Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Улс тунхагласны ойн өдрөөр 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа DNN.mn Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Улс тунхагласны ойн өдрөөр 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа DNN.mn
Нийгэм
2022.09.25 10:09

МАН-аа, та нарыг сонгосон монголчууд чинь үнийн дарамтад сөхөрлөө, хамаагүй юу DNN.mn

МАН сүүлийн зургаан жил буюу 2016 оноос тасралтгүй төрийн эрх барьж байна. Монгол төрийн толгойд сууж байна. Олон нийт нэг намыг ийнхүү улираан сонгодог нь хийж хэрэгжүүлэхээр эхлүүлсэн ажлаа дараагийн дөрвөн жилд бодит ажил хэрэг болгог гэж боломж олгож байгаа хэлбэр гэх нийтлэг ойлголт ч бий. Нөгөөтэйгүүр МАН-ыг ард түмэн байнга сонгож байгаа нь ард түмэн та нарт хайртай байна аа гэсэн үг. "Дахиад ч биднийг сонгох байх" гэж та нар өөр хоорондоо ч ярьдаг байх. Олон нийтийн хандлагыг харахад хүмүүс та нарыг дахиж сонгоно гэж байх шиг. Та нарыг сонгож, эрх мэдэлд хүргэж, өөрсдийгөө удирдуулж байгаагийн цаад гол учир нь юу байдаг гэж бодож байна, МАН-ынхаан. Яагаад ард түмэн биднийг ингээд дахин дахин сонгоод байдаг юм бэ гэж та нар бодож үзсэн л байлгүй. Ард түмэн та нарт хайртай нь ч хайртай л байх. Гэхдээ зөвхөн та нарыг дарга л болгоно гэж сонгоогүй. "Эд нарыг төрд гаргачихвал биднийг сайхан амьдруулах байх даа" гэж горьдож гаргасан юм биш үү гэж ойлгодог шүү. Төрд гаргасан эрхмүүд л сайн сайхан амьдарч байвал бид яах вэ ядуураад, уруу дорой чигээрээ л өнгөрье гэж бодоогүй нь лав.

Гэтэл та нарыг итгэж сонгосон ард түмэн чинь ам.долларын ханшийн өсөлт, өндөр инфляци дор өсөөгүй цалинтайгаа өдөр хоногийгөрнөөс өрний хооронд чадан ядан өнгөрөөж байна. Тэтгэврийг жаахан өсгөсөн чинь валютын ханш, инфляцийн өсөлтөд "залгиулчихлаа". Өргөн хэрэглээний барааны үнэ сараар юм уу, улирлаар өсдөг байсан бол одоо өглөө болгон хөдөлдөг боллоо. Өмнө нь жирийн иргэдийн хувьд валютын ханш, долларын өсөлт төдийлөн анхаараад байдаг сэдэв нь байгаагүй. "Найман шарга"-аар эргэлддэг ченж, гадаад дотоодтой харьцдаг хүмүүсийн л хэрэгцээ шахуу юм гэж өөрсдөөсөө хол гэж үздэг байсан чинь энэ ойлголт нь сүүлийн үед эрс өөрчлөгдөж, бүгд шахуу ам.долларын ханшийн талаар ярьж, өсөлтийг нь ажигласаар, өсөх бүрд амьдрал нь уруудаж, өргөн хэрэглээний бараагаар сагсаа дүүргэж чадахгүй болтлоо доройтож байгаагаа цаг минутаар мэдэрч байна. Иргэд зөвхөн амьд байхын тухайд цөөн нэр төрлийн хүнсээ л "дийлж" байна. Гудамжинд тааралдсан захын иргэнтэй уулзахад долларын талаар судалчихсан, өсөлтийг нь шүүмжилж "Урьд нь энэ ногооныг чинь тоодоггүй байлаа. Гэтэл амьдралд шууд нөлөөлдөг дэвсгэрт байжээ" гэж амаа барьж, төр засаг "ногоон"-ыг даруй аргамжаач гэж байна. Зарим нь "Доллар байгаа. Эрх баригчид банк, ченжүүдтэй хувилдаад зохиомол хомсдол үүсгээд байна" гэж хатуухан шүүмжилж байгаатай нь ч таарлаа.

Ард түмэн өмнөх шигээ байхаа больжээ. Инфляци, валютын ханшийг хардаг, ойлгодог боллоо. Эдийн засгийн нөхцөл байдалд зах зээлд оролцогчийн хувиар байр сууриа илэрхийлцгээдэг ч болцгоочихлоо. Долларын ханш өсөх нь эрх баригчдад, Засгийн газарт ашигтай байдгийг ч мэдчихлээ. 2016 оны есдүгээр сарын 22-нд буюу МАН сонгуулиар гарч ирсний дараа ам.доллар 2249 төгрөг байсан бол өнөөдөр 3415 төгрөгт хүрчихээд байна. Юун долларын ханш буулгах вэ, ханшийг нь барина гэдэг ч үлгэр байжээ. Долларыг тавиад туучихаж.

Монгол Улс хоёр хөрштэй. Урагшаа хойшоо хоёрхон гарцтай. Ачаа барааны гол эргэлт хийдэг урд хил нь хаалттай. Хойноо дайнтай. Хойд хөрш түрэмгийлсэн дайн эхлүүлсэн хэмээн дэлхийн бараг бүх орны зүгээс буруутгал хүлээж, олон улсын хоригт орчихсон. Дайн дажинтай, хоригтой орноос хөршид нь ирэх сайн юм гэж юу байхав. Хаяа залгаа улсууддаа ч янз бүрээр нөлөөлж байгаа. Доллараар ноёлуулж тарчигдсан маш хүнд ийм нөхцөлд манай улс орчихсон байна. Эдийн засгийн макро, микро аль аль түвшиндээ ч гавих юм харагдахгүй байгааг судлаачид хэлж сануулсаар. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улс эдийн засгийн хувьд "Цасан шуурганд зүг чигээ алдсан" гэж тодорхойлогдсон байна билээ. Энэ үнэн. Валютын ханшийн өсөлт энэ байдлаар үргэлжилбэл ирэх жилийн эхний хагаст амьдрал одоогийнхоос нэг дахин дордоно гэж байна. Ийм байхад ард түмний хайртай эрх баригчид та бүхэн яг одооноос дорвитой арга хэмжээ авахгүй юм уу. Аль эсвэл хамаагүй юу. Монголчууд ханш, үнийн өсөлтөд сөхөрлөө. Ард түмэн модоо барилаа шүү дээ. Өглөө бүр ширээн дээр чинь очдог сонин хэвлэл, туслахуудын чинь бэлдэж өгдөг цаг үеийн мэдээ мэдээлэлд ард түмний амьдрал, бодит нөхцөл байдлыг хөндсөн тоо баримт дүүрэн байгаа биз дээ.

Өнөөдрийн бодит амьдралаас хэт алсарсан, хийсвэр төлөвлөгөө, мөрөөдөл, төсөөлөл гэмээр юм ярьж, түүнийгээ ирээдүй цагт бий болгоно гэж зөгнөн ярьсаар байтал яг хамар дор чинь ард түмэн, сонгогчид чинь "амь тавьж" эхэллээ.

Сүүлийн зургаан жил та нар төсөөллийн юм ярилаа. Цаасан дээр үзүүлсэн гоё зураг төсөлтэй хөтөлбөр, бүтээн байгуулалтаа аль хэдийнэ эхлүүлж, нээлтээ хийвэл хийхээр хугацааг ард түмэн та нарт хангалттай өгчихөөд байна. Сонгуулийн ялалтдаа бялуурч, сайдын суудлуудаа эвтэйхэн эзлээд авсан юм чинь одоо хөдлөх цаг чинь болсон гэж бодохгүй байна уу. Юм хий л дээ. Үүнээс хойш цаг алга, та нарт. Ард түмэн тартагтаа тулчихлаа. Эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, олсон хэдээ идэж уухдаа хүргэн хүргэн амь зогоох шахуу л амьдарч байгааг эрхбиш та нар гадарлаж байгаа гэж найдна.

Ямар зохион байгуулалт, ямар далайцтай ажил эхлүүлэх нь танай намын асуудал. Аль аль салбараа хөдөлгөж, эдийн засгийн эргэлтээ сайжруулах нь та нарын стратегид багтсан байх. Хуулиараа та нар засаг барьж байна. Хуулиа өөрчилж та нарыг одоо буулгахгүйгээс хойш хэлснээ хий. 2016, 2020 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдээс чинь харахад 2022 онд ажилгүйдэл тодорхой хувиар буурч, хэд хэдэн том үйлдвэрүүд хот, хөдөөгүй босчих байлаа. Үйлдвэрлэлийг дагасан хөгжил ирнэ гэсэн чинь хаана байна вэ. Ам.долларын ханшийг хазаарлаж, ДНБ-ээ өсгөнө гэсэн чинь юу болов?

Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна гэгчээр та нарыг солиод дараачийн хүмүүсийг гаргаж ирнэ гэхээр үнэндээ хол байна. Сонгогчдын итгэлийг дааж гарч ирсэн шигээ зорьсноо цаасан дээрээс буулгаж, амьдрал дээр, хөрсөн дээр даруй байгуулахгүй бол энэ ард түмэн, монголчууд дараагийн сонгуулийг үзэж чадахгүй "үрэгдэх" нь байна шүү. Гарт баригдаж, нүдэнд харагдах том бүтээн байгуулалт, дэд бүтцийн зоригтой шийдэл гарга л даа. "Шинэ сэргэлт"-ийн бодлого гэнэ үү, юу гэнэ үү өчнөөн юм ярилаа шүү дээ. Ярьснаар чинь болдог бол Монгол шинээр сэргэвэл сэргээд, босвол босохоор хугацаа өнгөрчихлөө. Ярихаа багасгаад бодитой, дорвитой юм хийхгүй байгаагаас ам.долларын ханш дийлдэхээ байлаа. Долларын ханшийн өсөлтийн эсрэг хурдан хариу арга хэмжээ ав. Хурдан хөдөл гэж ташуурдмаар байна, та нарыг.

Онцлох нийтлэлүүд