндэсний амин чухал асуудал мөн хэдий ч Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хэтэрхий их нүсэр, үр дүнгүй ажлууд хийж ирсэн нь харамсалтай байгааг онцолж цаашид бодлогын өөрчлөлт хийж, малчин хүн өмч хөрөнгөө хамгаалах, хариуцлагажуулах талаас анхаарч ажиллах шаард­лагатай байгааг анхааруулсан юм.

ГАРАЛ ҮҮСЭЛ АРИУН ЦЭВРИЙН ГЭРЧИЛГЭЭГҮЙ МАХЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО

Гарал үүслийн гэрчилгээнд тавих хяналтыг чангатгаж, хууль бусаар гэрчилгээ олгосон тохиолдолд Засаг дарга болон малын эмчид хариуцлага тооцох ёстой. Мөн хуурамчаар хийсэн гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдаанд нийлүүлсэн бол хурааж улсын орлого бол­гох заалттай гэдгийг хатуу санууллаа.

Ийнхүү малчны өргөдлөөр УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийг Засгийн газраас нэхэж шаардсан Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн ажил өндөрлөж, Байнгын хороо шийдвэрээ гаргалаа. Одоо Засгийн газар хэрхэн биелүүлэхийг харах үлдсэн бөгөөд энэ намрын чуулганы хугацаанд багтаан гаргасан тогтоолынхоо хэрэгжилтийг авч хэлэлцэх ажээ.

Онцлох нийтлэлүүд