Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Цаг үе
2021.11.26 02:11

Манай Улсын 3700 оюутан ОХУ-ын 186 Их, дээд сургуульд суралцаж байна


Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн их, дээд сургуулиудын удирдлага манай улсад айлчилж байгаа билээ.

Төлөөлөгчдийг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр хүлээн авч уулзан, Монгол-Оросын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон цагаас эхлэн эдүгээ 100 жил үргэлжлэн хөгжиж байгааг уулзалтын эхэнд цохон тэмдэглэв.

Тэрбээр, 1980-аад оны үед жилд 1,300 гаруй оюутан залуус ЗХУ-ын их, дээд болон дунд мэргэжлийн, 1,000-аад оюутан техник мэргэжлийн сургуулиудад тус тус элсэн суралцаж, тухайн үед хамгийн олон монгол залуучууд Эрхүү хотод сурч байсан. Энэхүү сайхан уламжлалт найрсаг хамтын ажиллагааг боловсролын салбарт үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын 186 их, дээд сургуульд Монголын 3700 оюутан суралцаж байна –  updown.mn

Төлөөлөгчдийн тэргүүн Эрхүүгийн Улсын Их Сургуулийн захирал Шмидт Александр Фёдорович Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэ онд томоохон ойн арга хэмжээнүүд тохиож байгааг тэмдэглэв.

Үүнд, Оросын Холбооны Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан, Оросын Холбооны Улсын Эрхүү дахь Ерөнхий Консулын газар байгуулагдсаны 50 жил, мөн Монгол Улсаас мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний тэгш ой тохиож байна.

Эрхүү муж Монгол Улстай хамгийн ойр хөрш бөгөөд цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд газар зүйн хувьд нэн тохиромжтой гэлээ.

1922 оноос хойш ЗХУ-д (Зөвлөлт Холбоот Улс) монголын 70 гаруй мянган залуучууд боловсрол, мэргэжил эзэмшин эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Үүнээс 10,000 гаруй залуучууд Эрхүү хотод суралцаж төгссөн. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын 186 их, дээд сургуульд монголын 3,700 оюутан суралцаж байгаагаас 500 орчим оюутан Эрхүү хотод сурч байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд