Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа ​Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа
2021.06.16 06:06

Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэнэ

Нийтлэлч: Өдрийн сонин

Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Үүнд:

- Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг 2021 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

- Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажилагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлав.

Бүгд Найрамдах Сингапур Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Куба Улс болон Өмнөд Америкийн зарим улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшний хамтарсан механизм байгуулах чиглэлээр ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгав.