Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Цаг үе
2014.11.19 10:11

Малын эмийг амьд ус хэмээн хөөрцөглөж эрүүл мэнд, үр удмаа хөнөөж байна

-"САЙН" ГЭХ АМ ДАМЖСАН ЯРИАГААР МАЛЫН АСД ГЭХ ЭМИЙГ ХҮМҮҮС ИХЭЭР ХЭРЭГЛЭХ БОЛЖЭЭ-

Хүн эрүүл мэнддээ хамгийн хариуцлагатай байх ёстой. Гэтэл иргэд "сайн" гэх аман ярианы үнэн эсэхийг өөр дээрээ туршиж байгаа нь харамсалтай. "Бүх төрлийн өвчинд сайн. Төгс эдгээнэ" гэх ам дамжсан аман яриагаар "АСД" хэмээх малд зориулсан эмийг ихээр хэрэглэх болжээ. Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлсэн ч хүмүүс авч хэрэглэсээр байгаа аж. Тиймээс энэ эмийн талаар, хэрхэн яаж борлуулагддаг талаар сурвалжиллаа.

ҮР ХҮҮХЭД ЗАЯАЛГАДАГ ЭМ ГЭВ ҮҮ

Зар түгээдэг вэб сайтуудаас хайхад "АСД эм зарна. Монгол заавартайгаа. Үйлдвэрийн оргинал нь" гэх зар хэдэн янзаараа гарч ирнэ. Зарын дагуу холбогдоход бүгд сайн, сайхан гэж магтах аж. Тэдэнтэй ярихад анхаарал татаж байсан зүйл нь бүгд хувиараа ганц, хоёр ширхгийг л оруулж ирж байгаагаа хэлсэн юм. Үнэхээр эм бол Монголын Улсын хилээр тусгай зөвшөөрлийн дагуу орж ирж, хүнд зориулагдсан гэдгээр бүртгэгдэх учиртай. Гэтэл хүмүүс нууцаар оруулж ирээд нууцаар зараад байгаа нь анхаарал татав. 9918-тай утасны дугаараар зар өгсөн эмэгтэй "Манай өвөө хавдартай хүн байсан юм. Уугаад амьдрах хугацаа нь уртассан. Бурханы оронд очтол ухаан санааг нь эрүүл байлгадаг юм. Одоо манайхан бүгд хэрэглэж байгаа. Би гэр бүлийнхэнтэйгээ хэрэглэх гэж хоёр ширхгийг авчирснаа хямд зарах юм. Хүсвэл хүргээд өгнө" гэв. "Танай гэрийнхэн бүгд хавдартай болоод АСД хэрэглээд байгаа юм уу" гэж асуутал ихэд уурлаж "Зөвхөн хавдартай хүн хэрэглэдэггүй. Дархлаагаа дэмжих зорилгоор хүн бүр хэрэглэж болно. Бүр турах зорилгоор ч уудаг хүн олон бий. Үр хүүхэдтэй болж чаддаггүй хүмүүс уугаад үр хүүхэдтэй болсон гэдэг яриа байгаа. Хүүхэд заяахгүй байх чинь дархлаатай холбоотой юм байна. Дархлааг нь дэмжээд өгөхөөр аяндаа хүүхэд заяадаг. Харин тэр дархлааг нь АСД дэмждэг" гэв. Яг ямар өвчинд хэрэглэдэг талаар дахин лавлахад "Би эмч хүн биш яаж мэддэг юм. Оросууд тэр чигээрээ хэрэглээд сайхан байгааг хүмүүсээс асуугаач" гэж бухимдангуй хариулав. Ер нь малд зориулсан АСД эмийг зарж байгаа хүмүүс эрүүл мэндийн ямар ч мэдлэггүй, ам дамжсан яриаг эх сурвалж болгон бүтээгдэхүүнээ борлуулдаг нь ажиглагдаж байв. Ядаж тэр эмийнхээ найрлагыг хэлж мэдэхгүй үүх, түүх ярих хүн олон байлаа.

АСД-ИЙН ТАЛААР ТҮҮХ ХҮРТЭЛ ЗОХИОЧИХОЖ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үүдэнд малын "АСД" эм нууцаар зардаг хүн олон юм. Ойр дотнынх нь хүн өвчиндөө шаналж байгааг харсан хүн хэд хоног ч гэсэн зовлонгүй байлгахын тулд юуг ч хамаагүй худалдаад авчихаж мэдэхээр байдаг юм байна. Энэ зовлон дээр нь тоглож малын эмийг амьд ус гэж нэрлэн зарж байгаа нь харамсалтай санагдав. Өвчтэй хүмүүст малын эмээ "Амьд ус" гэж нэрлэн зарахдаа түүх хүртэл зохиочихож. Тэр түүхийг нь уншихад их нь нууцлаг эм бололтой юм. АСД эмийн түүх "Михайл Иванович эмнэлэгт хэвтэж байхдаа эмнэлгийн цонхны тавцан дээрээс шарлаж, урагдсан сонингийн тасархай олсон нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Иванович энэ сонингийн тасархай түүний гарт ирсэн нь тохиолдол биш бурхны явуулсан гайхамшиг гэж үздэг" гэж эхэлнэ. Улмаар тэр өвчтөн АСД хэмээх гайхамшигт эмийн талаарх мэдээллийг сонины тасархайнаас уншиж, эхнэр нь эрэл сурал болж олсны хүчинд эрүүл болж байгаагаар түүх үргэлжлэх юм. Бас "1943 онд Засгийн газар олон арван янз бүрийн шинжлэх ухааны академийн лабораторид хүн болон амьтныг цацраг идэвхит бодисоос хамгаалах, хүний биеийн эсэргүүцлийг өндөржүүлэх эм гаргаж авах нууц даалгавартай байлаа. Зөвхөн Дорогов АСД-г байгуулсан холбоот улсын мал эмнэлгийн туршилтын лабораторид амжилт олсон юм" гээд "Ихэнх эмч нар малын эмчийг хоёрдугаар сортын буюу өөрсдөөсөө дорд үзсээр ирсэн явдал байлаа. Тиймээс эмийг анх нээсэн Дорговыг АСД гэсэн эмнээс Д-г хасаж анагаах ухаанд хэрэглэх саналыг тавихад өөрийг нь устгах боломжтой гэж үзээд зөвшөөрөөгүй" гэжээ. АСД-г тойрсон энэ мэт зохиомол яриа олон юм. Мэлхийний арьс, өндөгний уурагнаас гаргаж авсан л гэнэ, шоронд цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүмүүст туршиж байсан л гэнэ. Орост цэргийн өндөр албан тушаалтнууд нууцаар хэрэглэдэг байсан, зохиогчийнх нь амийг бүрэлгэсэн гэх мэт аман яриа их байх юм билээ. Оросын сайтуудаас хайхад ч албан ёсны бус сэтгэгдэл, аман яриа хэлбэрээр энэ эмний тухай их бичжээ. Харин албан ёсны сайтууд, албан байгууллагын мэдээлэлд АСД-г зөвхөн малд хэрэглэдэг гэдэг мэдээлэл тавьсан байсныг онцолъё.

