Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа
Онцлох нийтлэл
2018.11.02 12:11

Манайд жилд сүрьеэгийн 4000 шинэ тохиолдол бүртгэгддэг

Монгол Улс сүрьеэгийн өвчлөлийн түвшинээр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос өвчлөл өндөртэй долоон орны тоонд орж байна. Тодруулбал, сүрьеэгийн тохиолдлын түвшин нийт халдварт өвчний дотор БЗДХ, Вируст гепатитын дараа гуравдугаарт, харин нас баралтын түвшинээр нэгдүгээрт ордог юм байна. Сүрьеэ өвчин дэлхий дахинаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Сүрьеэгийн тархалтыг бууруулах чиглэлээр УИХ-ын түвшинд “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг байгуулагдан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сүрьеэ өвчинтэй тэмцэх сэргийлэх талаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” чуулганыг зохион байгууллаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Сүрьеэ өвчин Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн асуудал болж байна. Дэлхийн хүн амын гурваны нэг нь сүрьеэгийн халдвар авсан байгаатай холбогдуулан дэлхий нийт анхааралдаа онцгойлон авах шаардлагатай болж байна. Манай улсын хувьд сүрьеэ өвчнөөр өвчилсөн тохиолдол жилдээ 12 мянган тохиолдол илэрч байгаа. Үүний 10 хувь нь хүүхэд. Сүрьеэтэй хүмүүст эмчилгээнээс гадна халамж чухал. Группт ордог хөдөлмөрийн чадвараа алддаг учраас халамжийн сангаас жил бүр нэг тэрбум төгрөгийг төсөвлөн олгож байгаа. Сүрьеэ өвчний эмчилгээний өртөг өндөр, удаан хугацааны эмчилгээ шаарддаг учраас энэ чиглэлийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн гэлээ.

Мөн НДББ-ийн мэргэжилтэн Андрю Сирока “Сүрьеэгээр өвдөөд орлого нь буурахаас гадна эмнэлгийн өндөр зардалтай тулгардаг. Монгол Улсад хийсэн судалгаанаас харахад сүрьеэгээр өвдөхөөс өмнө ажилгүйдэл 8 хувь байсан бол, сүрьеэгээр өвдсөний дараа 30 гаруй хувь болж өссөн байгаа. Монгол Улсын хувьд эрүүл мэндийн салбартаа сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, тусламж үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх, ойртуулах, цаг алдалгүй илрүүлдэг эмчилгээнд хамруулдаг байх шаардлагатай. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна бусад зардал өндөр гарч байна. Эдгээрийг хөнгөлөхөд эрүүл мэндийн салбараас арга хэмжээ авах нь зүйтэй. Тусламж үйлчилгээний загвараа өөрчлөх хэрэгтэй. Мөн олон нийтийн туслалцаа маш чухал байдаг. Монгол Улсад сүрьеэгээр өвдсөн хүн хөдөлмөрийн чадвараа алдсан үед тэтгэмж өгдөг. Тэтгэмжээ хүмүүс эмчилгээ хийлгэж байх хугацаандаа авах боломжтой. Тэтгэмжийг цаашдаа нэмэгдүүлэх, үргэлжлүүлэх сайжруулах талаас Засгийн газар арга хэмжээ авч болно. Сүрьеэгийн өвчтэй хүмүүс гадуурхагддаг, ажилгүй болох эрсдэл өндөр байдаг. Тэр хүмүүсийн ажлын байрыг хадгалах, ажилдаа орох тодорхой хугацааны акт өгөх гэх мэт арга хэмжээ авах хэрэгтэйг онцолж байлаа.

