Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Он гарсаар ахуйн гал түймрийн улмаас 4 иргэн нас баржээ DNN.mn Ногоон байгууламжийн арчилгааг сайжруулж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэхийг хүсэв DNN.mn Оросын телевизийн зарим сувгаар В.Зеленский үг хэллээ DNN.mn Ч.Өнөрбаяр : Шүүх хараат бус байж Ардчилсан намын асуудлыг зарчмыг дагуу шийднэ гэж итгэж байна DNN.mn Замын-Үүд- Эрээн чиглэлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ DNN.mn Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе! DNN.mn 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хууль бус сурталчилгаа явуулсан иргэдийг илрүүлжээ DNN.mn Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдар байршуулжээ DNN.mn Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна DNN.mn ​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn Он гарсаар ахуйн гал түймрийн улмаас 4 иргэн нас баржээ DNN.mn Ногоон байгууламжийн арчилгааг сайжруулж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэхийг хүсэв DNN.mn Оросын телевизийн зарим сувгаар В.Зеленский үг хэллээ DNN.mn Ч.Өнөрбаяр : Шүүх хараат бус байж Ардчилсан намын асуудлыг зарчмыг дагуу шийднэ гэж итгэж байна DNN.mn Замын-Үүд- Эрээн чиглэлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ DNN.mn Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе! DNN.mn 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хууль бус сурталчилгаа явуулсан иргэдийг илрүүлжээ DNN.mn Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдар байршуулжээ DNN.mn Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна DNN.mn ​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn
Цаг үе
2015.01.12 10:01

Малын хөлийн татварыг малчдын эрх ашигт нийцүүлэх гарц

• Хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, орлогын үндсэн эх үүсвэр

• Тогтвортой хөгжлийн замд орж чадвал хөдөөгийн ажил эрхлэлт, орлогын дундаршгүй эх үүсвэр юм.

МАА-н салбар, малчдын амьжиргааны эмзэг байдал буюу өрсөлдөх чадварын доройтол

МАА-н салбар, малчдын амьжиргааны эмзэг байдал нь дараахь зүйлээр илэрнэ. Үүнд:

• Байгалийн эрсдэлээс хамгаалагдаж чадаагүй

• Малын тооны хэт өсөлтөөс улбаалсан бэлчээрийн доройтол нь малын ашиг шим, чанарт муугаар нөлөөлөөд зогсохгүй отрын нөөц нутаггүй болсноос байгалийн эрсдэлээс дайжин нүүж малаа авч үлддэг байсан уламжлалт аргыг үгүйсгэн эрсдлийн өмнө ямар ч хамгаалалтгүй болгосон. Ган, зудаас дайжиж нүүх бэлчээргүй болсныг нэмэгдэл тэжээлээр орлуулж чадав уу гэтэл харин ч эсрэгээрээ 1 хонин толгойд ноогдох тэжээл бэлтгэлийн хэмжээ 25 жилийн өмнөхөөс ч буурсан байна.

• Мал, малын гаралтай бүтээгдхүүний эрүүл ахуй, чанарын шаардлага хангадаггүйгээс өндөр үнэтэй зах зээлд хүрч чаддаггүйд оршиж байна.

Малчдын амьжиргаа баталгаагүй болсноос тэтгэврийн насны хөгшчүүл голлосон цөөн хүн мал дээр үлдэж, малчдын залгамж халааны асуудал эзэнгүйдэх хандлага газар авлаа.

1998 онд 32.9 байсан ма­лын тоо байнга өссөний дотор сүүлийн 4 жилд дунджаар 12.2%- иар өсч өнөөдөр 52 сая болоод байна. Харамсалтай нь зуд 1999-2000, 2009-2010 онуудад 2 удаа давтагдаж малын тоо урьд оноос 25-30%-иар хорогдож, малчдын амьжиргааг эрс доройтуулж, ДНБ-ийг ихээхэн савлуулж байв. Хэдийгээр харгис боловч хүн зохицуулж чадахгүй бол мал, бэлчээрийн даацын ха­рьцааг байгаль эх өөрөө зохицуулдгийн жишээ энэ юм.

Дэлхий нийтийн цаг агаарын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас үүдсэн ган, зудын давтамж нэмэгдэж байгаа нөхцөлд малчид маань дараагийн гамшиг хэзээ болох бол гэсэн айдастайгаар жил бүрийн өвлийг угтаж аз дүйн малаа өсгөсөөр. Үүний нөгөө талд МАА-н үндэс болсон бэлчээрийн доройтол газар авч, биологийн олон янз байдал хомсдон,соргог бэлчээрт идээшилсэн хосгүй амтлаг, экологийн цэвэр хүнс хэрэглэж, унаган сэргэг байгальд өсч торних хойч үеийнхний маань эрх ашиг хохирсоор.

Мал, махны эрэлт, нийлүүлэлтийн гажиг буюу хэн ч хожихгүй тогтцолцоо

Монгол улсын 5 төрлийн малын бүтцийг төлөөлсөн 3 тэмээ, 21 адуу, 24 үхэр, 165 хонь, 157 ямаа бүхий нийт 370 толгой малтай нэг малчин өрх дээр малынхаа тоог өсгөхгүй барих (тухайн жилд бойжуулсан төлийн тоотой тэнцүү хэмжээний малыг заазлан борлуулах буюу аж ахуйн эргэлтэнд оруулах), жилд тэмээний тоог 6.5%, бусад малыг 10%-иар өсгөх гэсэн 2 хувилбараар сүргийн эргэлтийн нарийвчилсан тооцоог 2 жилээр хийн харьцуулж үзэв. Сүргийн эргэлтээр малынхаа тоог өсгөхгүй барих тохиолдолд мах үйлдвэрлэл нядалгааны жингээр 2.87 тонн, харин малаа өсгөсөн тохиолдолд 1.84 тонн болж буурч байна. Хөдөөгийн өрхийн махны дотоод хэрэглээг жилийн 120 кг, өрхийн 3.4 хүнээр тооцвол 400 орчим кг буюу 0.4 тонн болно. Үүнийг нийт үйлдвэрлэсэн махнаас хасч зах зээлд нийлүүлсэн махыг тооцвол малынхаа тоог өсгөхгүй барих тохиолдолд 2.47 тонн, малаа өсгөсөн тохиололд 1.44 тонн болж, 1.03 тонноор багасч байна. Өөрөөр хэлбэл малчин өрх малаа өсгөснөөр жилдээ 1.03 тонн махаа кг-ийг нь 4 мянган төгрөгөөр бодон зах зээлд нийлүүлж, 4.1 сая төгрөгний орлого олох боломжоо алдаж байгаа хэрэг юм. Үүнийг өнөөдрийн 141.5 мянган малчин өрхөөр тооцвол улсын хэмжээнд малчдын орлогын алдагдал 580 сая төгрөг, махны нийлүүлэлтийн алдагдал 145.7 мянган тонн болж байна. Өөрөөр хэлбэл малын тоог өсгөх нь малчин өрхийн орлогыг бууруулаад зогсохгүй махны нийлүүлэлтийг багасган үнийг өсгөх гол хүчин зүйл болж байна. Сүргийн эргэлтийн загварыг ашиглан дээрх тооцоог аймаг, сум, өрх нэг бүрээр хийх боломжтой.

Малын тоог өсгөх нь махны нийлүүлэлтийг бууруулан үнийг өсгөдөг болохыг 2004-2013 оны хонь, үхрийн тоо ба хонь, үхрийн махны үнийн хамаарлыг харуулсан дээрх тахирмагаас тодорхой харагдана. 2009 онд мах бэлтгэл хамгийн өндөр буюу 264.4 мянган тн байсан үед махны үнэ буурсан байна.

2013 онд Монгол улсын хэмжээнд 250 мянган тонн мах хэрэглэсэн статистик мэдээтэй бөгөөд махны алдсан нөөц нь үүний 58%-тай тэнцэж байгаа хэрэг юм. Хэрвээ дээрх мах зах зээлд нийлүүлэгдсэн бол махны үнэ 58%-иар багасдаггүй юм гэхэд тухайн үеийн үнээс ихээхэн доогуур байж, 2013 онд гарсан 10.5%-ийн инфляцийг нэг оронтой тоонд элбэг барих хүчин зүйл болох байлаа. Алдагдсан махны нөөцийн кг бүрийг нь 4 доллараар бодож экспортод гаргасан бол 580орчим сая долларын орлого олох байв.

Ийнхүү малын тоог өсгөснөөр малчин өрхийн орлого багасч, хотын хэрэглэгчид маань илүү үнэтэй мах идэж, гадаад валютын томоохон боломжийг алдаж, Монгол улс бүхэлдээ хохирч, хэн ч хожихгүй байгаа хэрэг. Энд малын хэт өсөлтөөс үүдэн бэлчээр, биологийн олон янз байдал, байгаль орчинд учирч байгаа хохирлыг огт оруулаагүй хэрэг шүү дээ.

Авч үлдэх малын тоог тухайн жилийн бэлчээрийндаацад тааруулан тогтоож, үүнээс илүү гарах малыг намар-өвлийн эхэнд зах зээлд борлуулах нь малчин өрхийн хувьд 4 талын ач холбогдолтой юм. Үүнд нэгд, тухайн жилийн мөнгөн орлогыг шууд нэмэгдүүлнэ, хоёрт, үлдэх малын өвөлжилтийн бэлтгэлийн чанар дээшилж, малын зүй бус хорогдлыг бууруулна, гуравт,бэлчээрийн тэжээлийн хангамж сайжирснаар малын чанар, ашиг шим нэмэгдэнэ, дөрөвт, бэлчээрийн ачаалал буурснаар ургамалын нөхөн төлжих үйл явц хэвийн болж, газрын гарц, зүйлийн бүрэлдэхүүн сайжран МАА-н тогтвортой өсөлтийг хангах нөхцөл болох юм. Түүний хажуугаар сум бүрт борлуулах мал, махны хэмжээ нэмэгдсэнээр мал, махны борлуулалтын чиглэлийн маркетингийн хоршоод хөгжих, төвлөрсөн бэлтгэл сайжрах эх үндэс тавигдах юм.

Бэлчээрийн даацаас хэтэрсэн нөхцөлд малын тоог бууруулах нь малчин өрхийн орлогыг бууруулахгүй, харин ч малын хээл хаялт, сувайралт, хорогдол багасан төл бойжилт, ашиг шим нэмэгдсэнээр өрхийн орлого өсөх боломжтой болохыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын жишээн дээр малын тоог жилд 8%-иар 5 жилийн турш бууруулаад байхад малчин өрхийн орлогыг жилдээ 10%-иар өсгөөд байх боломжтой гэсэн сүргийн эргэлтийн тооцоо харуулж байна.Үүн дээр нэмээд малын сүргийн бүтцийг сайжруулан эх малын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэн эр малыг өсвөр насанд нь борлуулах, малын чанарыг нутгийн шилмэл омгийн малаар сайжруулах зэргээр бүтээгдхүүн үйлдвэрлэл, орлогыг нэмэгдүүлэх ихээхэн нөөц боломж ашиглагдахгүй байна.

Ханбогд сумын хувьд өнөөгийн 126 мянган малыг бэлчээрийн даацад тохирч байсан 1990 оны 60 мянган толгой болтол бууруулсан ч малчдын орлогыг өнөөдрийн түвшингээс бууруулалгүй жил бүр 10%-иар өсгөх бүрэн боломжтой гэсэн үг.

Дээрхээс гадна бүтээгдхүүний чанарыг дагаад борлуулах үнэ нэмэгдэх ёстой бөгөөд энэ асуудлыг төр, МАА-н бүтээгдхүүнийг худалдан авагчхувийн салбар хамтран оновчтой шийдвэл МАА-н салбар, малчдын амьжиргаа бүр ч хурдан өсөх боломжтой юм. Тухайлбал ноолуурын голчийг 0.1 микроноор багасгахад 50 центийн буюу дундаж голчийг 16-аас 15 микрон болгож бууруулахад л 1 кг самнасан ноолуурдутмаас 5 доллар буюу 10000 төгрөг нэмж олох боломжтой. Харамсалтай нь чанарын ялгааг харгалзалгүй хавтгайруулан олгодог ноосны харалган урамшууллаар энэ асуудлыг шийдэх биш, хүндрүүлж ирлээ.

Малын хөлийн татвар асууд­лыг шийдэх гарц болох нь

Малын хөлийн татвар гэж нэрлэж заншсан татвар нь агуулгаараа бэлчээр ашигласны төлбөр байх нь зүйтэй юм. Учир нь малын толгойн тоонд бодон тооцдог учир энэ нь орлогын татвар гэхээсээ илүү бэлчээр буюу бэлчээрийн ургамал, ус, хужир мараа зэрэг байгалийн нөөцийг ашигласны төлөөх төлбөр юм.

Монгол улсын Үндсэн хуульд"бэлчээр төрийн өмч", "мал сүрэг төрийнхамгаалалтад байна"гэсэн 2 чухал заалт бий. Харамсалтай нь төр өөрийн өмчийн бэлчээрээ ч хамгаалж чадсангүй, малыг байгалийн эрсдлээс хамгаалах найдвартай тогтолцоог ч бүрдүүлж чадсангүй явж ирлээ.

Төр бэлчээрийг ашиг­луулс­ны төлөө тодорхой төлбөр авах нь зах зээлийн эдийн засгийн зарчимд бүрэн нийцнэ. Харин ч төлбөргүй байснаар бэлчээрийг зохистой ашиглуулж, хамгаалах эдийн засгийн хөшүүрэггүй болж, малын эмх замбараагүй өсөлтийг дэвэргэж байгаа хэрэг юм. Хамгийн гол нь малын тоогоор хөөцөлдөх нь хэнд ч ашиггүй бөгөөд ямар сөрөг үр дагавартай болохыг дээр дурьдсан билээ.

Дээрх тооцоонд үндэслэн малын хөлийн татварыг бэлчээр ашигласны төлбөр хэлбэрээр ноогдуулж, МАА-н салбар, малчдын амьжиргааг тогтвортой болгох хэрэгсэл болгон ашиглах санал дэвшүүлж байна. Үүнийг дараахмеханизмаар хэрэгжүүлье.

1. Бэлчээр ашигласны төлбөрийн орлогыг МАА-н салбар, малчдын амьжиргааг тогтвортой болгох зориулалтаар сумын мэдэлд үлдээн малыг эрсдлээс хамгаалах, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд зарцуулах (чухам энэ тохиолдолд малчид төлбөрөө сайн дураар төлөхөөс ч татгалзахгүй болохыг туршилт, судалгаа харуулсан)

2. Бэлчээр ашигласны төлбөрийг оны эцэст тоологдсон хонин толгойд ноогдуулах

3. Малыг хонин толгойд шилжүүлэхдээ малын бэлчээрийн өвсний идэмж, бэлчээрт учруулах хохирлыг харгалзан хонь 1, ямаа 2, тэмээ 3, үхэр 4, адуу 8 гэсэн итгэлцүүрийг ашиглах

4. Хот айл, айл саахалт, малчдын бүлэг зэрэг нэг дор нутагладаг малчин өрхүүд төлбөрөө хамтран төлөх, чинээлэг олон малтай нь ядуу, цөөн малтай өрхийн өмнөөс ацаглан төлөх зэргээр харилцан бие биенээ дэмждэг тогтолцоог нээлттэй байлгах

5. Тавиул малыг төлбөрөөс чөлөөлөхгүй байх

6. Бэлчээр ашигласны суурь төлбөрийг 1 хонин толгойд 500 төгрөгөөр тогтоох (Дээр дурьдсан 370 мал бүхий малчин өрх жилдээ энэ жишгээр 400 шахам мянган төгрөг төлөхөөр байгаа нь малыг эргэлтэнд оруулснаар жил бүр олох 4.2 сая төгрөгийн нэмэгдэл орлогынхоо 10 хүрэхгүй хувийг л зарцуулах тул малчинд энэ нь ямар ч дарамт болохгүй юм)

7. Байршлаас хамаааран суурь төлбөрийг доорх маягаар нэмэгдүүлэх бахөнгөлөх

a. Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэх бүсийн хил дотор +50%

b. Улаанбаатар хотын хилээс 30 км-ийн радиус дотор +35%

c. Дархан, Эрдэнэт хотын хил дотор +35%

d. Дархан, Эрдэнэт хотын хилээс 30 км-ийн радиус дотор +25%

e. Аймгийн төв, түүнтэй дүйх томоохон суурин газрын хилийн дотор болон түүнээс 20 км-ийн радиус дотор, түүнчлэн төмөр зам, хатуу хучилттай авто замаас 10 км дотор +20%

f. Сумын төв болон түүнтэй дүйх жижиг суурингийн хил болон түүнээс 10 км-ийн радиус дотор +10%

g. Нэн алслагдсан болон ашиглалтгүй бэлчээрийг шинээр ашигласан бол

-30%

h. Хилийн боомт, дэд бүтцийн зангилаа зэрэг суурин газраас 30 км доторхи бүсээс гадна улсын хил дагуу байнга нутагладаг малчдад -50%

8. Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан түүнд хавсаргах бэлчээр ашиглалтын зургийн хил заагийг үндэслэн малчдын бүлэг нэг бүрээр бэлчээрийн даацыг тогтоох (альч суманд бэлчээрийг зохистой ашигладаг малчид байхын зэрэгцээ даацыг хэтрүүлэн талхалдаг жудаггүй малчид байдаг, иймд сайныг нь урамшуулж, саарт нь харицулага тооцох үүднээс бэлчээрийн даацыг бүлэг нэг бүрээр тооцохоос өөр гарцгүй). Бэлчээр ашиглалтын гэрээнд ган, зуд болоход бусдын малыг бэлчээрийн даацад нийцүүлэн оруулах үүргийг тусгах

9. Бэлчээр даац хэтрэлтээс хамааруулан суурь төлбөрийг 100% (1 хонин толгойд 1000 төгрөг хүртэл) нэмэгдүүлэн ноогдуулах замаар малыг жил бүр аж ахуйн эргэлтэнд оруулах хөшүүрэг болгох

10. Бэлчээр ашиглалтын төлбөрийн орлогыг сумын төсөвт төвлөрүүлэн дараахь арга хэмжээнд зарцуулах (1 хонин толгойд ноогдох 500 төгрөгөөс тооцов). Үүнд:

a. Малын эрсдэлийн даатгалын санд 300 төгрөг(энэ нь малчид, орон нутгийн чадамжаас давсан том хэмжээний гамшиг буюу малын хорогдол тухайн сумын дүнгээр 5%-иас хэтэрсэн тохиолдолд олгодог даатгалын тогтолцоо бөгөөд энэхүү даатгалд нийт малын дөнгөж 10% орчим нь хамрагдаж байгаагнэмэгдүүлэн нийт малыг хамруулах шаардлагатай)

b. Малын эрсдлээс хамгаалах санд 100 төгрөг (үүнийг малчид, орон нутаг өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаснаар давж гарах боломжтой бага хэмжээний эрсдлээс хамгаалах зориулалттай өвс тэжээл, хашаа хороо гэх мэт зорилтот үйл ажиллагаанд зарцуулахийн зэрэгцээ мөнгөн хэлбэрээр хадгалан шаардлагатай жилд ашиглахаар хуримтлуулдаг боломжтой байх)

c. Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах санд 100 төгрөг (үүнийг шилмэл омгийн үржлийн малаар хангах, эрүүл мэндийн үйлчилгээнд сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн шугамаар зарцуулна)

11. Бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн нэмэгдэл төлбөрийн 40%-ийг Малын эрсдлээс хамгаалах сан, Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах санд үлдэх 60%-ийг бэлчээр менежментийн үйл ажиллагаанд зарцуулах

Өнөөгийн байдлаар малын эрсдэл, чанар, эрүүлмэндтэй холбоотой арга хэмжээнд улсын төсвөөс жилдээ дунджаар 17-18 тэрбум төгрөг зарцуулж байна. Үүнийг дээрх бэлчээр ашиглатын төлбөрөөс бүрдүүлэх боломжтой.

Улсын дүнгээр 100 сая орчим хонин толгой, нэг сум дунджаар 300 мянга орчим хонин толгой малтай байгаа учир дээрх саналыг хэрэгжүүлсэн тохиолдолд суурь төлбөрөөр 150 сая төгрөг, даац хэтрэлтийн нэмэгдэл төлбөрөөр 100 сая төгрөг (даац 67%-иар хэтэрсэн гэж үзвэл нэмэгдэл төлбөр 500 төгрөгөөс энэхувир тооцвол 335 төгрөг болно) нийт 250 сая төгрөг, улсын хэмжээнд 83.5 тэрбум төгрөг бүрдүүлэх тооцоо байна. Өөрөөр хэлбэл 1 суманд суурь төлбөрөөр малын эрсдэлийн даатгалын санд 90 сая,Малын эрсдэлээс хамгаалах сан, Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах санд тус бүр 30 сая төгрөг, нэмэлт төлбөрөөр Малын эрсдэлээс хамгаалах сан, Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах санд тус бүр 20сая төгрөг, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд 60 сая төгрөг төвлөрөх боломжтой юм.

Манай орны өнөөгийн нөхцөлд мал сайжруулахад сайн чанарын хээлтүүлэгч ашиглах нь хамгийн дөхөмтэй, харьцангуй богино хугацаанд үр дүнг нь үзэх боломжтой. Нэг суманд дундажаар жишигт тэнцэх үржлийн насны 240 азрага, 140 бух, 17 буур, 550 хуц, 500 ухна, бүгд 1450-аад хээлтүүлэгч байх ёстой. Үүнээс азрага, буурыг өөрийн сүргээс шилэх, эсвэл цөөнөөр худалдан авах боломжтой юм.

Хээлтүүлэгч малыг үржилд ашиглах зохистой хугацаагаар баримжаалж, эхний ээлжинд нийт хээлтүүлэгчийн 30 орчим хувь буюу 50 бух, 300-350 богийн хээлтүүлэгч шаардагдана. Зах зээлийн үнээр тооцоход 100 сая орчим төгрөгийн эх үүсвэрээр энэ арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд даруй 60 гаруй хувийг зөвхөн Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах сангаас гаргах боломж ийнхүү бүрдэж байгаа юм. Энэ ажлыг компаничлах биш, сумынмалын чанар, малчдын эрэлт, орон нутгийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх учиртай. Сумын сүргээсээ дотор нь шилэх, малчдын хооронд хээлтүүлэгч солилцох, сайн хээлтүүлэгчийг өөр малаар сольж авах зэрэг зардал хэмнэх олон арга байна. Орон нутгаас бүрдэх сангийн хөрөнгөөр сумын хээлтүүлэгч малын хэрэгцээг 3-4 жилд хангах боломжтой, үүнд санал болгож буй хувилбарын амин сүнс нь оршиж байгаа болно. Дашрамд дурьдахад үхэр, бог малын нийлүүлгийг гардан хээлтүүлгийн аргаар дагнан зохион байгуулбал дээрх тоог хоёр дахин, зохио­мол хээлтүүлгийн аргыг нэвт­рүүлбэл даруй 12-15 дахин бууруулах боломж бас бий.

Малын эрүүл мэндийн санхүүжилтийг эрх мэдлийг орон нутаг, малчдад өгөх нь хамгийн зөв шийдэл. Тэд өөрийн хэрэгцээг жагсааж, эрэмбэлээд, хамгийн тул­гамдаж буй асуудлаар хөтөлбөр, төслөө өөрсдөө боловсруулж, санхүүжүүлж, хамгийн сайн үйлчилгээг сонгон хэ­рэгжүүлдэг хариуцлагатай байх шаардлагатай. Одоогийн байдлаар суманд хэрэгжүүлэх малын эрүүл мэндийн хөтөлбөр нь зөвхөн тухайн жилд вакцинжуулах малын тоо төдий бөгөөд үүнийг нийлүүлгэч хувийн мал эмнэлгүүд нь төлөвлөдөг, шахдаг, Сангийн яам, аймгийн Засаг дарга санхүүжүүлдэг бөгөөд харин хэрэглэгч ма­лчин болоод төрийг төлөөлөн суугаа сумын Засаг дарга энэ талаар эрх мэдэлгүй байна.

Ийнхүү дэвшүүлсэн са­налыг хэрэгжүүлснээр МАА-н үндэс болсон бэлчээрийг зохистой ашиглах, МАА-н салбар, малчдын амьжиргааг эрсдлээс бүрэн хамгаалах замаар тогтвортой болгох, бэлчээрийн даацыг үндэслэн малыг аж ахуйн эргэлтэнд оруулснаар нийлүүлэлтийг нэмэгдүүлэн үнийн өсөл­төөс сэргийлэх, МАА-н зориу­лалтаар олгож байгаа төсвийн төвлөрлийг сааруулан хэрэг­лэгч малчид, орон нутагт ойртуулах, экспортын орлогыг нэмэгдүүлэх өргөн боломж бүрдэх юм.

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ

Онцлох нийтлэлүүд