"АМЬД УС" ГЭВ ҮҮ

Монгол заавар гээд байгаа гурван хуудас цаасан дээрх түүх мэт зүйлийг бичсэнээс гадна хэрэглэх заавар, ямар өвчний үед яаж хэрэглэхийг заажээ. Дур мэдэн заавар гаргахдаа бүр хүүхдэд хэрэглэж болно гэж онцолжээ. Тодруулбал, "АСД нь маш хурц тааламжгүй үнэртэй тул бүх тохиолдолд буцалсан хүйтэн ус хэрэглэнэ. Хүүхдэд сүүтэй хэрэглэж болно" гэжээ. Таван дуслаар таван өдөр уухаас эхлээд 20 дусал хүртэл уух гэнэ. Дараа нь бууруулаад буцаад таван дусал дээрээ барих юм байна. Танилцуулгад дурдсанаар ямар ч өвчинг цааш нь явуулахгүйгээр бүрэн зогсоож чаддаг гэнэ. Уушгины сүрьеэ, бөөр, бэлгийн замын өвчин, арьсны өвчин, нүдний эмгэг, чихний үрэвсэл гээд ер нь бүх төрлийн өвчинг анагаах шидтэй мэтээр бичжээ. Хачирхалтай нь эмийн найрлагын талаар ганц үг тавиагүй байв. "Шидтэй эм мэтээр тайлбарлаж, бүх өвчинд сайн гэж ухуулж, нууц жортой мэтээр ярих нь хуурамч бараа бүтээгдэхүүнийг зарах нэг арга. Ийм учир битүүлэг зүйлийг хэрэглэх нь өөрөө маш том эрсдэл дагуулдаг" гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байв.

Зарж байгаа хүмүүс нь малын АСД эмийг "Амьд ус" хэмээн зарахдаа ихэвчлэн өөрөө хэрэглэж байсан, ойр дотнынх нь хавдартай хүн хэрэглээд эрүүл болсон мэтээр ятгадаг юм байна. Гэвч АСД хэмээх эм нь зөвхөн малд өгөхөөр зориулагдсан бөгөөд Орост ч, Монголд ч малын эм гэдгээрээ л борлуулагддаг юм байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Сүүлийн үед иргэд "Хүний аливаа өвчинд сайн байна" гэсэн ам дамжсан яриагаар АСД-3Ф, АСД-2Ф гэсэн малын эмийг өөрсдөө дур мэдэн малын эмийн сангаас авч хэрэглэх явдал гарсаар байна. Эдгээр эмүүдийг Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид шинжилгээнд хамруулан ҮХААЯ-ны "Малын эмийн салбар зөвлөл"-ийн хурлаар хэлэлцэж ОХУ-ын Агроветзащита, Армавирская биофабрика гэсэн үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдсэн хэлбэрээр "Монгол Улсын малын эмийн бүртгэл"-д бүртгэсэн бөгөөд мал эмнэлгийн практикт хэрэглэдэг.

Аливаа эмийг шинээр бүтээхдээ эм зүй, хор судлал, эм судлалын буюу эмийн кинетик, динамикийн чиглэлээр судалгаа хийж аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй гэж тогтоосон нөхцөлд шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан аргачлалаар эмнэл зүйн буюу практикт туршилтыг явуулдаг. Туршилтын үр дүн сайн, зохимжтой гарсан тохиолдолд зохих журмын дагуу эмийг хэрэглээнд гаргадаг.

АСД-3Ф, АСД-2Ф эмүүдийг энэ дагуу судалж, шинжлээд хүн эмнэлгийн бус мал эмнэлгийн хэрэглээнд зориулан гаргасан байна.

Иймд АСД-3Ф, АСД-2Ф эмийг хүнд дур мэдэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Аливаа эм, бэлдмэлүүд өөрийн үзүүлдэг гаж, дагалдах сөрөг нөлөөтэй. Энэ нь эмийг хэрэглэсэн үед эсвэл хэсэг хугацааны дараа хүний биед сөрөг нөлөө илэрч болох талтайг анхаарна уу" гэдэг сэрэмжлүүлгийг дайсан юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Онцлох нийтлэлүүд