Мөн ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах “Сүрьеэ бол агаар дуслын замаар халддаг нийгмийн халдварт өвчин. Гэхдээ эдгэрдэг өвчин. Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх чиглэлээр бид энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Үндсэн зорилго бол сүрьеэ өвчнөө илрүүлэхээс гадна санхүүгийн дарамтад орж, ялгаварлан гадуурхагдаж, нийгмийн халамж дэмжлэг, ажлын байрны тогтвортой байдал бүх зүйлүүд нөлөөлж байгаа учраас энэ чиглэлээр бусад салбарын хамтын ажиллагаа хэрэгтэй байна. Энэ өвчнөөр жилд 4000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Ихэнх тохиолдлын 60 гаруй хувь нь нийслэлд байна. Хүн амын төвлөрөл ихтэй, төмөр зам дагасан агаарын бохирдолтой амьжиргааны түвшнээс доогуур эмзэг бүлгийн хүмүүс дийлэнхийг нь эзэлж байна. Мөн дархлаа суларсан өвөл, хаврын цагт сүрьеэ өвчин ихэсдэг. Нийт өвчтний 70 хувьд нь санхүүгийн дарамт ирсэн гэх судалгаа бий. Ямар хэлбэрийн сүрьеэгээсээ хамаараад зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаанд эмчлэгддэг учраас алдагдсан болон шууд бус зардал тооцохоор санхүүгийн маш том эрсдэлд оруулж байна. Ажил олгогч, засаг захиргааны нэгжийн зүгээс сүрьеэ өвчтнийг дэмжих нийгмийн олон талт бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар онцолж байв.

Уулзалтад ирсэн өвчтөн А.Золзаяа сувилагч мэргэжилтэй бөгөөд эмнэлгийн байгууллагад ажиллаж байх үедээ 2016 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн нь оношлогдсон байна. Тэрээр “Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нь хүнд өвчин. Зургаагаас найман сар тасралтгүй тариа хийлгэдэг. Хоёр жил өдөр бүр 15-20 гаруй төрлийн ширхэг эм уудаг. Сүрьеэгийн эмчилгээг хийлгэж байхад гаж нөлөө их гардаг. Зарим хүний чих дүлийрэх, нүд эрээлжлэх, даралт ихсэх, багасах тохиолдлууд наад захын үзэгдэл. Сэтгэцэд хүртэл өөрчлөлт ордог. Арьсан дээр нөсөө толбо үүсдэг. Тодорхой хэмжээний хугацааны дараа эмийн гаж нөлөө дуусахад эргээд хэвэндээ ордог. Нийгэмд сүрьеэгийн талаар мэдлэг дутмагаас эдгэрдэггүй өвчин гэж ойлгодог. Сүрьеэ өвчний эсрэг эмчилгээгээ төгс үр дүнтэй хийж чадвал эдгэрдэг. Гэхдээ эмчилгээгээ тасалж, хийлгэхгүй удвал амь насанд аюултай байдаг. Мэдээж хоёр жилийн эмчилгээ хийлгэхэд хувь хүний тэсвэр тэвчээр асар их хэрэгтэй. Мөн гэр бүлийн дэмжлэг маш чухал. Би хоёр жилийн эмчилгээ хийлгээд өнгөрсөн найман сард бүрэн эдгэрсэн” гэв.

“Дэлхий мисс-2018” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа Э.Энхриймаа хэлэхдээ “Сүрьеэгүй Монгол” хэмээх өөрийн төслийг эхлүүлээд явж байна. Энэ төслийн хүрээнд үндсэн гурван ажлыг хийнэ. Үүний нэг бол ЕБС-ын сургуулиудын дунд “Сүрьеэгүй Монгол” гар зургийн уралдааныг сурагчидын дунд зохион байгуулж, энэ өвчний талаар бага ч гэсэн мэдлэгийг олгохыг зорьсон. Хоёрдугаарт энэ өвчнөөс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ, энэ өвчнөөр өвчилсөн нэгнийгээ гомдоохгүй байх талаар хичээл, сургалтыг мэргэжлийн баг хамт олны хамтаар явуулсан. Гуравдугаарт “100 төгрөг нэмэх аян” энэ аяны хүрээнд манай улсын иргэн бүр 100 төгрөг хандивлаж чадвал 300 сая төгрөг цуглуулж чадна. Энэ мөнгийг сүрьеэгээр өвчилсөн хүмүүсд зориулах аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Бид мөн энэ өвчнөөр өвчилсөн гэр бүлийг сонгож тэднийг өвчнөө даван туулахад нь туслах үүднээс эдгэрэх нөхцөл боломжийг нь хангахыг зорьж гэр дулаалах, түлээ нүүрс бэлтгэх, хоол ундны зохистой хэрэглээг нь хангахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн" гэв

Онцлох нийтлэлүүд